| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00909/И |
| Дугаар | 103/ШШ2024/00764 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00764
| 2024 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2024/00764 | Улаанбаатар хот |
2024 12 16 103/ШШ2024/00764
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, өөрийн байранд байрлах, ******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь хариуцагч овгийн холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 370,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Аж ахуй,бичил бизнес эрхлэгчдэд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрт хамрагдсан нь 2020 оны 0******* дугаар сарын 2-ний өдөр эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг ******* дүүргийн ******* ******* ******* хэлтэстэй байгуулан 1,*******00,000 төгрөгийн дэмжлэг авч, 2020 оны 06 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн 2024 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдрийг хүртэл нийт 48 сарын хугацаатай зээл авсан байна. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 1,130,000 төгрөгийг төлж, үлдэх 370,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь төрөөс иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгогдсон зээл эргэн төлөгдөөгүйгээс төрд хохирол, дараагийн зээл шаардлагатай иргэдэд зээл олгогдохгүй нөхцөл байдал үүсэх зэргээр төр, нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул гэрээнээс татгалзаж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Р.аас 370,000 төгрөгийг гаргуулан, ******* дүүргийн *******, ******* ******* ******* Төрийн сан 100200237010 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Р. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дүүргийн ******* ******* ******* хэлтсээс зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 370,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэг маргаан байхгүй гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Р. нь 370,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн *******, ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овгийн холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 370,000 төгрөг /гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар хариуцагч Р.аас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 11,7*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, *******,87******* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ