Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03096

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03096

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо, Үйлдвэрчний гудамж, Монгол 99 төв, * давхар,* тоотод байрлах *ББСБ ХХК /рд:*/

 

иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн * овогтой * нь "*ББСБ" ХХК-тай 2021.07.18 - ны өдөр * тоот зээлийн гэрээг 24 сарын хугацаатай, 30 хоногийн 6% хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар байгуулсан. Зээлдэгч нь гэрээ байгуулах үедээ УБ, СХД 5-р хороо Баянгол * гудамж * тоот - д оршин суудаг байсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ зөрчин 2021 оны 12-р сарын 26-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт болон сунгалтыг нэг ч удаа хийгээгүй тул гэрээнд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл бүрдсэн. Тиймээс 2024 оны 02-р сарын 19-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ИХАШШ-д нэхэмжлэл гаргаж өгсөн боловч СХД-н ИХАШШ-ийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн Дугаар * тоот захирамжаар хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан болно. Одоогоор түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 4/, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 5-7/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 8-9/-ийг өгсөн.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.

 

*ББСБ ХХК нь Т.*т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

*ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.*ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт *ын * /*/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Т.*ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Хүсэлт гаргагч: *ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: 8989-9432

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.*ийн оршин сууж байсан хаяг: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баянгол *гудамж, 17 тоот

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН