| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00842/И |
| Дугаар | 103/ШШ2024/00696 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2024/00696
| 2024 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 10/ШШ2024/00696 | Улаанбаатар хот |
2024 11 21 10/ШШ2024/00696
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******,******* давхар,*******10 тоотод *******, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, , *******1 дүгээр байрны 1******* тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,1**************,1*******6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,1**************,1*******6 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь 2024 оны 0 дугаар сарын 17-ны өдөр №71091*******7197 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулан 4,240,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 2,******* хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлээс 922,*******70 төгрөг төлнөөс хойш өөр төлөлт хийгээгүй гэрээний үүрэг зөрчигдөж ирсэн. Иймд Г.аас үндсэн зээл 4,1*******,1*******6 төгрөг, нотариатын төлбөр *******,000 төгрөг, нийт 4,1**************,1*******6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г. нь 2024.11.19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 4,1**************,1*******6,6 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Г. нь 4,1**************,1*******6,6 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 7**************.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,1**************,1*******6 төгрөг /дөрвөн сая, нэг зуун наян найман мянга, нэг зуун тавин зургаан/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******1,960 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 40,9*******0 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.аас 40,9*******0 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ