| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00761/И |
| Дугаар | 103/ШШ2024/00707 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2024/00707
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2024/00707 | Улаанбаатар хот |
2024 11 27 103/ШШ2024/00707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, ******* дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 3, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* 8 дугаар гудамжны тоотод оршин суух, ******* ажилтай овгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.
Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие сургуулиа төгсөж ирээд Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэг ясли, одоогийн *******1 дүгээр цэцэрлэгт *******аар 1989 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс ажиллаж байгаад өөр газар шилжих болсноор 1993 оны 03 дугаар сарын 01-нд ажлаасаа гарсан. Ингээд 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн 39 дугаар тоот тушаал минь холбогдох бүх газрын архиваас шүүлгээд гарахгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэг яслид *******аар 1989 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 331052 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын лавлагаа, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт, Нийслэлийн *******1 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт, Багануурын районы 1 дүгээр яслийн эрхлэгчийн тушаалын хуулбар, гэрэл зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс ийн хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан, Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ийн шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1. нь 19******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр ******* нас хүрч байгаа, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, ******* нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч ийн хөдөлмөрийн дэвтэрт түүний улсад ажиллаж байсан үйл баримтын талаар бүрэн тэмдэглэгдсэн байгаа боловч ажлаас халагдсан тушаал байхгүй учраас дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх т үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.Хүсэлт гаргагч нь Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэг яслид 1989 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *******аар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/.1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Ганчимэг, хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллага: Сувилагчийн дунд сургууль, 1989 оны ******* дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалаар *******аар, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн талаарх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5 дугаар тал/
б./Үндэсний төв архивын тодорхойлолтод: Үндэсний төв архивын сан хөмрөгт Багануурын районы нэгдүгээр цэцэрлэг, ясли байгууллагын бүгд оны баримт шилжиж ирээгүй тул Пүрэвдаваа овогтой Ганчимэгт холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ. /хх-ийн 6 дугаар тал/
в./Нийслэлийн архивын 2024 оны 10 дугаар сарын -ны өдрийн 805 дугаартай лавлагаанд: Тус архивт Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэг, яслийн эрхлэгчийн 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаал байхгүй болно гэжээ./ хх-ийн 7 дугаар тал/
г./Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10/936 дугаартай тодорхойлолтод: Тус дүүргийн архивт хадгалагдаж буй Багануурын районы 1 дүгээр цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1993 оны тушаалыг шүүж үзэхэд ажлаас чөлөөлсөн баримт байхгүй байна гэжээ. /хх-ийн 8 дугаар тал/
д./Нийслэлийн *******1 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолтод: Тус цэцэрлэгийн архивт хадгалагдаж буй 1993 оны тушаалыг шүүж үзэхэд ажлаас чөлөөлсөн баримт байхгүй байна гэжээ./хх-ийн 9 дүгээр тал/
е./Багануурын районы 1 дүгээр цэцэрлэг яслийн эрхлэгчийн 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай Ажиллагсдын орон тоо ба цалинг батлах тухай тушаалын хавсралтад Ганчимэг *******, сарын цалин 340 төгрөг гэжээ. /хх-ийн ******* дугаар тал/
г./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1/А/ ХААТР-21/А/ маягтад: овог: Пүрэвдаваа, нэр: Ганчимэг, төрсөн газар: ******* аймаг, ******* сум, төрсөн он сар өдөр: 19*******.*******.*******, регистрийн дугаар НЧ*********************06, байнга оршин суух хаяг: 1 дүгээр хороо, ажилладаг байгууллага: Анагаах ухааны дунд сургууль, ажилд орсон 1987, 2 дугаар курс оюутан гэжээ. /хх-ийн 27-28 дугаар тал/
д/.Гэрч гийн шүүхэд өгсөн Миний бие Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэг буюу одоогийн *******1 дүгээр цэцэрлэгт 1984-2014 он хүртэл *******, багшаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. нь Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэгт 1989-1993 он хүртэл *******аар ажиллаж байсныг мэднэ. Намайг ажиллаж байхад л 1989 онд ажилд орж байсан сар өдрийг сайн санахгүй байна. Хавар шиг л санаж байна. 4 жил ажиллаад эмнэлэг рүү ажилд орсон байсан. Энэ хэрг дотор байгаа зураг Багануур дүүргийн 1 дүгээр цэцэрлэг дээр хамт олноороо авахуулсан зураг байна. Зурагт арын эгнээний баруун гар талаас 1 дэх хүн нь Ганчимэг байна. Би урдаасаа 3 дахь эгнээний баруун гар талаас 2 дахь хүн нь байна. Урд эгнээний зүүн гар талаас эхний хүн ******* Жаргалмаа, Оюун 3 дахь хүн манай цэцэрлэгийн эрхлэгч Дуламсүрэн, 6 дахь хүн нь 5 дугаар цэцэрлэгийн дарга Баттөмөр дарга нар байна гэсэн мэдүүлэг.
е./Гэрч ын шүүхэд өгсөн Миний бие 1988 онд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Ясли цэцэрлэгийн 1 дүгээр комбинатад анх угаагчаар ажилд орж 1990 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд цэцэрлэгтээ 20******* он хүртэл багшаар ажиллаж байсан. нь 1989 оны ******* сард Ясли цэцэрлэгийн 1 дүгээр комбинат буюу одоогийн *******1 дүгээр цэцэрлэгт *******аар ажилд орсон байсан. Ганчимэг нь 1993 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гаран эмнэлэгт ажилд орсон. 1993 оны хавар шиг л санаж байна. Яг сар, өдөртэй нь санахгүй байна. Энэ зураг 1989 онд шинэ жилээр авахуулсан зураг байна. Зурагт арын эгнээний баруун гар талаас 1 дэх хүн нь Ганчимэг байна. Урдаасаа 3 дахь эгнээний зүүн гар талаас 6 дахь хүн нь би байна. Хамгийн урд эгнээнд зүүн гар талаас эхний хүн ******* Жаргалмаа, Оюун, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Дуламсүрэн, тогооч Жавзмаа, багш Баттөмөр, Ира, тогооч, Цэрэннадмид, ******* Цэрэндэжид нар байна гэсэн мэдүүлэг.
5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч ийг 1989 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *******аар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1, *******3 дугаар зүйлийн *******3.1.1, *******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.6-д заасныг үндэслэж овгийн 1989 оны ******* дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Багануур районы 1 дүгээр цэцэрлэг яслид *******аар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ