Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03099

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03099

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * тоотод байрлах *ХХК, /РД:*/

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *нь 2022 оны 10 дугаар 25-ны өдөр * ХХК-aac Notebook худалдан авах зориулалтаар манай Банк Бус Санхүүгийн Байгууллагад хандаж 2 699 900 /Хоёр сая зургаан зуун ерөн есөн мянга есөн зуун/ төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг манай байгууллага хүлээн авч судлаад иргэн *-д хүссэн зээлийг сарын 3,3%-ийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар олгохоор шийдвэр гарч Зээлийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр байгуулан зээлийг олгосон болно. Гэтэл хариуцагч нь зээл авснаас хойш тохирсон хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Иймээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 сарын 10-ны өдөр хандан иргэний хэрэг үүсэж шүүхийн ажиллагаа явагдсан боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй нь тогтоогдон хэрэг хэрэгсэхгүй болсон. Иймд *ыг /*/ эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, *ХХК улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 3-4/, итгэмжлэл /хх 5/, *ын иргэний мэдээлэл бүртгэлийн лавлагаа /хх 6/, Зээл хүсэгчийн анкет, зээлийн хүсэлт /хх 7-8/, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 9-11/,2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Барьцааны гэрээ /хх 12/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 14/-ийг гаргаж өгсөн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч *ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

*ХХК нь *ад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

*ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * РД:*/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар, хатанбаатар магсаржав, 22, 1 давхарт оршин суух хаягтай, *ХХК, /РД:/*/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, *, *

Утас:80050765, 95344493

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: *ын оршин сууж байсан хаяг: Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, Сансар хотхон, 2-р байр, * тоот

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН