Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 126/ШШ2024/0129

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б********-н дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч С.А********-т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч С.А********рнь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсгийн 28.7.1-т Зүйлийг дугаарлахдаа зүйлийн дугаарын өмнө баруун талдаа цэгтэй тухайн бүлгийн дугаарыг араб тоогоор бичиж ард нь дүгээр, эсхүл дугаар гэж бичгээр /1.1 дүгээр зүйл. г.м/ 28.7.2-т хэсгийг баруун талдаа цэгтэй араб тоогоор /1. г.м./ гэж хуулийн зүйл. хэсэг заалтыг хэрхэн бичих талаар хуульчилжээ.Түүнчлэн шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нт хэсгийн 2 дэх заалтын хоёр дахь агуулгат хохирол, нөхөн төлбөрийн 100 нэгжийг, мөн зөрчил үйлдэж олсон мөнгөн олрогыг төрийн сангийн 100170000988 тоот дансыг бичсэн нь үндэслэлгүй буюу холбогдогч нь зөрчил үйлдэж ашиг орлого олсон зүйл байхгүй байхад төлөх мөнгөн дүн, төлүүлэх банк дахь данс бичсэн байна.Иймд шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах үндэслэл тогтоож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч ахмад С.А********-нхолбогдогч Д.С********-дшийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0262713 дугаартай шийтгэлийн хуудасыг өөрчлүүлэхээр... гэжээ

Миний зүгээс дээрх дүгнэлийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч С.А********рнь ...2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0262713 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч С.А********-н2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0262713 дугаартай шийтгэлийн хуудас прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу өөрчлөлт оруулна гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Батсүх гаргасан Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч С.А********-н2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0262713 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР