Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2024/00741

 

 

 

 

 

*******0*******4 оны 1******* сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ*******0*******4/00741

Улаанбаатар хот

 

 

 

 

*******0*******4 1******* 06 103/ШШ*******0*******4/00741

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* *******, ******* ХХК-ийн ******* *******14 тоотод байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1 дүгээр хороо, Наран хороолол, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, холбогдох худалдах худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 97,948,*******47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******4 оны 08 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 97,948,*******47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манай ******* ХХК нь Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах БНДХААА/*******0*******301004 дугаартай тендер шалгаруулалтад оролцож шалгаран ай БНДХААА/*******0*******301004/01 дугаартай гэрээг байгуулан ажилласан бөгөөд гэрээний үүргийн дагуу тоног төхөөрөмжийг *******0*******3 оны 05 дугаар сарын 8-ны өдөр хүлээлгэн өгсөн. ******* ХХК нь дээрх тендер шалгаруулалтад оролцохдоо алсын удирдлагатай шит 13 ком-ыг 16,451,75*******.*******0 төгрөгөөр нийлүүлэхээр тендертээ тусгаж, манай нөхцөлийг тамгын газар хүлээн зөвшөөрч тендерт шалгарсан. Тендерт шалгарч, гэрээ байгуулан тоног төхөөрөмж нийлүүлэх шатанд захиалагч тал нь ХХК-ийн алсын удирдлагатай систем нийлүүлэх хууль бус шаардлага тавьж, шаардсан тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлагдах бодит эрсдэл бий болсон тул компанид учрах хохирлыг тооцон, шаардсан тоног төхөөрөмжийг нийлүүлэхээс аргагүй болсон. Хэрвээ манай компани шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээнээсээ татгалзаж гэрээ цуцлагдвал дараа дараагийн тендерт оролцох нөхцөл боломж хязгаарлагддаг үр дагавартай. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан *******005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй, 11.1.4-т энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэх гэж заасан байдаг. ******* ХХК нь техникийн тодорхойлолтод заасан дүйцэхүйц шаардлагыг хангасан бараа нийлүүлэхээр тендертээ тусгаж, шалгарсан боловч захиалагч тал үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавьж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас анх тендер шалгаруулалтад оролцохдоо өгсөн үнийн саналаас 97,948,*******47 төгрөгөөр илүү үнэтэй буюу 114,400,000 төгрөгөөр тоног төхөөрөмж худалдан авч нийлүүлсэн. Үүнийг хариуцагч тал маш сайн мэдэж байгаа. Бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсний дараа засаг орлогч бусад холбогдох албан тушаалтнуудад манайх илүү төлсөн мөнгөө яаж буцаан авах вэ гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан, төсвийн тодотголоор болох байх гэж харсаар яваад өгөхгүй болохоор нь шүүхэд хандсан. Хариуцагч байгууллагын хууль бус шаардлагын улмаас компанид учирсан хохирлыг гэрээний дагуу төлбөрийн үлдэгдлийг төлөх үед болон гэрээний баталгааг компанид шилжүүлэх үед нэмж олгогдоно гэсэн хүлээлттэйгээр хариуцагчид мэдэгдэн хүлээсээр байсан боловч *******0*******4 оны дугаар албан бичгээр ямар нэгэн илүү төсөвт өртгөөр нийлүүлсэн, хэлэлцэж тохирсон тухай нотлох баримт гүйцэтгэлийн баримт бичигт байхгүй тул танай зүгээс шаардаж буй хөрөнгийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг манайд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага өөрийн хууль бус үйл ажиллагааг нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр компанид учирсан хохирлыг шийдвэрлэхгүй гэсэн хариу өгч байна. газрын *******0*******4 оны дугаар албан бичиг нь уг асуудалтай холбоотой манай компанид ирүүлсэн цор ганц албан ёсны хариу болно. *******0*******3 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, *******0*******4 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ гэж заасан тул газар Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах БНДХААА/*******0*******301004 дугаартай тендер хэрэгжих явцад тухайн үед үйлчилж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасныг зөрчиж, техникийн тодорхойлолт болон гэрээнд тусгагдсанаас өөр бараа, бүтээгдэхүүн шаардсан хууль бус үйл ажиллагааны улмаас учруулсан хохирлыг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.

*******.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******017 оноос нийслэлийн төвийн дүүргүүдэд хэрэгжиж буй алсын удирдлагатай гэрэлтүүлгийн системийг бий болгох, суурилуулах ажлыг төлөвлөн *******018 оноос хойш одоог хүртэл 65 ширхэг алсын удирдлагатай щитийг худалдан авч алсын удирдлага бүхий программд холбон гэрэлтүүлгийн асаалт, хяналтын үйл ажиллагааг гэрэлтүүлэг, чимэглэл ААТҮГ хариуцан ажиллаж байна. *******0*******3 онд Гэр хорооллын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөгийн батлагдсан төсөвтэй нээлттэй тендерт ******* ХХК нь шалгарч бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр БНДХААА/*******0*******301004/01 дугаартай гэрээ байгуулсан. Тус бараа бүтээгдэхүүний бүрэлдэхүүн хэсэгт алсын удирдлагатай щит 13 (ком) буюу иж бүрдэл нь информатикийн программыг дэмжин ажилладаг байхаар техникийн тодорхойлолтод тусгасны дагуу ******* ХХК алсын удирдлагатай информатикийн щитийг нийлүүлсэн. ийн щит анх 6,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Жил ирэх бүр үнэ нь өөрчлөгддөг. Гэхдээ тендерт ялсан компани манайд хэдэн төгрөгөөр авч нийлүүлэх нь хамааралгүй. Манайх компанийн программыг ашигладаг. Энэ программд нийцсэн, дэмжин ажиллаж байвал аль ч улсын ямар ч шитийг авна. Дэмжин ажиллахгүй, энэ программыг ашиглах боломжгүй бол авахгүй. Гэр хороололд гэрэлтүүлэг тоног төхөөрөмж худалдан авах ажлын комиссын *******0*******3 оны 04, 05 дугаар сарын акт, хурлын тэмдэглэл, худалдан авах ажлын гэрээ дүгнэсэн протокол зэрэг гүйцэтгэлийн баримт бичигт техникийн тодорхойлолтын дагуу барааг 100 хувь нийлүүлсэн байх бөгөөд ямар нэгэн илүү төсөвт өртгөөр нийлүүлсэн гэх баримт байхгүй байна. ******* ХХК нь БНДХААА/*******0*******301004/01 дугаартай гэрээг байгуулж, тус гэрээний 1 дүгээр заалтад "нийлүүлэх барааны үнэ 977,638,488 төгрөг байна. Гэрээний үнэ нь санхүүжилтийн дээд хэмжээ байна" гэж тусгасан. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалт "хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг зохиогч, ашиглагч, захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй байх гэж заасан тул шаардаж буй хөрөнгийг гаргах боломжгүй гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******0*******4.07.08-ны өдрийн **************1/ШТ*******0*******4/0560 дугаартай тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4.06.*******0-ны 1*******8/ШЗ*******0*******4/5*******80 дугаартай захирамжийн хуулбар, ******* ХХК-ийн хүргүүлсэн *******0*******3.0*******.*******6-ны өдрийн албан бичиг, барааны үнийн задаргаа, техникийн тодорхойлолт, Ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээний хуулбар, гэр хорооллын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах техникийн тодорхойлолтын хуулбар, Бараа материал хүлээлцсэн акт, гэр хороололд гэрэлтүүлэг тоног төхөөрөмж худалдан авах ажлын комиссын акт, тохижилт ААТҮГ-ын гэр хороололд гэрэлтүүлэг тоног төхөөрөмж худалдан авах ажлын гэрээ дүгнэсэн протокол, дансны хуулга, газрын *******0*******3.03.0*******-ны өдрийн 03/84, *******0*******4.05.14-ний өдрийн дугаартай албан бичгүүд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, тохижилт ААТҮГ-ын гэр хороололд гэрэлтүүлэг тоног төхөөрөмж худалдан авах ажлын гэрээ дүгнэсэн протокол, Гэр хороололд гэрэлтүүлэг тоног төхөөрөмж худалдан авах ажлын комиссын акт, Гэр хорооллын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах техникийн тодорхойлолт, Гэр хорооллын гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлын хурлын тэмдэглэлийн хуулбарууд зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

*******.Нэхэмжлэгч ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: ай Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч байгууллага ньТөрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай *******005 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасныг зөрчиж, техникийн тодорхойлолт болон гэрээнд тусгагдсанаас өөр бараа, бүтээгдэхүүн нийлүүлэхийг шаардсан хууль бус үйл ажиллагааны улмаас хохирол учирсан гэж, хариуцагч газар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Нийлүүлэх барааны үнэ 977,638,488 төгрөг байхаар тусгасан ба Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтад заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх, үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй гэж заасны дагуу нэмж хөрөнгө гаргах боломжгүй гэж тус тус тодорхойлон маргаж байна.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

а/.******* ХХК нь зарласан Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах БНДХААА/*******0*******301004/01 тендер шалгаруулалтад оролцон шалгарч, *******0*******3 оны 03 дугаар сард ай БНДХААА/*******0*******301004/01 дугаартай Гэр хороололд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэрээгээр *******1 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд *******0 нэр төрлийн барааг тендерийн баримт бичигт болон техникийн тодорхойлолтод заасны дагуу нийлүүлсэн. /хх-ийн **************-*******9 дүгээр тал/

б/.*******1 нэр төрлийн бараанаас үлдэх Тендерийн баримт бичигт болон техникийн тодорхойлолт, тендер илгээх маягт, барааны үнийн задаргаанд заасан Хятад улсад үйлдвэрлэсэн, нэг бүрийн үнэ 1,090,965 төгрөгийн үнэтэй, 13 ширхэг алсын удирдлагатай шит самбарыг тухайн нөхцөлөөр худалдан авахыг захиалагч тал тендер шалгаруулах үед хүлээн зөвшөөрсөн боловч тендер хэрэгжих явцад информатикийн шиттэй дүйцэхүйц иж бүрэн шит хүлээн авна гэсэн шаардлага тавьж, худалдагч тал захиалагчийн шаардсанаар Тендерийн баримт бичигт болон техникийн тодорхойлолтод зааснаас өөр шит буюу ХХК-ийн гудамж талбайн гадна гэрэлтүүлгийн алсын удирдлагатай шитийг тендерт санал болгосноос өндөр үнээр худалдан авч нийлүүлсэн, захиалагч тал зөрүү үнийг худалдагч талд төлж өгөхгүй байсан учраас шүүхэд хандаж маргаан үүсгэсэн байна.

в/.Худалдагч тал нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтод зааснаас өөр Монгол улсад үйлдвэрлэсэн ХХК-ийн гудамж талбайн гадна гэрэлтүүлгийн алсын удирдлагатай шит ирүүлснийг худалдан авагч тал мэдсээр байж хүлээн авч, тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглаж эхэлсэнээр гэрээний ерөнхий нөхцөлд заасан Гэрээний дагуу нийлүүлсэн бараа нь тендерт заасан улсын гарал үүсэлтэй байна, барааны шинж байдал, чанар, тоо хэмжээ нь нийлүүлэгчийн ирүүлсэн тендерээс зөрүүтэй байж болохгүй гэсэн заалтуудыг захиалагч тал зөрчжээ.

г/.Түүнчлэн захиалагч тал нь *******005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж техникийн тодорхойлолтод Алсын удирдлагатай информатикийн шиттэй дүйцэхүйц иж бүрэн байх гэж заасан, ХХК-ийн гэрэлтүүлгийн нэгдсэн системд өөр үйлдвэрийн шит болон удирдлагыг ашиглах боломжгүй гэдгийг мэдэж байсан учраас тухайн компанийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг шаардаж, улмаар тендерт тусгасан бараа биш гэдгийг мэдсээр байж хүлээн авч ашигласан болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгч ын шүүх хуралдаанд өгсөн Манай бүх гэрэлтүүлгүүд ийн программаар ажилладаг. Өөр программ ашиглах боломжгүй. ийн программаар ажиллах боломжгүй тоног төхөөрөмжийг манайх хүлээн авахгүй. ******* ХХК-ийн нийлүүлсэн 13 шит нь ХХК-ийн шит гэдгийг мэдэж байсан. Эдний шит анх гарахдаа 6,000,000 төгрөг байсан. Жил бүр үнэ нь өөрчлөгддөг гэсэн тайлбар, ХХК-ийн шүүхэд ирүүлсэн ЗДТГ-тай сервис ХХК нь *******0*******3.09.1*******-ны өдөр алсын удирдлагатай шитнүүдийн программ хангамж худалдан авах гэрээ байгуулж, *******0*******3.11.06-ны өдөр хүлээлгэн өгсөн. ХХК нь гэрэлтүүлгийн хайрцагийн нэгдсэн удирдлагад холбогдох алсын удирдлагад шинэ бүтээлийн патентын оюуны өмчийн онцгой эрх эзэмшдэг ба Патентын тухай хуульд зааснаар патент эзэмшигчийн эрхээ сервис ХХК-иас өөр этгээдэд шилжүүлээгүй, гэрэлтүүлгийн нэгдсэн системд өөр үйлдвэрийн шит болон удирдлагыг уг системд ашиглах боломжгүй гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 93-103 дугаар тал/

д/.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд талуудын хооронд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээний үүргийг биелүүлэхийг талууд шаардах эрхтэй. Үүргийн талаасаа худалдагч нь эрхийн зөрчилгүй биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээний зүйлийг хүлээн авч үнийг төлнө. Нэхэмжлэгч ******* ХХК нь худалдсан бараа бүтээгдэхүүний үнийг худалдан авагчаас шаардахын тулд хууль болон гэрээнд заасан үүргээ Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1-д зааснаар зохих ёсоор гүйцэтгэсэн байх учиртай. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч газрын өөрсдийнх нь шаардсанаар гэрээнд заасан болон техникийн тодорхойлолтод зааснаас өөр бараа бүтээгдэхүүн нийлүүлснийг захиалагч тал хүлээн зөвшөөрч хүлээн авч, ашиглаж байгаа нь нэхэмжлэгч талыг тоног төхөөрөмж нийлүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болох юм.

е/.Өөрөөр хэлвэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар худалдагч талын санал болгосон бараа бүтээгдэхүүн, түүний үнийг худалдан авагч тал хүлээн зөвшөөрсөн, нөгөө талын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч зөвшөөрснөө өөрийн бодит үйлдлээр илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй. Худалдан авагч газар нь худалдагч ******* ХХК-ийн гэрээнд зааснаас өөр, үнийн хувьд хэт өндөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэл зоригийг хүлээн авахгүйгээр гэрээнээс татгалзах эрх нь нээлттэй байсан боловч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй.

ё/.******* ХХК нь ХХК-тай *******0*******3.04.*******5-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээгээр гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлэгт төвлөрсөн удирдлагын бүтэцтэй шит самбар 13 ширхэг, бүрэн электрон тоолуур ******* ширхэгийг нийлүүлэх гэрээт ажил хийх, бараа материалын үнэ 1*******,500,000 төгрөг байхаар, барааны төлбөрийг гэрээ зурагдсан өдөр багтаан төлөхөөр тохиролцсон болох нь Ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 19-*******1 дүгээр тал/

ж/.******* ХХК нь ХХК-иас гудамж, зам, талбайн гадна гэрэлтүүлэгт зориулан төвлөрсөн удирдлагын бүтэцтэй шит самбар 13 ширхэг, бүрэн электрон тоолуур ******* ширхэгийг 1*******,500,000 төгрөгөөр худалдан авч газрын шаардлагын дагуу барааг хүлээлгэн өгсөн, тендерийн баримт бичигт тусгагдсан үнэ 16,451,75*******.*******0 төгрөгөөс 97,948,*******47 төгрөгөөр илүү үнээр нийлүүлсэнийг захиалагч тал бодит үйлдлээрээ хүлээн зөвшөөрч хүлээн авсан, газар нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс ******* ХХК-д хохирол учирсан байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,69******* төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 647,69******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

5.Нэхэмжлэгч, хариуцагч нараас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь нотлох баримт гаргах, цуглуулах хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэг маргааныг тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.*******.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасныг баримтлан 97,948,*******47 төгрөг /ерин долоон сая, есөн зуун дөчин найман мянга, хоёр зуун дөчин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647,69******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 647,69******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ