Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 137/ШШ2024/00291

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,396,000.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..............-т давхарт байрлах Т ББСБ ХХК /ХХД:...., РД:...., утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т  ББСБ ХХК нь Монгол Улсын иргэн Б.Т-тэй харилцан тохиролцож, 2024 оны 03 сарын 28-ны өдөр №3Г2024032813321 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан "IPhone15_Pro_Max" маркийн гар утсыг 24 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа (2024 он 03 сараас 2026 он 03 сар) нийт 24 сар. Т ББСБ ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, хариуцагч Б.Т-тэй байгуулсан №3Г2024032813321 тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 7,396,000.95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: ............. тоотод оршин суух,  Б.Т/РД:...., утас:....../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Т  нь Т  банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох 7,396,000.95 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд буюу 2024 оны 12 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг,  2025 оны 03 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 5,046,000.95 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э /утас:......./ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай Т  ББСБ ХХК нь иргэн Б.Т-т холбогдох нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбартай уншиж танилцаад зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь Б.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7,396,000.95 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 7,396,000.95 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд буюу 2024 оны 12 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг,  2025 оны 03 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 5,046,000.95 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 7,396,000.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Т  нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,396,000.95 төгрөгийг нийт 6 сарын хугацаанд буюу 2024 оны 12 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг,  2025 оны 03 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 5,046,000.95 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,286 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 66,643 төгрөгийг улсын орлогоос, 66,643 төгрөгийг  хариуцагч Б.Т-с гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Т нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                   ШҮҮГЧ                                      Э.Б