| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00881/И |
| Дугаар | 103/ШШ2024/00768 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2024/00768
| 2024 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2024/0076******* | Улаанбаатар хот |
2024 12 17 103/ШШ2024/0076*******
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* 20 давхар ******* тоотод *******, ******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,3*******9,0*******9,************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,3*******9,0*******9,************** төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус ББСБ-тай 110133*******7 тоот зээлийн гэрээ байгуулан 1,790,000 төгрөгийг эхний 30 хоног хүүгүй, 2 дахь сараас 4 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчийн тохируулсан хуваарийн дагуу зээлдэгч нь 2022 оны 0******* дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүр 334,644,33 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Зээлдэгч хүүд *******,**************0,*******3 төгрөг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 1,790,000 төгрөг, зээлийн хүү *******99,0*******9,************** төгрөг, нийт 2,3*******9,0*******9,************** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ББСБ ХК-иас зээл авч хугацаандаа төлөөгүй, одоо нэхэмжилж байгаа 2,3*******9,0*******9,************** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч нь 2,3*******9,0*******9,************** төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,3*******9,0*******9,************** төгрөг /хоёр сая, гурван зуун наян есөн мянга, наян есөн төгрөг, наян таван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******3,17******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26,**************7 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ээс 26,**************7 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ