Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2024/00525

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дугаар хороо, Ялалт плаза ... тоотод  байрлах, регистрийн дугаар ...., Очир Ундраа ББСБ ХХК-ийн

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, Галданбошигт ... дүгээр байрны ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., Д-ын Г-т холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,351,913.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Г нь манай компанитай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Цахим кредит картын гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн зээлийг авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" хэмээн заасны дагуу Д.Гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Орау/ аппликейшний 1110130712004153 дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний 3.2 дугаар зүйлийн 3.2.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкнууд дахь өөрийн нь данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх, мөн зүйлийн 3.2.8 дахь хэсэгт зааснаар зээлийг эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг хүүгийн хамт ББСБ-д үл маргах журмаар төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,597,315,07 /хоёр сая таван зуун ерэн долоон мянга гурван зуун арван таван төгрөг, долоон мөнгө/, шимтгэл 30,300 /гучин мянга гурван зуу/ төгрөг, үндсэн хүү: 718,798.7 /долоон зуун арван найман мянга долоон зуун ерэн найман төгрөг далан мөнгө/, нийт: 3,346,413.77 /гурван сая гурван зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун арван гурван төгрөг, далан долоон мөнгө/, 2. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 5,500 /таван мянга таван зуу/ төгрөг. Үүнд нотариатын зардал болно. Иймд хариуцагч Д.Гээс нийт 3,351,913.77 /гурван сая гурван зуун тавин нэгэн мянга есөн зуун арван гурван төгрөг, далан долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Очир ундраа ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус байгууллагын нэхэмжилсэн 3,351,913.77 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор 6 хувааж төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Очир ундраа ББСБ ХХК нь хариуцагч Д.Гт  холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,351,913.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Очир ундраа ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,351,913.77 төгрөгийг 6 хувааж 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Д.Г илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Очир ундраа ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Хариуцагч Д.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,581 төгрөгийн тал хувь болох 34,290.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 34,290.5 төгрөг, хариуцагч Д.Гээс 34,290.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Очир ундраа ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Очир ундраа ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,351,913.77 төгрөгийг 6 хувааж 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор барагдуулахыг хариуцагч Д.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 34,290.5 төгрөг, хариуцагч Д.Гээс 34,290.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Очир ундраа ББСБ ХХК-д олгож, 34,290.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

 

ШҮҮГЧ                              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ