Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2024/00302

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би

Нэхэмжлэгч: .........байрлах Х б ХК /ХХД:..., РД:..., утас:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... тоотод оршин суух М  овогт Э-ын А  /РД:....., утас:...../-д холбогдох

 Зээлийн зээлийн гэрээний үүрэг 33,694,628.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х б к ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э-ын А нь 2023 оны 08 дүгээр сарын 17-ны өдөр Х  Б-тай 1390085682 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч Э.А  Х  Б  дахь 5005677374 дугаартай дансанд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 35,000,000 /Гучин таван сая/ төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 03 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүгийн төлбөрийг төлөлгүй 238 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар болон 1390085682 тоот зээлийн гэрээг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл, 29,162,936.66 төгрөг, зээлийн хүү 4,407,000.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,690.60 төгрөг, нийт 33,694,628.23 /Гучин гурван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун хорин найман төгрөг 23 мөнгө/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Х Б ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 33,694,628.23 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  б ХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,694,628.23 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  Э.А нь зээлийн гэрээний үүрэгт 33,694,628.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х  б ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 33,694,628.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.А  нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 326,192.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 163,096.12 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 163,096.12 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б