| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/07303/И |
| Дугаар | 184/ШШ2024/05293 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2024/05293
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох, 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******тай харилцан тохиролцоод өөрийн өмчлөлийн 7211 УНЯ улсын дугаартай, Хово маркийн автомашинаар Баянгол дүүрэгт байрлах үр шилжүүлэн суулгах эмнэлгээс Баянзүрх дүүрэгт байрладаг Цагаан хогийн даваа гэх хог асгадаг газар хүртэл эмнэлгийн гаднах замын шороог зөөх ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Тус ажлын хөлс нь нэг удаагийн тээвэрлэлт 150,000 төгрөг байхаар тохиролцсон. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 17 удаагийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлс нийтдээ 2,550,000 төгрөг болсон. Гэвч хариуцагч ******* нь тус төлбөрөөс нэг ч төгрөгийг надад төлөөгүй ба удаа дараа худал шалтаг тоочсоор өнөөдрийг хүрлээ. Анх намайг энэ ажилд дуудсан хүнд холбогдуулж, би нэхэмжлэлээ гаргасан. Би *******тай амаар тохиролцсон, ******* гэж хүнтэй тохиролцоогүй. *******тай утсаар яриад ийм ажил байна гээд тохиролцоод, 7211УНЯ, 1712УНБ улсын дугаартай, 2 ширхэг Хово машинаараа өдөржин, шөнөжин зөөсөн. Тэгээд маргаашнаас нь мөнгөө өгөлгүй өдийг хүрсэн гэв. ******* ******* ******* гэх компанийн талаар хэлж байгаагүй, компанид ажилладаг гэж мэдээгүй. Компанийн хүмүүс гэж надтай өөр хүн холбогдож байгаагүй учир хариуцагчаас гаргуулж өгнө үү. Компанид ажиллаж байсан гэж ч мэдээгүй. Иймд арга буюу танай шүүхэд хандаж байх тул хариуцагч *******аас 2,550,000 төгрөгийг гаргуулж, надад олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2022 оны 09 дүгээр сард ******* ******* ХХК-д инженерийн албан тушаал дээр ажилладаг байсан бөгөөд нэхэмжлэгч Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннаран 12 дугаар гудамж, 23 тоотод оршин суугч Боржигон овогт Пүрэвдаваагийн Отгонбаяртай өмнө нь ажил хэргийн танилууд байсан. Миний ажиллаж байсан компани нь тухайн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Юнимед эмнэлгийн гадна зам талбайг гүйцэтгэж байхад нэхэмжлэгч тал болох ******* нь уг ажилд зам талбайн хуулсан материалыг Цагаан даваа хогийн цэг гэх газар асгаж өгөхөөр ******* ******* ХХК-тай тохиролцон ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие нь ажил үүргийнхээ дагуу хяналт хийж, ажиллаж байсан боловч төлбөр тооцоо хариуцах ажилтан биш тул уг нэхэмжлэлийг зөв хүн байгууллагаруу нь хандуулж шийдвэрлэж өгнө үү. Захирал ******* надад уг ажлыг хийхэд тохирох машин ол гэсэн үүрэг өгсний дагуу хэн хэндээ хэрэгтэй гэж бодоод би таньдаг хүмүүсээ олсон. Өөрөөр хэлбэл, байгууллагаас өгсөн чиг үүргийн дагуу ажилласан. Нэхэмжлэгч мартаж санаад байна. Надад тухайн шороог тээвэрлэх тээврийн машин ол гэсэн үүргийн дагуу би өөрийн танил болох ******* руу ярьж хэлсэн. Надад мөнгөний эрх мэдэл байгаагүй учраас ******* нэг рейс 150,000 төгрөгөөр явна гэхэд нь би ярилцаад эргээд залгая гэж хэлээд, захирал ******* руу залгаад асуухад зөвшөөрсний үндсэн дээр нэхэмжлэгчийн машиныг рейст явуулсан. 150,000 төгрөг гэх үнэлгээг ******* өөрөө хэлсэн бөгөөд түүнийг нь би ******* захиралд хэлсэн бөгөөд захирлын зөвшөөрлөөр ажил эхэлсэн. Нэг рейсээ 150,000 төгрөгөөр нийт 17 удаагийн рейс хийсэн гэдэгтэй маргахгүй. Хоёрдугаарт компанийн лого, хувцас хэрэглэлийн хувьд хангах хэмжээний компани биш. Би инженер байсан учраас гадна талбайд өдөр, шөнөгүй байсан гэв. гэжээ. 3. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 3, 11-р тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4-р тал/, гар утас мессежний хуулга гэх баримт /хх-ийн 5-8-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 9-р тал/ зэрэг баримтууд байна. 4. Хариуцагчаас шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал: Юнимед интернейшнл ХХК, ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх-ийн 28-33-р тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 34-р тал/ зэрэг баримтууд байна. 5. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: 1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ...миний бие *******тай амаар харилцан тохиролцоод өөрийн өмчлөлийн 7211 УНЯ, 1712 УНБ улсын дугаартай, 2 ширхэг Хово маркийн автомашинаар Баянгол дүүрэгт байрлах үр шилжүүлэн суулгах эмнэлгээс Баянзүрх дүүрэгт байрладаг Цагаан даваа гэх хог асгадаг газар хүртэл эмнэлгийн гаднах замын шороог зөөх ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Тус ажлын хөлс нь нэг удаагийн тээвэрлэлт 150,000 төгрөг байхаар тохиролцсон. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл нийт 17 удаагийн тээвэрлэлтийг өдөржин, шөнөжин хийж гүйцэтгэсэн ба ажлын хөлс нийтдээ 2,550,000 төгрөг болсон. Би *******тай л тохиролцож, энэ ажлыг хийсэн. ******* ******* ******* гэх компанийн талаар хэлж байгаагүй, компанид ажилладаг гэж мэдээгүй. Компанийн хүмүүс гэж надтай өөр хүн холбогдож байгаагүй учир хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Миний бие нь 2022 оны 09 дүгээр сард ******* ******* ХХК-д инженерийн албан тушаал дээр ажилладаг байсан бөгөөд миний ажиллаж байсан компани нь тухайн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Юнимед эмнэлгийн гадна зам талбайг гүйцэтгэж байхад нэхэмжлэгч тал болох ******* нь уг ажилд зам талбайн хуулсан материалыг Цагаан даваа хогийн цэг гэх газар асгаж өгөхөөр ******* ******* ХХК-тай тохиролцон ажлыг хийж гүйцэтгэсэн. Миний бие нь ажил үүргийнхээ дагуу хяналт хийж, ажиллаж байсан боловч төлбөр тооцоо хариуцах ажилтан биш тул уг нэхэмжлэлийг зөв хүн байгууллага руу нь хандуулж шийдвэрлэж өгнө үү. Захирал ******* надад уг ажлыг хийхэд тохирох машин ол гэсэн үүрэг өгсний дагуу хэн хэндээ хэрэгтэй гэж бодоод би таньдаг хүмүүсээ олсон. Өөрөөр хэлбэл, байгууллагаас өгсөн чиг үүргийн дагуу ажилласан. Надад тухайн шороог тээвэрлэх тээврийн машин ол гэсэн үүргийн дагуу би өөрийн танил болох ******* руу ярьж хэлсэн. Надад мөнгөний эрх мэдэл байгаагүй учраас ******* нэг рейс 150,000 төгрөгөөр явна гэхэд нь би ярилцаад эргээд залгая гэж хэлээд захирал ******* руу залгаад асуухад зөвшөөрсний үндсэн дээр нэхэмжлэгчийн машиныг рейст явуулсан. 150,000 төгрөг гэх үнэлгээг ******* өөрөө хэлсэн бөгөөд түүнийг нь би ******* захиралд хэлсэн бөгөөд захирлын зөвшөөрлөөр ажил эхэлсэн. Нэг рейсээ 150,000 төгрөгөөр нийт 17 удаагийн рейсийг ******* 2 машинаараа хийсэн гэдэгтэй маргахгүй гэж тайлбарласан.
4. Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 4.1 Зохигчид хариуцагч *******ын тавьсан саналын дагуу *******, ******* нар амаар тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Баянгол дүүрэгт байрлах Юнимед эмнэлгийн гадна зам талбайгаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан даваа гэх хогийн цэгт 1 рейсийг 150,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч нь өөрийн 2 автомашинаараа, нийт 17 удаагийн ачилтаар шороо зөөсөн гэх үйл баримтын тухайд тус тус харилцан маргахгүй байна.
Харин талууд тухайн гэрээг хариуцагч ******* өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчтэй байгуулсан эсвэл ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс, ажил үүргийн хуваарийн хүрээнд байгуулсан эсэх дээр харилцан маргаж байна.
4.2 Талууд амаар тохиролцсоны дагуу нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүрэгт байрлах Юнимед эмнэлгийн гадна зам талбайгаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, Цагаан даваа гэх хогийн цэгт 17 удаагийн ачилтаар шороо зөөж асгасан гэж тус тус тайлбарлаж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний хэлцэл хийгдсэн байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж, 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж тус тус заасан. Талууд хэлцлийн гол нөхцөл болох гүйцэтгэх ажил үүрэг, 1 удаагийн ачилтын хөлс, ажлын үр дүнгийн талаар харилцан тохиролцож, ажил үүргийг гүйцэтгэсэн нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байх тул ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан гэж үзнэ.
4.3 Нэхэмжлэгч нь уг гэрээг хариуцагч *******тай амаар байгуулж, гүйцэтгэх ажил үүрэг, 1 удаагийн ачилтын хөлсийг түүнтэй тохиролцож, ажил үүргээ гүйцэтгэсэн гэж, хариуцагч ******* нь ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс ажил үүргийн хуваарийн хүрээнд уг гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байх хэдий ч хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын санал тавьж, хөлсийг тохирохдоо ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс хэлцэл хийж байгаа тухайгаа мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн нэрийн өмнөөс, ажил үүргийн хуваарийн дагуу хэлцэл хийсэн гэдгээ нотолж чадаагүй болно. Хариуцагч *******аас гарган өгсөн Юнимед интернейшнл ХХК, ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан, 22/08 дугаартай, ажил гүйцэтгэх гэрээ, *******ын 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 04 сарын хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааны хуулбар зэрэг баримтаар хариуцагчийг нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг компанийн нэрийн өмнөөс, түүнийг төлөөлөн, ажил үүргийн хуваарийн хүрээнд байгуулсан гэж дүгнэх боломжгүй байна. /хх-ийн 28-34-р тал/ Учир нь Юнимед интернейшнл ХХК, ******* ******* ХХК нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан, 22/08 дугаартай, ажил гүйцэтгэх гэрээгээр тус компаниудын хоорондын Юнимед интернейшнл эмнэлгийн гадна зам талбайн тохижилтын ажил-тай холбоотой гэрээний харилцааг зохицуулсан байна. Харин хариуцагч *******ын 2022 оны 04 дүгээр сараас 2023 оны 04 сарын хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тэрээр ******* ******* ХХК дээр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөл байдал л тогтоогдож байгаа болохоос, уг баримтаар түүнийг тухайн компанид ямар албан тушаал хашиж, ямар чиг үүргийг хэрэгжүүлж байсан болохыг тогтоох боломжгүй байна. Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т ажил гүйцэтгэх гэрээний санал тавьсны дагуу нэхэмжлэгч нь ажил үүргийг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил үүргийн тоо хэмжээ, 1 удаагийн ачилтын хөлс, нийт ачилтын тоо зэргийн талаар харилцан маргахгүй, хариуцагч нь ******* ******* ХХК-ийн өмнөөс нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэдгээ нотолж чадахгүй байх тул хариуцагч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг буюу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр болох 1 удаагийн ачилтын хөлсийг 150,000 төгрөгөөр тооцож, нийт 17 удаагийн ачилтын хөлс 2,550,000 төгрөгийг шаардах эрхтэй.
4.4 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд нэхэмжлэгчээс гарган өгсөн гар утасны мессежний хуулга гэх баримт нь бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул баримтыг үнэлээгүй болно. /хх-ийн 5-8-р тал/
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох, 2,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *******аас 2,550,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 55,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 55,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН
| |||
| | |