| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00332/И |
| Дугаар | 137/ШШ2024/00296 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2024/00296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би
Нэхэмжлэгч: ........ давхарт байрлах, А к ББСБ ХХК /УБД:........, РД:............/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. оршин суух, Ө овогт Э-ийн М /РД: ......, утас:........./-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 927,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А к ” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103555916 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 183,544 төгрөг, 7103563456 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 165,124 төгрөг, 7103504967 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 570,111 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 927,279 төгрөгийг Э-ийн М-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Э.Мнь “А к” ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 927,279 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А к” ББСБ ХХК нь хариуцагч Э.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 927,279 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М нь зээлийн гэрээний үүрэгт 927,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “А к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 927,279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 13,403 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 13,403 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б