Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2024/00292

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Бби

 

Нэхэмжлэгч: ..........тоотод байрлах, Ш  Ф  ББСБ ХХК /ХХД:...., РД:.., утас:........./ ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........ тоотод оршин суух Т  овогт А-ийн Д /РД:........., утас:........../-д холбогдох

 

 Зээлийн зээлийн гэрээний үүрэг 2,786,038.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш  Ф  ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А.Д  нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 230223040501 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар 2,049,900 төгрөгийг жилийн 36 хувь буюу сарын 3 хувийн хүүтэй нийт 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу “.. хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,841,193.33 төгрөг, үндсэн хүү 811,738.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,106.67 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг нийт 2,786,038.59 төгрөгийг зээлдэгч А.Д-с гаргуулж, нэхэмжлэгч Ш Ф ББСБ ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ш  Ф  ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2,786,038.59 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ШФ ББСБ ХХК нь хариуцагч А.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,785,038.59 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Д нь зээлийн гэрээний үүрэгт 2,785,038.59  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ш Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,785,038.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Д нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 29,755 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 29,755 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б