| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00815/И |
| Дугаар | 103/ШШ2024/00678 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2024/00678
| 2024 оны ************** сарын *******5 өдөр | Дугаар *******0/ШШ2024/00678 | ******* хот |
2024 ************** *******5 *******0/ШШ2024/00678
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дүгээр *******, ******* гудамж-*******, ******* ******* байрлах, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар *******, дугаар гудамжны ******* тоотод оршин суух, овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,024,207 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны ************** дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,024,207 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Бат-Эрдэнэ нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч 2022 оны 0******* дүгээр сарын 07-ны өдөр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган *******40000704*******76 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Б.Бат-Эрдэнэ нь уг гэрээний үндсэн дээр 202 оны 05 дугаар сарын *******5-ны өдрөөс 202 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 5 удаа нийт 620,000 төгрөгийг сарын ,2-,4 хувийн хүүтэй ******* сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр тус тус зээлсэн байдаг. Б.Бат-Эрдэнэ нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөхийг удаа дараа сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлөөгүй байна. Иймд үндсэн зээл 620,000 төгрөг, хүү 40,652 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,555 төгрөг нийт *******,024,207 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн *******,024,207 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь *******,024,207 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,024,207 төгрөг / нэг сая, хорин дөрвөн мянга, хоёр зуун долоон/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******4,565 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас *******4,565 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ