Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 126/ШШ2024/0127

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*******ндүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*******хдүгнэлтдээ: ... Ж.М*******э нь Цагаан-Үүр сумын 3 дугаар баг Чулуут зүрх гэх газарт Хус модны чаг мөөг зөвшөөрөлгүйгээр түүсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ж.Буянбатад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Хэрэгт цугларсан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогдогч Ж.Б*****-ынмэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар холбогдогч Ж.Б*****-ыгЗөвшөөрөлгүйгээр Хус модны чаг мөөг түүсэн зөрчил үйлдсэн гэж үзсэн байна. Гэвч зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

-Хууль бусаар түүсэн гэх Чаг мөөгийг хураан авах ажиллагаа хийгдээгүй, ямар хэмжээтэй түүж бэлтгэсэн болох нь тодорхойгүй, байгаль орчин экологи- эдийн засагт учирсан хохирлыг тогтоолгоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтны хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, шинжилгээний объект нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл зөрчлийг шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан өгөх боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ гэснийг зөрчсөн байна.

-Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэл байна.Холбогдогч Ж.Б*****-ыг Байгалын дагалт буюу Чаг мөөг түүж бэлтгэсэн зөрчил үйлдсэн гэж Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байна.

Ойн дагалт баялаг гэж гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөц-ийг ойлгоно гэж Ойн тухай хуульд тодорхойлсон байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Дээрх үйл баримтад дүгнэлт хийхэд зөрчил үйлдсэн хүн байгалийн ургамалыг түүсэн үү, эсхүл ойн дагалт баялаг түүсэн эсэх үү гэдгийг нотлох баримтаар нотолж шалгаж тогтоогоогүйгээс зөрчлийн шинж ялгагдахгүй, аль зүйл хэсгээр шийтгэл оногдуулах нь эргэлзээтэй байдлыг бий болгосон байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны 0614805 дугаартай шийтгэлийн хуудас нь хууль заасан үндэслэл журмын дагуу бичигдээгүй зөрчил байна. Үүнд:

Шийтгэлийн хуудасны Олсон нь: хэсэгт 7.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Шийдвэрлэх нь: хэсэгт 7.7.1 гэж бичигдсэн нь Зөрчлийн тухай хуульд байхгүй зөрүүтэй зүйл хэсгээр шийтгэл оногдуулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бичигдээгүй гэж үзлээ.

Иймд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотлох ажиллагааг бүрэн хийгдээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хууль бус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Цагаан-Үүр сумын ЗДТГ байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэний холбогдогч Ж.Буянбатад шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0614805 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М*******эшүүхэд ирүүлсэн тайлбартаа: Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М*******эби Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*******н2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Цагаан-Үүр сумын 4-р багийн иргэн Ж.Буянбат нь 2024 оны 1-р дүгээр сарын 27 өдөр Бадарын нуруун-д нохой дагуулан ан хийх зорилготой явж байгаад хяналт шалгалтаар явсан бид нартай тааралдахдаа 200 гр орчим чаг мөөг түүсэн байсан. Тухайн үед хэлэхдээ...би чаг мөөг түүж яваа... гэж хэлээд багахан хэмжээний чаг мөөг гаргаж ирсэнээр байгалийн дагалт баялаг зөвшөөрөлгүй түүсэн гэж үзээд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэх байсныг 7.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэсэн нь миний алдаа байсан болно. Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоногэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М*******э2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0614805 дугаартайшийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гарснаар Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0614805дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох эрх зүйн үр дагавартай болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*******нгаргасан 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0614805 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.М*******эбүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ