| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00780/И |
| Дугаар | 103/ШШ2024/00675 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00675
| 2024 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2024/00675 | Улаанбаатар хот |
2024 11 15 103/ШШ2024/00675
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* *******, ******* тоотод байрлах, ******* Багануур салбарт холбогдох зээлийн өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь ******* Багануур салбарт холбогдуулан зээлийн өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: овогтой Сурмаахорол миний бие 2024.03.21-ний өдөр Аrene Electronics-с 1Iphone 15 pro загварын утас худалдан авахдаа "******* - Багануур салбар" ХХК-тай зээлийн гэрээ хийж NЕТРАҮ аплекейшин ашиглан 4,1**************,*******00 төгрөгийн зээл хийн худалдан авсан. 2024.04.1*******-ний өдөр зээлийн эргэн төлөлтийн өдөр болоход NЕТРАҮ аплекейшин ашиглан зээл хаах зэсээр орон автоматаар бодогдож гарсан хаах дүн 4,340,050 төгрөгийг төлсөн. Зээл хаах зэсээр ороход мөн гүйлгээний утга *********************88475 С2404И0*******1) автоматаар гарч ирсэн гүйлгээг хийж зээлийг хаасан. Зээлээ хаасаны дараа №1: NЕТРАҮ аплекейшин руу орж шалгахад зээлийн үлдэгдэл байхгүй байсан учир би дахин NЕТРАҮ аплекейшин руу нэвтэрээгүй. 2024.0*******.23-нд NЕТРАҮ аплекейшинаас хариуцсан ажилтан надруу залган зээлийн төлөлт хугацаа хэтэрсэн тухай хэлж зээлийн үлдэгдэл төлбөр байгаа тухай мэдэгдсэн. Тус -ын холбогдох ажилтантай уулзаж би зээлээ 5 сарын өмнө хаасан ийм үлдэгдэл байх ёсгүй тухай хэлсэн мөн өргөдлөөр мэдэгдсэн. Гэвч тус -аас манай төвөөс шалгаж үзээд та төлөх зэсээр төлсөн байна гэсэн хариуг амаар л мэдэгдсэн. Төлөх зэсээр ороход тухайн сарын төлөх дүн, гүйлгээний утга бас автоматаар гардаг учир андуурах зүйл огт үгүй. Иймд энэ үлдэгдэл болох одоогийн байдлаар 665.2*******7 төгрөг байна мөн алданги тооцогдож байгаа мөнгөн дүн үндэслэлгүй учир би төлөхгүй энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: овогтой Сурмаахорол би 2024 оны 10 дугаар сарын 2*******-ний өдөр шүүхэд зээлийн өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн дагуу ******* Багануур салбар нь үүсээд байсан өр төлбөрийг тэглэж өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ******* Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй, ******* Багануур салбарт холбогдох зээлийн өр төлбөргүй болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ