| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00681/И |
| Дугаар | 103/ШШ2024/00691 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2024/00691
| 202******* оны 11 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ202*******/00*******91 | Улаанбаатар хот |
202******* 11 20 103/ШШ202*******/00*******91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ************** оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, эмэгтэй, Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, *******, 1******* тоотод байрлах ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 09 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч:,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:
Хариуцагч: ХХК-ийн захирал
Гэрч: , ,,,,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
1.Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь ХХК /түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал тай/-тай 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* бүртгэлийн дугаартай Түрээсийн гэрээ байгуулж Багануур дүүргийн ******* дүгээр хороо ******* тоот хаягт байршилтай-*******8м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг сарын 1 сая төгрөгийн төлбөртэйгээр 2 жилийн хугацаагаар түрээслүүлсэн. Түрээслэгч тал 20******* оны ******* сар, 202******* оны 1,2 дугаар сарын төлбөрийг төлсөн. Үүнээс хойшхи хугацааны төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан дэнчин болох 1 сая төгрөгийг өгөөгүй. Гэрээний ******* дүгээр зүйлийн *******.3-т зааснаар гэрээг цуцалж, төлбөрийг төлж, хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардахад тоомжиргүй хандаж, түлхүүрийг маань нь ч өгөхгүй төлбөрөө ч төлөхгүй байна. Бид байраа чөлөөлөх, эсвэл төлбөрөө төлөх талаар удаа дараа утсаар холбогдож хэлэх гэсэн боловч завгүй байна эргээд ярина гээд ярьдаггүй, аль эсвэл утсаа авдаггүй. 3 сард ирээд төлбөрөө төлөхийг шаардахад ын нөхөр бид одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний зам тавина гэж ярьж байсан. Байрыг маань хүлээлгэж өгөхгүй явсаар байгаад 10 сар хүргэсэн. Гэтэл хүнээс танай байр намын сурталчилгааны байр болсон байна лээ гэж сонсоод манаачаасаа асуутал саяхан түлхүүр авчирч өгсөн, манай авгайгаар цэвэрлэгээ хийлгэсэн гэж хэлсэн. Хүний бүхэл бүтэн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг маань хүлээж авчихаад буцааж хүлээлгэж өгөхгүй алга болсон. Иймд 202******* оны 3, *******, , *******, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөр болох *******,000,000 /зургаан сая/ төгрөгийг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: би гэр бүлийн хамт Багануур дүүрэг ******* нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан. Тэгээд дахин нэг дэлгүүр салбарлуулж ажиллуулъя, 8 нэр байвал архи зарах нь ашигтай юм байна гэж ярилцаад түрээслэх дэлгүүр хайж байгаад ******* дүгээр хороонд ******* тоотод хаягтай дэлгүүрийн манаачаас нь түрээслэх болов уу гэж асуусан чинь түрээслэх байх гээд утсыг нь өгөөд бид эзэдтэй нь ярилцаад түрээслэхээр болоод түрээсийн гэрээг 20******* оны 11 дүгээр сарын 27-нд 2 жилээр хийсэн. Ингээд бид доторхи бүх юмыг нь засаж янзлаад 20******* оны ******* дугаар сарын 10-ны орчимд дэлгүүрээ нээсэн. Нөгөө хүмүүс бид нартай хамт яваад архины зөвшөөрлөө хөөцөлдөөд бүтэхээ байсан, тамхины зөвшөөрөл нь л гарсан. Тэгээд бид ерөөсөө ямар ч ашиггүй болоод нэг сар гаран ажиллаад л дэлгүүрээ хаасан. Дэлгүүрээ хаах болсон тухай д хэлэх гэтэл энэ хүмүүс өөрсдөө хөдөө байдаг болохоор утаснууд нь холбогдохгүй, яг тэр үедээ хэлж чадаагүй дэлгүүрийн арын хашаанд байдаг өөрсдийнх нь манаачид хэлсэн. Ингээд хүмүүс авчирч бараагаа зөөлгөсөн. Яг бараа зөөж байх үед өөрөө ирж гурил будаа аваад явсан, тэгэхэд нь дэлгүүр ямар ч ашиггүй байна бид түрээслэхээ больё гэдгээ хэлсэн. Тэгэхэд За за тэгвэл та нар бараа юмаа авчихаад, юмаа цэгцэлж дуусаад хэлнэ биз дээ гэж хэлсэн. Бид бүх юмаа цэгцэлж дуусаад түлхүүрээ өгөх гээд ярих гэсэн боловч утаснууд нь холбогдохгүй болсон байсан. Ер нь хөдөөнөө оччихоор утас нь холбогддоггүй юм. Тэгээд охинд нь болон өөрсдөд нь түлхүүр байдаг юм чинь өөрсдөө орцгоогоод юмаа авсныг харна биз дээ гээд манаачид нь юмаа авсан одоо ажиллахгүй гэдгээ хэлээд л орхисон. Би компаниа төлөөлж гэрээ байгуулсан хэдий ч эднийтэй холбоотой, тухайн дэлгүүртэй холбоотой ажлыг манай нөхөр хариуцаж ажиллаж байсан. Энэ хүмүүс манай нөхөртэй холбогдож ярьдаг байсан байх. Би өөрийнхөө дэлгүүрийг хариуцдаг байсан. Манайх бараагаа 3 сар гэхэд татаж дуусгасан байсан. Тэгэхээр энэ хүмүүс түрээсийн гэрээ цуцлагдсан гэдгээ өөрсдөө сайн мэдэж байсан байж өнөөдөр гэнэт түрээсийн мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар дэлгүүрийг нь суллаад түлхүүрийг нь хүлээлгэж өгөөгүйдээ буруутсан байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 20*******.11.27-ны өдрийн ******* дугаартай түрээсийн гэрээний хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-д өгсөн мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
*******.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , , , хариуцагчийн хүсэлтээр , , , нарыг шүүх хуралдаанд оролцуулан гэрчийн мэдүүлэг авсан, гар утсанд үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч захирамж гаргасан боловч үзлэг хийх ажиллагааг эхлэх үед нэхэмжлэгч тал үзлэг хийх обьектыг шүүх хуралдаанд авчраагүй байсан учраас үзлэг хийгээгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч И. хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүргийн биелэлт *******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагч ХХК нь миний өмчлөлийн Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Байдлаг ******* тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2 жилийн хугацаатай түрээслэсэн боловч гэрээний үүргээ зөрчсөн, 202******* оны 3-8 дугаар сарын төлбөр *******,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсон бол хариуцагч ХХК-ийн захирал нь 1 сар ажиллаад түрээсийн гэрээгээ цуцлахаа мэдэгдэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул манаачид нь хэлсэн, гэрээ цуцлагдсан гэж ойлгосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.
1.Нэхэмжлэгч , хариуцагч ХХК нарын хооронд 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаж, гэрээг 20******* оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн, Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* тоотод байрлах *******8 м2 талбайтай хоёр давхар үл хөдлөхийн доод давхрыг хүнсний төрөлжсөн, жижиглэн болон бөөний худалдаа эрхлэх дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2 жилийн хугацаатай, сарын 1,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр, түрээслэгчийн үүргийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,000,000 төгрөгийг 202******* оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түрээслэгч тал, түрээслүүлэгчид өгөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-ийн *******-7 дугаар тал/
2.Гэрээнд зааснаар түрээслэгч ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түрээслүүлэгчээс үл хөдлөх хөрөнгийг хүлээж авсан, гэрээний 3.2-т зааснаар эхний 3 сарын төлбөр болох 3,000,000 төгрөгийг 2 хувааж төлсөн, 3.3-т зааснаар дэнчингийн 1,000,000 төгрөгийг 202******* оны 01 дүгээр сароын 01-ний өдөр төлөх байсан боловч төлөөгүй гэх үйл баримтад талууд маргаагүй байна.
3.Түрээслэгч нь түрээслэхээр хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлэгч д буцаан хүлээлгэж өгөөгүй, нь түрээслэсэн эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгөх, түрээсийн төлбөрөө төлөх талаар д бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, 202******* оны 10 дугаар сард дэлгүүрийн манаач гэх хүнд түлхүүрийг ын нөхөр т хүлээлгэн өгсөн болох нь гэрч шүүх хуралдаанд өгсөн Ээж надад мэдэгдэл өгөөрэй гээд 202******* оны 8 дугаар сарын 09-нд хэлсэн, тэгээд би холбогдож чадахгүй, дүү нь асууж, сураглаж байгаад 202******* оны 8 дугаар сарын 13-нд мэдэгдэл аваачиж өгсөн. Намайг мэдэгдэл өгөх гэтэл авахгүй гээд гарын үсэг зураагүй, надад 2 хувь мэдэгдэл байсан болохоор 1 хувийг нь ширээн дээр нь орхиод гарсан гэх, гэрч ын шүүх хуралдаанд өгсөн ...Сүүлд 1,000,000 төгрөг өгснөөс хойш хавар *******- сард хөдөө цас, зудтай байсан болохоор ирж чадаагүй. Утсаар залгахад авахгүй, сард руу залгасан чинь утсыг нь аваад байхгүй Хөвсгөлд байгаа гэж байсан. Тэгээд ******* сарын сүүлээр утсаар залгасан чинь би завгүй байна, эргээд яръя гэж хэлээд дахиж холбогдоогүй. Бид нарт түлхүүр өгөөгүй, манай манаачид өгсөн байсан, дараа нь орон нутгийн сонгуулиар намын сурталчилгааны байр орсон байна гэж эгчийн дүү нар хэлэхээр нь мэдсэн. Тэгээд ахаас асуусан чинь орон нутгийн сонгуулиас 10 хоногийн өмнө түлхүүрийг та нарт өгөөрэй гээд орхисон гэж хэлсэн гэх, гэрч ын шүүх хуралдаанд өгсөн Буянжаргал эгч түлхүүрээ хэзээ өгөх вэ гэхээр нь дутуу юмаа аваад түлхүүрийг нь өгнө гэж ******* сард хэлсэн, түүнээс хойш холбогдоогүй, бид нарыг цаашдаа түрээслэхээ больё гэхэд Буянжаргал дэлгүүрээ суллаад хэлээрэй гэж байсан. Орон нутгийн сонгуулийн үеэр манаач ахын эхнэрээр дэлгүүрийг цэвэрлүүлээд түлхүүрийг манаачид нь өгөөд орхисон гэх, гэрч ийн шүүх хуралдаанд өгсөн Би дэлгүүрт галлагаа хийдэг байсан. Түрээслэж байсан хүмүүс 3-******* сарын үед дэлгүүрийн бараагаа нүүлгэсэн. Сургуулийн хүүхэд тарахаар энэ дэлгүүрээ дахин ажиллуулна гэж хэлж байсан. Манай эхнэрээр дэлгүүрийг 9 дүгээр сарын 30-нд цэвэрлүүлээд түлхүүрийг эхнэрт өгсөн байсан, тэгж байтал орон нутгийн сонгуулийн штабын хүмүүс ирээд бид нар Энхболдтой ярьсан, түлхүүр аваад ор гэсэн гэхээр нь түлхүүрийг нь өгсөн гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
*******.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 289 дүгээр зүйлийн 289.1.-д Хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж, 292 дугаар зүйлийн 292.2-т Хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө гэж, 292.*******-т Хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж, 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж тус тус хуульчилснаар түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийг түрээслэгч тал болох д бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл түрээслэгч нь хүлээн авсан эд хөрөнгийг түрээслэгчид буцаан хүлээлгэж өгөөгүй, дэлгүүрийн түлхүүрийг 202******* оны 10 дугаар сард дэлгүүрийн манаачид өгсөн нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1., 211 дүгээр зүйлийн 211.1-т заасныг зөрчсөн, өөрийн буруутай үйлдлийн улмаас түрээслэсэн эд хөрөнгийг ашиглаж чадаагүй байх тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, 292.*******-т зааснаар 202******* оны 03-08 дугаар сарын үл хөдлөх эд хөрөнгө түрээслэсний төлбөрт *******,000,000 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөхгүй.
.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт *******,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнө гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 110,90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1,11*******,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас түрээсийн төлбөрт *******,000,000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овгийн ******* олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 110,90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.*******, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй төгөлдөр болмогц 1******* хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацаа хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ