Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2024/0122/З |
Дугаар | 126/ШШ2024/0126 |
Огноо | 2024-08-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 126/ШШ2024/0126
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б***********ндүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаад холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б***********ндүгнэлтдээ: ...Байгаль орчин аялал жуучлалын газрын улсын байцаагч М.Б***********нь Зохих зөвшөөрөлгүй гарал үүслийн тодорхойлолтгүй 38 ширхэг нойтон тарвага тээвэрлэсэн гэх 2338000655 дугаартай зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Э***********-д2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.
Хэрэгт цугларсан холбогдогч Д.Э***********-ийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар Д.Э***********нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Зохих зөвшөөрөлгүй гарал үүслийн тодорхойлолтгүй 38 ширхэг нойтон тарвага тээвэрлэсэн зөрчил үйлдсэн гэж үзсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ.
Холбогдогч Д.Э***********-д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын улсын байцаагч М.Б***********-нхолбогдогч Д.Э***********-дшийтгэл оногдуулсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0048215 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн "... (31,460) нэгжээр торгох... гэснийг ...300 нэгжээр торгох... гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б*******ншүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Б*******нби Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 77 дугаартай Прорурорын дүгнэлттэй танилцлаа.
Уг дүгнэлтэд Хөвсгөл аймгийн БОАЖГазрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б***********нь Зохих зөвшөөрөлгүй тарвага тээвэрлэсэн гэх 2338000655 дугаартай зөрчлийн хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулахдаа 0048215 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтанд 31.460 торгох гэж андуурч бичигдсэнийг 300 нэгжээр торгох гэж өөрчлөх Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******ннь ....2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0048215 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0048215 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн "... (31,460) нэгжээр торгох... гэснийг ...300 нэгжээр торгох... гэж өөрчлөх тухайгаа холбогдогчД.Э***********-дмэдэгдсэн тухайгаа баримтжуулах үүрэг хүлээнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б***********н гаргасан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0048215 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ