| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/00300/И |
| Дугаар | 137/ШШ2024/00300 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 137/ШШ2024/00300
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би
Нэхэмжлэгч: ............ тоотод байрлах, С л б з газар ХХК /ХХД:......, РД:...., утас:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... тоотод оршин суух Б овогт Б-ийн О /РД:........., утас:........../-д холбогдох
Зээлийн зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 616,468.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С л б з г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай "С л б з г” ХХК нь иргэн Б-ийн О-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БЗГ22-2430 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 281-452 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 165 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар иргэн Б-ийн О-аас зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр нийт 616,468.77 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч С л б з г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 616,468.77 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С л б з гХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 616,468.77 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.О нь зээлийн гэрээний үүрэгт 616,468.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С л б з гХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 616,468.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 9,600 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 9,600 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б