Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2024/00304

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ж М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-д холбогдох 702,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........... тоотод байрлах Ж М  ХХК /ХХД:........., РД:........, утас:...../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Ц  нь 2022 оны 12 сарын 26-ны өдөр манай компанитай БҮГ-0458/22 тоот “Гар утас төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээ” байгуулан “Самсунг А22” загварын гар утас, 98085745 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2023 оны 01 сарын 25-ны өдрөөс 2023 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 88,583 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. гэтэл Б.Ц нь сар бүрийн хуваарь төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхээс сайн дураар зайлсхийж, 486,600 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. иймд багцын үлдэх төлбөр 486,600 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 алданги 234,300 төгрөг нийт 702,900 төгрөгийг Б.Ц-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: ................ тоотод оршин суух, Я  овогт Б-ийн Ц /РД:......., утас:........../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Ц нь Ж м  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн 702,900 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдөр 352,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 350,900 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.С  /утас:......./ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч талын тайлбарт дурдсан хугацааг нэхэмжлэгч байгууллагаас хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж М ХХК нь Б.Ц-д холбогдуулан 702,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага 702,900 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдөр 352,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 350,900 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.С  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж м  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-д холбогдох 702,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 702,900 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдөр 352,000 төгрөг, 2025 оны 02 сарын 25-ны өдөр 350,900 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,420 төгрөгийг 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 10,710 төгрөгийг улсын орлогоос, 10,710 төгрөгийг  хариуцагч Б.Ц-гаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц  нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                   ШҮҮГЧ                                      Э.БОЛОРМАА