| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00891/И |
| Дугаар | 103/ШШ2024/00771 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2024/00771
| 2024 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2024/00771 | Улаанбаатар хот |
2024 12 18 103/ШШ2024/00771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19******* онд ******* дүүрэгт төрсөн, ******* ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ******* дүүргийн ******* ******* *******лсан ******* *******, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 18 дугаар байрны 7 тоотод оршин суух, Өөлд овгийн Батдалайн Бат-Оргилын иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч:
Нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
нь эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний биө нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Chinges Purew фейсбүүк хаягтай холбогдон Нөмөр аппликейшний 4,140,000 төгрөгийн лизингийн шугамыг 3,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож 187 дугаарын данснаас урьдчилгаа 1,700,000 төгрөг 11 дүгээр сарын 22-ны өдөр шилжин орж ирсэн. Үлдэгдэл 1,300,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй алга болсон. Фейсбүүк хаягаар намайг блок хийсэн. 187 данс эзэмшигч нь Галсанжамц Бямбазаяа гэгч хүн. Ямар нэгэн харилцаа хамааралгүй танил тал юу ч байхгүй тул энэ хүний талаар би мэдээлэл олж чадахгүй байна. Үлдэгдэл мөнгөө авч чадаагүйгээр барахгүй лизингийн шугамд өөрөө төлөлт хийхээр болоод байгаа тул тухайн данс эзэмшигч Бямбазаяаг эрэн сурвалжилж байгаа газрыг нь тогтоож өгнө үү. Chinges Purew фейсбүүк гэсэн хаягаас янз бүрийн аппликейшний лизингийн шугамыг худалдаж авна гэсэн зар байнга яваад байгаа гэв.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
Chinges Purew фейсбүүк хаягтай харилцсан чат зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч нь хариуцагч холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч түүний оршин суух хаягийг мэдэхгүй, ямар нэг харилцаа хамааралгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Хариуцагч Бямбазаяа нь банкны 187 тоот данс эзэмшдэг, Chinges Purew гэх фейсбүүк хаягтай байж болзошгүй гэсэн мэдээллийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Бямбазаяаг эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч нь хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг ******* дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ