| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00329/И |
| Дугаар | 137/ШШ2024/00299 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2024/00299
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,753,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А кББСБ ХХК /ХХД:......, РД:........, утас:............./шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101694017 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 871,830 төгрөг, 7101768923 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 488,323 төгрөг, 7101904084 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 165,899 төгрөг, 7101727795 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 158,087 төгрөг, 7101720321 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 316,462 төгрөг, 7101749052 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 315,613 төгрөг, 7101681299 тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 1,429,186 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 3,753,900 төгрөгийг Э-ын Т-өөс өгнө үү гэжээ.
Хариуцагч: ............... тоотод оршин суух, Э овогт Э-ын Т /РД:......, утас:........./ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Т нь өөрийн төлж барагдуулах ёстой 3,753,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 25–ны өдөр 1,876,950 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,876,950 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т /утас:......../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай А К ББСБ ХХК нь иргэн Э.Т-т холбогдох нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбартай уншиж танилцаад зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А К ББСБ ХХК нь Э.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,753,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 3,753,900 төгрөгийг нийт 2 сарын хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 25–ны өдөр 1,876,950 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,876,950 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,753,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,753,900 төгрөгийг нийт 2 сарын хугацаанд буюу 2025 оны 01 дүгээр сарын 25–ны өдөр 1,876,950 төгрөгийг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,876,950 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,013 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 37,506.5 төгрөгийг улсын орлогоос, 37,506.5 төгрөгийг хариуцагч Э.Т-өөс гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч Э.Т нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б