Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 18

 

 

                                             

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.С,

            Шүүгдэгч: Л.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б д холбогдох 1728000850078 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 25-нд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ноён сум, 2 дугаар баг /Ганзагат/, Ар гүн гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л.Б, регистрийн дугаар КЗ,

Шүүгдэгч Л.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор өөрийн эзэмшлийн 72-56 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд нууж, нийт 33 килограмм 700 грамм хуульд заасан хориглосон бараа болох цөлийн аргамжид /цагаан гоёо/ цэцгийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад 10.952.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хятадын хилээс гарч ирээд бие засах гээд буусан. Ногоон ууттай юм байхаар нь аваад талыг нь машиндаа хийгээд, талыг нь машиныхаа арын нуувчинд хийсэн байсан. Пүрэвдорж гээд цагдаа гааль дээр дахин үзлэг хийгээд гаргасан. Түүнээс хойш Гурвантэс суманд 2 долоо хоног асуугдаад аймагт ирсэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Цагаан гоёо гэж ургамал нь Монгол улсын элсэрхэг газар буюу говийн нөхцөлд ургадаг ургамал юм. Уг гоёо нь улаан ба цагаан гэсэн 2 төрөл байдаг. Гоёог цөлийн аргамжит цэцэг гэж нэрлэдэг. Цөлийн аргамжит цэцэг нь маш их усархаг чийгтэй ургамал тул түүж бэлтгэсний дараа хурдан жингээ алдаж хатдаг онцлогтой. Цагаан гоёог хүмүүс ихэвчлэн зарж борлуулах гэж түүдэг ба улаан гоёог нь зөвхөн хүнсэнд хэрэглэдэг. Мөн цагаан гоёог байгаль орчин аялал жуулчлалын яамны зөвшөөрөлтэйгээр зөвхөн судалгаа шинжилгээний ажилд зориулж түүж болно. Бусад тохиолдолд уг ургамлыг түүж бэлтгэхийг хориглоно. Цөлийн аргамжит цэцэг буюу цагаан гоёо нь Монгол улсын нэн ховор ургамлын жагсаалтад багтсан байдаг. Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дээр “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тогтоох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсаралтаар Цөлийн аргамжин цэцгийн /Цагаан гоёо/ экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн нэг килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг юм. Тиймээс дээрх хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах сангийн 110051407 тоот дансанд төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж нэхэмжилж байна. Цөлийн аргамжин цэцэг нь /Цагаан гоёо/ байгалийн нэн ховор ургамалд хамаардаг. Цөлийн аргамжин цэцгийг /Цагаан гоёо/ ургамалыг түүх зөвшөөрлийг Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар цагаан гоёог түүх эрх өгдөг юм. Л.Б ын автомашиндаа тээвэрлэсэн ургамал нь цөлийн аргамжин цэцэг /цагаан гоёо/ байсан.” гэжээ. /хх-34-37/,

Гэрч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-д зохиогдож буй үзэсгэлэн худалдааны машинуудад хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Би 72-56 ӨМӨ улсын дугаартай машиныг шалгасан. Уг машин дотор цагаан идээ, сүү, чихэр, кекс гэх мэт хүнсний бараанууд байсан. 72-56 ӨМӨ улсын дугаартай машины дотор талын хойд хэсэг нь дүүрэн байсан ба урд талаараа гайгүй байсан. Дандаа жижиг том янз бүрийн хэмжээтэй цаасан хайрцагт хийсэн байсан. Мөн 40 литр ингэний айраг байсан. Би уг машины түлшний савуудыг нь шалгаагүй. Манай байгууллага автомашинуудын нуувч буюу нууц савнуудыг шалгадаггүй. Учир нь засгийн газрын тогтоол байдаг ба уг тогтоолд хилийн мэргэжлийн хяналтын байгууллага тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт эд зүйлүүдийг шалгана гэж заасан байдаг. Би жолоочийн суудлын ар талд болон копуд буюу моторын тагны дээд хэсгээр шалгасан. Ямар нэгэн зөрчил илрээгүй.Л.Б  нь байнгын манай боомтоор орж гардаг болохоор танина. 2010 оноос хойш биЛ.Б ыг мэднэ...” гэжээ. /хх-42-43/,

            Гэрч Д.А гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр намайг гаалийн ахлах байцаагч А намайг дуудаад цагдаагийн ажилтантай хамтраад нэг машин шалгаарай гэж хэлсэн. Үүний дагуу би цагдаагийн ажилтан П хамтран 72-56 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад уг машины дотор талын зорчих хэсгийн урд талын моторны таган дээр ногоон өнгийн боодолтой хатуу зүйл байсан. Түүнийг гаргаж үзэхэд дотор нь хатуу чанартай хатсан гоёо байсан. Уг гоёог гаргаж ирээд цагдаагийн ажилтанд үзүүлээд хиллэж үзэхэд 22 килограмм 300 грамм болж байсан. Улмаар уг автомашины бусад эд ангид нарийвчилсан үзлэг хийхэд дахин зөрчилтэй зүйл гарч ирээгүй. Манайхаас гаалийн улсын байцаагч Б.М нь уг машиныг шалгасан. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш орж ирээгүй ба хилийн цэрэг болон цагдаагийн ажилтнууд түүнийг 2 улсын хилийн голоос татаж Монгол улс руу оруулж ирсэн... Би тухайн үед тэр машины арын заал хэсэг \зорчигч\ мөн шал, дээвэр хажуу талын хоёр хана, сандал, 4 ширхэг дугуйг нь задалсан, мөн буруу талын банкыг шалгасан. Уг машины урд талын копудан дээрээс ногоон өнгийг ууттай эд зүйлийг олсон тэр эд зүйлийг задалж үзэхэд хатаасан цагаан гоёо байсан. Уг машинаас өөр хориотой эд зүйл гарч ирээгүй. Би моторын копудны тагыг авч үзээд агаар шүүгчииг нь авч шалгасан, бусдаар бол моторын арын хэсгийг сайн шалгаж үзээгүй. Хатаасан цагаан гоёо байсан хиллэж үзэхэд 22 кг 300 грамм гоёо байсан, сүүлд нь хэдэн кг цагаан гоёо гарч ирсэнийг нь мэдэхгүй байна. Сүүлд нь цагдаа Пүрэвдоржоос сонсож байсан. Тэр машиныг журмын хашаанд аваачсан. Дараа нь дахиад шалгахад моторын арын хэсэгт нуувч хийсэн дотор мөн хатаасан цагаан гоёо байсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-44-45,48/,

Гэрч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Шивээхүрэн боомтын зорчигч тээврийн хэрэгслийн экспортын хэсэг дээр миний бие хувиарлагдан ажиллаж байсан. Уг чиглэлд гаалийн 4 байцаагч ажиллаж байсан. Сүлжээгээр хувиарлагдсаны дагуу 72-56 ӨМӨ улсын дугаартай машиныг би шалгаж таарсан. Уг машиныг шалгахад хүнсний бараа байсан. Хуурай сүү, чихэр, ааруул, айраг гэх мэт зүйлүүд цаасан хайрцагтай байсан. Фургон маркийн машины дотор талын зорчих хэсэгт хайрцагнууд тавьсан байсан. Уг машинд байсан эд зүйлүүдийн зарим хайрцагтай юмнуудыг нь буулгаж байгаад задалсан. Бусад үлдсэн хайрцагтай зүйлүүдийг бүгдийг задлаагүй. Задлах боломж байхгүй. Ажлын ачаалал их байсан болохоор бүгдийг нь задлах боломжгүй юм. Би мэргэжлийн хяналтын байцаагчийг дуудаад уг машины ачааг буулгасан дээр нь хамт үзье гээд дуудсан. Уг 72-56 ӨМӨ улсын дугаартай машиныг яаман дээр зогсоогоод доогуур нь орж цохиж тонших газруудаа үзсэн. Юу ч байгаагүй. Улмаар машиныг тамгаа дараад явуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр намайг 72-56 ӨМӨ улсын дугаартай автомашиныг шалгахад жолоочийн эсрэг талын банк буюу түлшний сав байсан ба эсрэг талынх нь байгаагүй. Би тээврийн хэрэгслийнхээ шалгах ёстой эд ангиудыг бүгдийг нь шалгасан. БиЛ.Б ыг танихгүй. Би түүний эхнэрийг нь 2015 онд ажлын шугамаар биед нь үзлэг хийж байсан...” гэжээ. /хх-46-47/,

Шүүгдэгч Л.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би Өмнөговь аймгийн Шивээхүрэн хилийн боомтоор 18 цагийн үед өөрийн эзэмшилийн 72-56 ӨМӨ улсын дугаартай саарал өнгийн фургон маркийн автомашинаа унаад хилээр нэвтэрсэн. Машин дотор миний эхнэр Хонгорзул надтай хамт явж байсан. Би Хятад руу орохдоо өөрийн машиндаа чихэр ойролцоогоор 150 ширхэг хайрцаг, зөгийн бал ойролцоогоор 20 ширхэг хайрцаг. пичень 15 ширхэг хайрцаг, 4 улирал нэртэй архи 2 хайрцаг, лаазтай сэнгүр пиво 10 хороп, хурууд 5 хайрцаг, айраг 30 литр зэргийг авч гарсан. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Цэхээ боомтын утлагын хашаан дотор машинаа оруулж тавьсан. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 09 цагийн үед хятад гаалийн байцаагч нар ирж машинд байсан зүйлүүдийг шалгасан. Дараа нь утлагын хашаан дотор би эдгээр зүйлүүдийг буулгачихаад буцаад хилийн голд машинаа тавьчихаад бие зассан. Тэгсэн чинь хилийн голын замын баруун талд ногоон өнгийн ууттай гоёо хэвтэж байсан. Тэгэхээр нь би аваад өөрийнхөө машинд тавьчихсан. Би түүнийг зарж хэдэн төгрөг болгоё гэж бодож аваад машиндаа тавьсан. Дараа нь би машинаа хилийн голд үлдээгээд өөр хүний машинд суугаад Монгол руу орсон. Монгол руу орчихоод буцаад гарах штамбаа даруулаад хилийн голд байгаа машин дээрээ очсон. Удалгүй Монголын хилийн цэргийн машин давхиж ирээд намайг машинтайгаа Монгол улсын гаалийн хашаа руу ороод зогс гэж хэлсэн. Би машинаа асаагаад Монгол улсын гаалийн хашаа руу ороод очтол цагдаагийн ажилтан болон гаалийн байцаагч нар миний машинд үзлэг хийж уг гоёог хурааж авсан. 2017.09.28-ны өдөр намайг Г гэдэг нэртэй мэргэжлийн хяналтын байцаагч шалгасан. Гаалийн байцаагч нь Мөнгөн гэдэг хүн байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хятад руу ачаа ачиж орохдоо зүүн талын түлшний саваа аваад оронд нь шуудайтай хурууд зүүгээд Хятад улс руу орсон. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өдөр авах гээд очтол байхгүй болчихсон байсан. Миний түлшний савыг хэн авсаныг нь би мэдэхгүй байна. Манай эхнэр Хонгорзул БНХАУ-ын Цэхээ боомт дээр байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр миний дээрх мэдүүлэгт ярьсан бараануудыг зараад зогсож байгаа. Хонгорзул нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улс руу орж ирсэн. Монгол улс руу орж ирчихээд буцаад замын унаанд суугаад гараад явсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө Монгол улс руу орчихоод гарсан. Миний эхнэр Хонгорзул үдээс хойш 15 цагийн үед Монгол улс руу орчихоод буцаад Хятад руу гарсан. Харин миний 72-56 ӨМӨ улсын дугаартай машин нь хоёр улсын дунд үлдсэн ба би өөрөө зорчигчоор Монголын штамб даруулчихаад буцаж хилийн голд байгаа машинаа унаад БНХАУ-руу гарах санаатай байсан юм. 22 килограмм гоёо байсан. Намайг 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсын хилээр гарахад миний машинд гарсан 2 чулуу байгаа юм. Гаалийн байцаагч болон мэргэжлийн хяналтын байцаагч намайг болон машиныг маань шалгасан.  Байцаагч нар уг хоёр чулууг машинд хаана байсныг харж чадаагүй. Би тэр хоёр чулууг урагшаа аваад гарсан. Би 2013 оноос хойш Шивээхүрэн хилийн боомтоор БНХАУ-руу орж гарч байна. Айраг сүү л зөөдөг...Би уг моторны ард талын бөмбөгөр арьстай хайрцганд хийсэн цагаан гоёо хятад руу оруулж зарах гэж байсан юм. Би өөртөө хэрэг нэмэх гэж байгаа юм шиг тэрийг заавал хэлээд яахав дээ. Тэгээд л өмнөх мэдүүлэгтээ машинд дахиад гоёо байгаа талаар хэлээгүй юм. Автомашины моторны хэсгийн ар талд байрлах дээрээ тагтай савыг би өнгөрсөн намар буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үед Өмнөговь аймгийн төвд хийсэн. Хилээр автомашинтайгаа нэвтрэх үед юмаа нууж гарах зориулалттай сав юм. Ааруул хурууд нь хилээр нэвтрүүлэхэд хуульгүй юм чинь цагаан гоёоныхоо дээр тавьсан юм. Уг ааруулыг бас хятад руу гаргаж зарах гэж байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр автомашины үзлэгээр илэрсэн 11 кг 400 гр цөлийн аргамжит цэцгийг хилийн голоос хаячихсан байсныг нь олж авсан. Хилийн гол гэдэг нь  Хятад Монголын хилийн гол гэсэн үг...” гэжээ. /хх-38-39,40-41,60-63/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-13/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-14,20/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-15/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-16,18/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-17,21/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хх-19,22,91/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал /хх-23/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-24/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-27/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ч.Э г томилсон албан бичиг /хх-28-29/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-30,65,78-80,82-89/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-31/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-32/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-33/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-50/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтэд: ...Л.Б ын эзэмшлийн 72-56 ӨМӨ улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол улсад орж ирсэн Уаз Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 9.000.000 /Есөн сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэжээ. /хх-51-54/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-55,56/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-57/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-58-59/,

Өмнөговь аймгийн Ноён сумын Сайран багийн Засаг даргын тодорхойлолт /хх-64/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/,

Мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай мөрдөгчийн санал /хх-67/,

Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-68/,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-69/,

Хэрэг бүртгэлтийн явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-70-76/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-77,81/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-90/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-92-93/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-94/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-95-97/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-98/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б  нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор өөрийн эзэмшлийн 72-56 ӨМӨ улсын дугаартай фургон маркийн автомашинд 33 килограмм 700 грамм хуульд заасан хориглосон бараа болох цөлийн аргамжин /цагаан гоёо/ цэцгийг  Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад 10.952.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.

            Шүүгдэгч Л.Б од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Байгалийн ургамлын тухай хууль, хуулийн хавсралтад заасан нэн ховор ургамлын жагсаалтаар  цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэг нь нэн ховор ургамал байх ба дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Гаалийн тухай хуульд зааснаар Монгол улсын хилээр гаргахыг хориглосон ургамал болох нь тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Л.Б ыг хориглосон бараа болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өмнөговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 72-56 ӨМӨ улсын дугаартай цагаан саарал өнгийн Уаз Фургон машиныг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн /хх-24/ байна.

Дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Л.Б  болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-89/, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамалын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар цөлийн аргамжин цэцэг /цагаан гоёо/ нь 1 килограмм нь 65.000 төгрөг ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 килограмм 700 грамм цөлийн аргамжин цэцэг /цагаан гоёо/-ийн үнэ буюу байгаль орчинд учруулсан хохирол нь  10.952.500  төгрөг болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч Л.Б  нь хохирол төлбөр төлөөгүй байна.

           Иймд шүүгдэгч Л.Б ын эзэмшлийн 72-56 ӨМӨ улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн Уаз Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, нормнорматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2017 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 9.000.000 /есөн сая/ төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов гэсэн “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох 10.952.500 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, үлдэх 1.952.500 төгрөгийг шүүгдэгч Л.Б оос гаргуулан Өмнөговь аймгийн байгаль хамгаалах санд оруулахаар   шийдвэрлэлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 килограмм 700 грамм цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, цаашид ашиглах боломжтой эсэх нь тодорхойгүй байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б -ыг хуульд заасны дагуу  хориглосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  нь 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 33 килограмм 700 грамм цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгчЛ.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 72-56 ӨМӨ улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгийн үнэ бүхий Уаз Фургон маркийн автомашиныг гэмт хэргийн хохирол төлбөр

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.9-д зааснаар шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ