| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00310/И |
| Дугаар | 137/ШШ2024/00301 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2024/00301
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би
Нэхэмжлэгч: ..................... байранд байрлах, Б.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ......... тоотод оршин суух, С С ХХК /ХХД:........., РД:........, утас:......./-д холбогдох
Наадмын талбайн хажууд ногоон байгууламжийн худаг гаргах ажлын гэрээний үүрэг 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "СС " ХХК нь Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08/44 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Наадмын талбайн хажууд ногоон байгууламжийн худаг шинээр гаргах" ажлын тендерт шалгарч сумын Засаг даргатай 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор ХО-08/2023 дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилт 25,000,000 төгрөгийг Орон нутгийн хөрөнгө оруулалтаас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгож, ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Гэвч "С С " ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд ажлаа дуусгаагүй, ажлын гүйцэтгэлгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 01/853 дугаар албан бичгээр гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдэж, урьдчилгаа санхүүжилт 25,000,000 төгрөгийг эргэн шилжүүлж, гэрээний тусгай нөхцөлд заасны дагуу алданги ногдуулах хэмжээ гэрээний үнийн 30 хувь буюу 10,500,000 төгрөгийг гаргуулахаар хандсан боловч одоогийн байдлаар " С с" ХХК нь төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд "С С ХХК-аас төрд учирсан хохирол болох 35,500,000 (Гучин таван сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулж орон нутгийн төсөвт оруулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч СС ХХК-ийн захирал Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 35,500,000 төгрөгийн ажлын хөлсийг төлж, төрийн хохирлыг барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч С С ХХК-нд холбогдуулан наадмын талбайн хажууд ногоон байгууламжийн худаг гаргах ажлын гэрээний үүрэг 35,500,000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С С ХХК-ийн захирал Б.Б нь наадмын талбайн хажууд ногоон байгууламжийн худаг гаргах ажлын гэрээний үүрэг 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С С ХХК-нд холбогдох наадмын талбайн хажууд ногоон байгууламжийн худаг гаргах ажлын гэрээний үүрэг 35,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С С ХХК нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Б.А нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б