| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00867/И |
| Дугаар | 103/ШШ2024/00761 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00761
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар *******3/ШШ2024/00761 | Улаанбаатар хот |
2024 12 16 *******3/ШШ2024/00761
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, ******* гудамж, ******* ******* ******* Б корпус ******* давхар, *******02 тоотод *******, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь С. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,570 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: нь манай ББСБ-тай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 211227-50070 тоот хэрэглээний зээлийн гэрээ байгуулан 200,000 төгрөгийг сарын 6 %-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авсан. Зээлдэгч зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй тул дараах хэрэглээний зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 180,000 төгрөг, хүү 140,041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,529 төгрөг, нийт 3,570 төгрөг төлөөгүй, хугацаа хэтэрсэн хоног 7 хоног байна. Иймд аас зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүү нийт 3,570 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 3,570 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 3,570 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Уламсайнаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 3,570 төгрөг /гурван зуун дөчин есөн мянга, таван зуун далан/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,568 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 5,568 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ