| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03660/И |
| Дугаар | 102/ШШ2024/03102 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/03102
| 2024 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2024/03102 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гранд плаза * тоотод байрлах*ББСБ ХХК /рд:*/
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * овгийн * нь манай компанитай 2021.10.26-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж Samsung S21 гар утас худалдаж авах зориулалтаар сарын 2.9%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай 2,699,900 төгрөгийн зээл авсан боловч өнөөдрийг хүртэл хүртэл зээлээ бүрэн төлөхгүй зугтааж, манайх удаа дараалан хаягаар нь очиход бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухгүй, олдохгүй манай байгууллага хохироосоор байна. Гэрээнд заагдсан хариуцагчийн оршин суудаг хаяг болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 36-р хороо, алтан овоо * гудамж * тоот гэсэн боловч Сонгинохайрхан дүүргийн * -р хорооноос тодруулахад Бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй" гэсэн тодорхойлолт өгсөн.
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцох этгээд болох * овгийн* /*/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, итгэмжлэл /хх 5/, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны тодорхойлолт /хх 6/, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 7-9/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 10/, * иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 11/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /хх 12/-ийг өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
*ББСБ ХХК нь * холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч * нь зээлийн гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 399 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
*ББСБ ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * /рд:*/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч:*ББСБ ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас:*
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * оршин сууж байсан хаяг: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Алтан овоо *гудамж, * тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН