Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/296

 

 

 

 

 

 

    2023           3             15                                         2023/ДШМ/296

 

 

                                                     Б.Г-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Г,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2209 00000 2373 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

.......... овгийн ....................-ийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. төрсөн, .. настай, э..эгтэй, ...... боловсролтой, ......... мэргэжилтэй, “............” ХХК-д ажилтай, ам бүл .., ..... хамт .. дүүргийн .. дүгээр хороо, Их тойруу гудамж, .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан;

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бэлхийн 11б байрны 82 тоотод хохирогч Э.Б-тэй хүн чанар муутай, зээлсэн мөнгөө өг гэж маргалдан толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бэлхийн 11б байрны 82 тоотод хохирогч Э.Б-ийг Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэхэд түүний “Айфоне 13 про макс” загварын гар утсыг булаан авч, ширээ рүү цохиж, шидэж хагалан, улмаар хогийн саванд хаяж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, бусдад 3.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Г-т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Г-ийн биечлэн эдлэх ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажи хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч Б.Г нь шүүхээс түүнд оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-аас 3.270.000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Б-д олгож, хохирогч Э.Б нь шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх боломж олгоогүй. Зөвхөн асуултад хариулсан. Би эхэлж Э.Б-тэй маргалдаагүй. Манай эхнэртэй ажил ярьж маргалдсан. Тэр хоёр хоорондоо хүн чанарын асуудлаар ярихад нь би Э.Б-д “Чи өөрөө тийм хүн чанартай, хүн үү” л гэж хэлсэн. Э.Б-ий эвдсэн миний “Samsung Note 8” загварын утасны талаар огт дурдаагүй. Айл гэрт харанхуй шөнө, согтуу ирчихээд агсам, согтуу тавьсан, хүүхдүүдийн хажууд хэл амаар доромжилсон. Манай эхнэр рүү өдрөөс хойш “Ууя” гэж ярьсаар байгаад шөнө ирсэн. Манай лифт эвдэрсэн, 12 давхарт байдгийг мэдсээр байж “Заавал очмоор байна” гэсээр байгаад гурван ширхэг 2.5 литрийн том пиво авч ирсэн. Таксины мөнгөгүй байж такси барьж ирээд надаас 10.000 төгрөг таксинд өгүүлсэн. Э.Б тэр өдөр согтуу ирээгүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Үүнийг шүүгч харгалзан үзэхгүйгээр Э.Б-ий гаргасан үйлдэл зөв юм шиг нэг талыг барьж шийдвэр гаргасан. Шүүгчээс би “Эхнэр жирэмсэн, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, нийтэд тустай ажил хийвэл цалин орлогогүй болж, хүүхдүүдэд маш хэцүү болно, манай эхнэр 680.000 төгрөг хүрэхгүй цалинтай, өр зээл, байрны зээл гээд мөнгөний асуудалтай, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэхэд хэцүү байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр ял оногдуулж өгнө үү” гэж гуйсан боловч нэг ч цаг хасаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би Э.Б-ийг мэддэг болоод таван жил орчим болж байна. Хүүхэлдэйн театрт орж ажиллаж, манай эхнэртэй найзалж эхэлснээс мэддэг болсон. Заримдаа манайхаар орж гарч, хүүхдээ харах боломжгүй үед нь хүртэл Э.Б-ий охиныг харж өгч байсан. Надаас, манай эхнэрээс олон ч удаа мөнгөний хэрэг гараад авдаг байсан. Би тэр болгонд байн байн, өдөр болгон нэхээд байсан удаа байхгүй. Хэрэг гардаг өдөр Э.Б өөрөө согтуу ирж, агсам тавьж, хэл амаар доромжлохоор нь л мөнгө өгчих гэсэн. Түүнээс болоод л хэрүүл гарсан. Миний ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Г-т шүүхээс ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, мөн гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна. Б.Г нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж байгаа боловч давж заалдах гомдолдоо эхнэр жирэмсэн, олон хүүхэдтэй, орлого багатай, зээл төлдөг гэдгээ мэдүүлж байсан. Шүүх хуралдаанаас өмнө хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Бэлхийн 11б байрны 82 тоотод хохирогч Э.Б-тэй хүн чанар муутай, зээлсэн мөнгөө өг гэж маргалдан толгойн тус газар нь аягаар цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Э.Б-ийг Цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэхэд түүний “Iphone 13 pro maх” загварын гар утсыг булаан авч, ширээ рүү цохиж, шидэж хагалан, улмаар хогийн саванд хаяж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан болох нь:

хохирогч Э.Б-ий “...2017 онд найз Г манай аавын эмчилгээнд гээд 100.000 төгрөг өгсөн. Би тэрийг хандивласан гэж бодсон. Тэгтэл нөхөр Г нь “би чамд тэр мөнгийг хандивлаагүй, зүгээр зээлсэн, тэр мөнгөө авья” гээд ширээгээ цохиод агсан тавьж эхлээд босож ирээд аяга аваад над руу шидээд миний толгойн арын дагз хэсэгт онож толгой хагалсан. Тэгээд миний толгойноос цус гоожоод би дуудлага өгөх гээд утсаа авах гэтэл миний утсыг булааж аваад ширээнийхээ буланд олон удаа хүчтэй цохиод миний гар утсыг эвдэлсэн. Тэгээд утсаа авах гэтэл миний нүүр рүү, гар руу цохисон. ...” /хх 21, 23/,

гэрч Э.Г-гийн “...Тэгсэн чинь манай нөхөр “чи яах гээд муулаад байгаа юм бэ? Хүн чанартай болоод чамд 100.000 төгрөг зээлсэн байсан дараа нь бас 35.000 төгрөг зээлсэн, чи үнэхээр хүн чанар муутай юм бол одоо нөгөө мөнгөө өг” гээд байсан. Тэгсэн чинь түс гээд юм хагарч байгаа чимээ гарсан. Тэгээд би яачихваа гээд харсан чинь Б-ий толгойны ард талаас нь цус гараад байсан... 103 ирээд Билгүүн бид 2 хамт Гэмтлийн эмнэлэг явсан. Тэгээд очоод үзүүлэхэд толгой нь хагарсан байсан учир оёдол тавиад байсан. ...Би хаана яаж эвдэрсэн талаар мэдэхгүй байна. Гэхдээ нэг харахад ширээн дээр дэлгэц нь хагарчихсан байсан. Тэр утаснуудыг би нөхөртөө эвдэрхий юмаар яах юм гээд хаяулсан. Одоо хаана байгааг мэдэхгүй. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 27-28/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15579 дугаар “...Б-ний биед дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хоёр шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 32-33/,

Iphone 13 pro maх гар утсыг 3.150.000 төгрөгийн үнэлгээтэйг тогтоосон “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ /хх 52-53/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч Э.Б-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Б.Г “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

Тодруулбал, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа хэдий ч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ, 

                                    ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР