Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00677

 

 

 

 

 

2024 оны ************** сарын ******* өдөр

Дугаар *******03/ШШ2024/00677

Улаанбаатар хот

 

 

2024 ************** ******* *******03/ШШ2024/00677

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* ******* *******, *******3 давхарт *******30*******а тоотод байрлах ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, *******9 дүгээр *******ны тоотод оршин суух, овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,972,*******23,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ************** дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь овгийн холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,972,*******23,36 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь манай компанитай 2022 оны ************** дүгээр сарын 04-ний өдөр L*******4000300/0******* дугаар хэрэглээний зээлийн зориулалттай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9. дахь хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Цахим Pocket аппалкейшний 0*******2*******8072 дугаартай зээлийн дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппалкейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардалд нотариатын зардал *******6,00 төгрөг, зээл 2,9,623,37 төгрөгийг аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 2,972,*******23,36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч нь 2,972,*******23,36 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 78.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,972,*******23,36 төгрөг /хоёр сая,есөн зуун далан хоёр мянга,нэг зуун хорин гурван төгрөг, гучин зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3*******,22 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 3*******,22 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ