Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2024/00671

 

 

 

 

 

2024 оны сарын 3 өдөр

Дугаар 03/ШШ2024/0067

*******

 

 

 

 

 

2024 3 03/ШШ2024/0067

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: *******, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******,******* ******* улсын ******* ******* дугаар байрны тоотод оршин суух, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, 5 дугаар байрны тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүрэгт 0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 0 дугаар сарын 3-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч нь Х. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 0,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч миний бие хариуцагч хүсэлтийн дагуу түүнд 5,000,000 төгрөгийг хүүгүйгээр 3 сарын хугацаанд зээлэхээр харилцан тохиролцож 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр амаар зээлийн гэрээ байгуулсан. Ийнхүү амаар зээлийн гэрээ байгуулсаны дагуу М.Мөнхбаатарын эзэмшлийн банкан дахь 500*******32080 тоот дансанд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээ хийх байдлаар шилжүүлсэн буюу нийт 0,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлдүүлсэн юм. Гэтэл хариуцагч Х.Мөнхбаатар нь зээлийн гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд удахгүй өгнө, дараа сард өгье, түр хүлээж байгаарай удахгүй болно гэх зэргээр зээлийн төлбөрийг огт төлөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулж байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн дагуу 0,000,000 (арван сая) төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Мөнхбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М. нэхэмжилсэн 0,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Х.Мөнхбаатар нь 0,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23., 758. дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

. нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүрэгт 0,000,000 төгрөг /арван сая/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 87,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 87,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ