Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****-д холбогдох,

*******аас *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин болон түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийн үнээс хууль ёсны өвлөгч *******од оногдох хэсгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Tоёота прадо-150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашины үнээс хууль ёсны өвлөгч *******од оногдох хэсгийн үнэ 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулах, *******ийн хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргийг ******* нь хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоож, *******ы хууль бус эзэмшлээс гаргуулах, *******ийн амьдарч байсан, түүний өмч болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууц, мөн түүний нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, 46 дугаар байр, 154 тоот орон сууцнуудын хууль ёсны өвлөгчид оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.      Нэхэмжлэгч Б.Амарболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* нь талийгаач ******* *******той 2003.01.10-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамт амьдарч байгаад 2016.01.21-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан ба тэдний дундаас 2009.11.22-ны өдөр хүү ******* нь мэндэлсэн. Одоо 14 настай. Мөн үрчилж авсан *******ийн гэж том хүү нь байдаг бөгөөд хууль ёсны 2 өв залгамжлагчтай болно. Талийгаач ******* нь 2023.06.02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд хүү ******* нь байнгын аавтайгаа холбоотой, ирэн очин байдаг байсан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар 1 жилийн хугацаа өнгөрсний дараа түүний төрсөн болон үрчилж авсан хүүхдүүд нь мөн хуулийн 520.1.1-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах эрхтэй болно. Гэтэл талийгаач *******ийн төрсөн дүү гэх ******* нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшилдээ авч, хууль бусаар бусдад зарж борлуулж эхлээд байна. Хуульд зааснаар өв нээгдэх хуульд заасан хугацаа болоогүй байхад хууль бусаар бусдад зарж борлуулж эхлээд байгаа нь хууль бус тул бидний зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч гэмт хэргийн шинжгүй, иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр хариу өгсөн. Бидний олж мэдсэнээр талийгаач *******ийн нэр дээрх Волво /volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашиныг 71-80 АА улсын дугаартай чиргүүлийнх нь хамт ******* нь 2023.08.17-ны өдөр 80,000,000 төгрөгөөр бусдад зарж, борлуулсан боловч А.*******ын дансанд хүү *******од оногдох хэсэг гэж 20,000,000 төгрөгийг шилжүүлээд үлдэх 20,000,000 төгрөгийг өгөхгүй байна. Мөн талийгаачийн нэр дээр зээлээр авсан Тоёота прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай, автомашиныг ******* нь бусдад зарж борлуулсан боловч хүү *******од маань хуулийн дагуу өвлөгдөх хэсгийг өгөхгүй байгаа бөгөөд уг автомашиныг хэдэн төгрөгөөр худалдсан болохыг мэдэхгүй боловч анх 60,000,000 төгрөгөөр худалдан авч байсан болно. Түүнчлэн талийгаач *******ийн нэр дээр өөрийнх нь амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7в байрны 7 тоот орон сууц, мөн үрчилж авсан хүү болох Д.ы амьдарч байсан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, 46-154 тоот орон сууцнууд өмчлөгчөөр бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр орон сууцнуудыг ******* нь хууль бусаар эзэмшилдээ авч, гэрт нь хүүхдүүдийг нь оруулахгүй, цоожных нь голыг сольж, орон сууцнуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг өгөхгүй байгаа ба үүнээс болж талийгаачийн амьд ахуйдаа хэрэглэж байсан хууль ёсны өв залгамжлагчид өвлөгдөх ёстой дээл, бүс, гитар, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч чадахгүй байна. Талийгаачийн төрсөн хүү болох *******ын хувьд эцгээсээ үлдсэн дээрх эд зүйлсүүдийг өөртөө авч үлдэх хүсэлтэй байгаа боловч хариуцагч *******ы дээрх хууль бус үйлдлийн улмаас гэрт нь орж чадахгүй, ааваасаа дурсгал болгон авч үлдэх зүйлгүй болж хоцрон хохирч байна. Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд зааснаар бол нас барсан өдрөөс хойш 1 жилийн дараа өв нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээг авсанаар, нас барсан хүний эд хөрөнгийг хууль ёсны өв залгамжлагч нарын өмчлөлд шилжүүлж, улмаар тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах эрх нээгддэг бөгөөд мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-т нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас брагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж тус тус зааснаас үзэхэд нас барагчийн эд хөрөнгийг тэргүүн ээлжинд түүний төрсөн болон үрчилж авсан хүүхдүүд тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй. Гэтэл талийгаач *******ийн төрсөн дүү ******* нь дээрх хуульд заасныг зөрчиж, өв нээгдэх хугацаа болоогүй, өмчийн эзэн өөрчлөгдөөгүүй байхад хууль бусаар бусадтай үгсэн хуйвалдаж, талийгаач *******ийн эд хөрөнгүүдийг бусдад худалдаж, улмаар хууль ёсны өв залгамжлагч, төрсөн хүүд нь өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг нь өгөхгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Талийгаачийн өвлөгдөх эд хөрөнгүүд нь бүгд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа гэх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан харьяаллын дагуу буюу тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэлээ гаргасан боловч шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул тус шүүхэд хандаж, нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Иймд *******аас талийгаач *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин болон түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийн үнээс хууль ёсны өв залгамжлагч *******од оногдох хэсгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашины үнээс хууль ёсны өв залгамжлагч *******од оногдох хэсгийн үнэ 30,000,000 төгрөгийг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах, талийгаач *******ийн хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргийг ******* нь хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоож, *******ы хууль бус эзэмшлээс гаргуулах, талийгаач *******ийн амьдарч байсан, түүний өмч болох Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууц, мөн түүний нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, 46-154 тоот орон сууцнуудын хууль ёсны өв залгамжлагчид оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж заасны дагуу өмнөх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх дээр хэрэг хэлэлцэж байх явцад ийм асуудал байхгүй, жилийн дотор хүсэлтээ гаргаагүй учраас нэхэмжлэл гаргах эрхгүй гэж зохигчдын хооронд маргаан явдаг. Тэгэхээр үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэж харахгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд маргаантай байгаа учраас гаргах эрхтэй юу үгүй юу гэдгийг шүүхээс дүгнэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас хугацааг сэргээх асуудал урьдчилан шийдэгдсэний дараа хэргийг шийдвэрлэх боломжтой болно гэж үзэж байгаа. Хариуцагчаас шаардан авах эсвэл үүрэг гүйцэтгүүлэх тийм зүйл биш учраас нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэж үзэхгүй, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гол асуудал учраас хүсэлтийн журмаар гаргаж, хуульд заасан журмын дагуу шийдэж өгнө үү. Өмнө шүүх хуралдаан дээр мөн яригдаж байсан яг энэ процесс журмын дагуу гаргасан хүсэлтийг шүүх дотооддоо хэрхэн хүлээн авч, хэрхэн шийдвэрлэдэг талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нарийн зохицуулалт байхгүй учраас хүсэлтийн шатанд гаргаж байгаа. Шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү. А.******* нь талийгаач *******той 2003 оны 01 дүгээр сарын 10-нд гэрлэлтээ батлуулж, хамт амьдарч байгаад 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан ба тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү ******* нь мэндэлсэн. Одоо 14 настай. Мөн түүнд үрчилж авсан Д. гэж том хүү байдаг бөгөөд энэ хоёр нь талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч нар болох нь хуульд зааснаар тогтоогдож байгаа. Талийгаач ******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Хүү ******* нь байнгын аавтайгаа холбоотой, ирэн очин байдаг байсан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дах хэсэгт зааснаар нэг жилийн хугацаа өнгөрсөний дараа түүний төрсөн болон үрчилж авсан хүүхдүүд нь мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах захиран зарцуулах эрхтэй болно. Гэтэл талийгаач *******ийн төрсөн дүү ******* нь талийгаачийн нэр дээр бүртгэлтэй байсан болон одоо байгаа эд хөрөнгүүдийг эзэмшилдээ авч хууль бусаар бусдад зарж борлуулж, хууль зөрчсөн үйлдэл гаргах болсон. Хуульд заасан өв нээгдэх хугацаа болоогүй мөн ******* төрсөн хүүхдүүдээс нь өмнө өвлөгдвөл зохих хөрөнгүүдийг захиран зарцуулах эрхгүй этгээд. Үүнийг хууль ёсны өв залгамжлагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас Цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн шинжгүй иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр хариу өгсөн. Бидний олж мэдсэнээр талийгаачийн нэр дээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан автомашин болоод үл хөдлөх хөрөнгүүд байдаг, түүнээс Volvо маркийн Daf нэртэй том оврын автомашины чиргүүлийг зарж борлуулсан асуудлыг 2023 оны 08 дугаар сард *******ы зүгээс нэхэмжлэгчид хандаж мэдэгдсэн байдаг. Зарж борлуулаад оногдох хэсэг буюу 80,000,000 төгрөгөөр зараад 40,000,000 төгрөг өгнө гэж ярьж байсан бөгөөд үүнийхээ дагуу 20,000,000 төгрөгийг А.*******ын дансанд хийсэн боловч үлдэх 20,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Мөн Toyota Pradо 150 маркийн 13-08 УАР улсын дугаартай автомашиныг бусдад зарж борлуулсан боловч хүү *******од хуулийн дагуу өвлөх хэсгийг огт өгөөгүй. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс анх 60,000,000 төгрөгөөр зарж борлуулсан гэх ойлголттойгоор нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ дурдсан боловч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд хэрэг хэлэлцэгдэх явцад шаардлагаа тодруулсан. Шаардлагынхаа үндэслэлийг 60,000,000 төгрөг биш, хавтас хэрэгт авагдсан баримтаар 138,000,000 төгрөгөөр зарж борлуулсан нь тогтоогддог. Энэ мөнгөнөөс 61,367,680 төгрөгийг Их ирээдүй ББСБ ХХК-д төлсөнд маргахгүй. Тэгэхээр үүнээс ногдох хэсэг гэж тооцоод 30,000,000 төгрөг л гаргуулъя гэсэн шаардлага байна. Түүнчлэн талийгаачийн нэр дээрх өөрийнх нь амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 7в байрны 07 тоот орон сууц, мөн үрчилж авсан хүү болох Д.ы амьдарч байсан Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Орчлон хороолол, 46-154 тоот орон сууцуудыг өмчлөгч *******ийн эд хөрөнгүүд гэж үзэж байгаа учир нь хавтас хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 7в байрны 07 тоот орон сууцыг худалдан авах төлбөрийг талийгаачаас бүрэн төлсөн баримт хэрэгт байгаа. Сонгинохайрхан дүүрэг, 27 хороо, Орчлон хороолол, 46-154 тоот нь талийгаач *******ийн нэр дээр байдаг. Одоо Д.ы нэр дээр шилжсэн гэж ойлгож байгаа. Хэний өмчлөл дээр байгаа дээр маргаангүй учраас нотлох баримтыг авах шаардлагагүй гэж үзсэн. Ийнхүү талийгаачийг нас барснаас хойш ажил явдал болоод дуусан даруй үл хөдлөх хөрөнгүүд буюу байрнуудын хаалганы голыг солиод гэр лүү нь хүүхдүүдийг оруулахаа больсон. Үүний улмаас гэрээс нь дээр дурдсан дээл, бүс, гитар гэх мэт зүйлүүдийг авах боломжгүй, авч чадаагүй. Эдгээр хөрөнгүүдийг төрсөн хүүхэд нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй гэж үзэж байгаа. Хууль зүйн хувьд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд зааснаар нас барсан өдрөөс хойш нэг жилийн дараа өв нээгдэж өвлөх эрхийн гэрчилгээ авсанаар нас барсан хүний эд хөрөнгийг хууль ёсны өв залгамжлагч нарын өмчлөлд шилжүүлж, тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх нээгддэг. Мөн тухайн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар дор дурдсан этгээдүүдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх тэргүүн ээлжинд өв залгамжлахаар, харин 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-т заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач зээ буюу дараагийн ээлжинд төрсөн дүү өвлөгдвөл зохих эд хөрөнгүүдийг захиран зарцуулах ёстой байтал үүнийг зөрчиж талийгаачийн эд хөрөнгүүдийг захиран зарцуулж байна гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан талийгаач ******* нь миний төрсөн ах бөгөөд /бид эцэг, эхээр овоглодог тул овог өөр/ 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан юм. Миний ах ******* 2003 оны 01 дүгээр сард А.*******тай гэрлэлтээ батлуулан гэр бүл болж, хамтран амьдарсан боловч 2016 онд гэрлэлтээ цуцлуулан салсан. А.******* нь дагавар гурван охинтой, харин манай ах өргөмөл нэг хүүтэйгээ амьдарч байгаад нийлсэн ба тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сард хүү ******* төрсөн. Миний ах А.*******тай хамтран амьдрах хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам, 4-7а тоотод 2 давхар барилгыг гражийн хамт барьж босгосноос гадна бензин, түлш зөөх, ачаа тээврийн том оврын хэд хэдэн автомашин худалдан авч ачаа тээврийн Ингүй Ундарга ХХК-ийг байгуулан амьдрал ахуйгаа дээшлүүлж цаг наргүй хөдөлмөрлөж, байсан билээ. Гэвч 2016 оны 01 дүгээр сард А.*******ын нэхэмжлэлээр тэдний гэрлэлтийг цуцалж, дээрх бүх хөрөнгө болон бусад хөрөнгүүдийг А.******* болон түүний дагавар хүүхдүүдэд хуваан өгч, хүү *******ыг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болж, өөрөө өмссөн хувцастайгаа гэрээсээ гарсан юм. Ахын минь хүү ******* нь аавынхаа үлдээсэн хөрөнгө болох 1 дүгээр давхартаа 8 нэрийн супермаркет дэлгүүр, үсчин, эмийн сан бүхий үйлчилгээний төвтэй, дээрээ 5-6 өрөө бүхий, 2 давхар байшиндаа одоо амьдарч байгаа болно. Ах маань олон жил нойр, хоолгүй хот хоорондын болон улс хоорондын ачаа тээврийн жолоочийн ажлыг хийж эрүүл мэндийн хувьд жил ирэх тусам муудсаар 2023 онд нас барсан. Ахыг минь нас барснаас хойш А.******* нь удаа дараа хууль шүүхийн байгууллагад хандан ямар л хөрөнгө мөнгө байна тэр бүгдийг нь авна гэх болсон. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулсан боловч гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан. Хэрэг үүсгэж чадахгүй болмогц өөрийн дагавар охиноо ахын минь хүүхэд болгон, улмаар хөрөнгийг өв залгамжлалаар бүгдийг нь авах санаархлаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэлийг охин Э.Ундармаагаар гаргуулсан боловч уг хэрэгт миний бие гуравдагч этгээдээр татагдан ормогц нэхэмжлэлээсээ татгалзсан. Гэтэл одоо ийнхүү хүүгийнхээ нэрээр үндэслэлгүй нэхэмжлэл гарган их хэмжээний хөрөнгө мөнгийг надаас шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь талийгаач *******ийн нэр дээр байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво маркийн автомашин болон чиргүүлээс *******од өвлөгдөх 20,000,000 төгрөгийг, мөн 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Прадо 150 маркийн автомашины үнээс 30,000,000 төгрөгийг буюу нийт 50,000,000 төгрөг гаргуулна гэжээ. Волво маркийн, 01-83 УНГ улсын дугаартай том оврын ачааны автомашиныг ахыг нас барсны дараа 80,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба машины худалдан борлуулсан үнэ дээр талууд маргаангүй байна. Харин тус машиныг худалдан борлуулсан мөнгөнөөс тооцон шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь ах нас барахаасаа өмнө Хас банк ХК-иас зээл авсан байсан ба нас барах үед нь тус банкинд төлбөл зохих зээлийн үлдэгдэл төлбөр нь 26,788,800 төгрөг байсныг машиныг нь худалдан борлуулж төлж барагдуулсан. Мөн ах маань М.*******жав гэх хүнээс тээврийн урьдчилгаа 6,000,000 төгрөгийг урьдчилан аваад тээвэртээ явж амжилгүй нас барсан байсан бөгөөд М.*******жав нь мөнгөө авъя гэсний дагуу тус хүний Хаан банк-ны 5022986818 тоот дансанд 6,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Мөн Ж.Оюунбат гэдэг хүн ахад 7 сая төгрөгийг зээлдүүлсэн авлагатай байсан гэж дансны хуулгаа харуулсан тул тухайн хүний Хаан банк-ны 5753735249 тоот дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Ингээд үлдсэн 40,000,000 төгрөгийг ахын 2 хүү болох Д. болон ******* нарт тус бүрт нь 20,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тул Волво маркийн машины 80,000,000 төгрөгөөс дахин 20,000,000 төгрөг төлөх үндэслэлгүй юм.

Мөн Тоёота Прадо-150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг миний ах Их Ирээдүй ББСБ ХХК-ийн 60,000,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээгээр аваад 7 хонолгүй нас барсан тул тус машиныг 98,000,000 төгрөгөөр буцаан зарж /төлбөрийг Ш.Сүхдаваа гэх хүний Хаан банкны 5031056008 тоот дансаар авсан/ банк бус санхүүгийн байгууллагад 61,367,680 төгрөгийн төлбөрийг барагдуулан ахынхаа өр авлагын асуудлыг цэгцэлсэн. Их ирээдүй ББСБ ХХК-д дээрх төлбөрийг төлөхдөө миний бие өөрийн Худалдаа Хөгжлийн банк-ны 454032695 тоот данснаас 21,367,680 төгрөгийг, харин Ш.Сүхдаваа гэх хүний Хаан банк-ны данснаас 40,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн тус тус төлсөн. Мөн миний бие машин авахад нь урьдчилгаанд төлөх 12,500,000 төгрөгийг ахдаа зээлдүүлсэн байснаа уг мөнгөнөөс тооцон авсан. Мөн Нэткапитал ББСБ ХХК-д зээлийн үлдэгдэл болох 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх 4 удаагийн төлөлтийн үлдэгдэл буюу 2,106,336 төгрөгийг төлсөн. Харин үлдсэн 20,000,000 төгрөг нь ахын ажил явдал болон буяны үйлст зарцуулагдан дууссан юм. Тухайлбал, ахын ажил явдалд Суварга буян ХХК-д 10,015,000 төгрөг зарцуулсан ба үлдэх 14,000,000 төгрөгийг ахынхаа буяны ажил явдал болон нутаг оронд нь хүрд бүтээлгэх гэх мэт зардалд зарцуулагдсан. Мөн том хүү нь тухайн үед Приус 30 маркийн автомашин авахдаа энэ мөнгөнөөс багахан хэмжээний мөнгийг нэмж хэрэглэсэн бөгөөд яг хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна. Тоёота Прадо маркийн автомашин нь Их ирээдүй ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй тус байгууллагын автомашин байсан бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээний дагуу бүх төлбөрийг төлж дуусгасны дараа ахын өмчлөлд ирэх байсан юм. Нэхэмжлэгч нь тус машиныг 60,000,000 төгрөгөөр тооцон 50 хувийг авъя гэж байгаа боловч уг машины 62 сая төгрөгийн зээлийг тус автомашиныг худалдан борлуулж төлбөрийг төлж барагдуулсан болохыг мэдээгүй байсан бололтой. Иймд том оврын автомашинаас М.Амарболдод өгөх мөнгө үлдээгүй буюу тус автомашинаас үлдсэн 40,000,000 төгрөгийг ижил тэнцүү хуваан олгосон. Мөн Прадо 150 маркийн автомашин нь ах *******ийн өмчлөлийн автомашин бишээс гадна худалдан борлуулсан мөнгийг дээр дурдсанаар өр төлбөрийг барагдуулан үлдсэн мөнгийг түүний буянд зарцуулан дууссан тул 30,000,000 төгрөгийг төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь ахын эдэлж хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргийг шаардсан байна. Эдгээр эд зүйлүүдээс гитар нь байгаа бөгөөд үүнийг өгөхийг зөвшөөрч байна. Харин дээл, бүсийг нь алтан хайрцаг нээхэд гарсан зааврын дагуу шашны зан үйлээр шатаасан. Харин үнэтэй биш хямд хөөрөгтэй байсныг том хүү Д. авсан тул уг шаардлагаас гитараас бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Мөн ахын хөрөнгө хэмээн 2 орон сууцнаас ногдох хэсгийг шаарджээ. Ах маань А.*******аас салснаас хойш Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-р байрны 154 тоот орон сууцыг авч тус орон сууцандаа амьдарч байсан боловч сахарын өвчний улмаас хөлийн судас залгах мэс засалд орж, шатаар олон давхар алхах боломжгүй байсан тул миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7в байрны 1 давхрын 07 тоот орон сууцанд амьдарч байсан. Гэтэл тус байрыг талийгаач ахын байр хэмээн үзэж мөн л авна гэсэн шаардлагыг гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Ах шатаар алхах боломжгүй шалтгаанаар манайд байхдаа өөрийн 10 дугаар давхарт байрлах Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-р байрны 154 тоот орон сууцаа Д.Хатанбаатар гэдэг хүнд 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, нийт 55,000,000 төгрөгийг авсан байсан. Харин үлдэх 45,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ******* ах болон Д.Хатанбаатар нар нь олон жил үерхэж нөхөрлөж байгаа сайн найзууд байсан тул бие биендээ итгэж гэрээгээ байгуулаагүй байхдаа амаар харилцан тохиролцож, дээрх гэрээг хийж Д.Хатанбаатар нь байранд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нүүж очсоноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байна. Ахыг байраа найздаа зарахаар болж найз нь одоо амьдарч байгааг нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа бөгөөд А.******* нь Д.Хатанбаатарыг таньдаг найз нөхөд улс юм. Хэрэв ахын дээрх орон сууцнаас 50 хувийг нь ******* өвлөх эрхтэй байхаар шийдсэн тохиолдолд тус орон сууцыг худалдан авахаар 55,000,000 төгрөгөө төлөөд байгаа Д.Хатанбаатарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх юм. Нэхэмжлэгч нь өв залгамжлахтай холбоотой асуудлаа Иргэний хуульд үндэслэл журмын дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Иймд талийгаач ах *******ийн хөрөнгөнөөс 1 ширхэг хуучин гитар хөгжмийг нэхэмжлэгчид олгохыг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ы зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эсэргүүцэж маргаж байгаа. Бидний зүгээс дараах 2 үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийг дээр дурдсан шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэж байгаа. Өв хөрөнгөтэй холбоотой маргааныг Иргэний хуульд заасан үндэслэлийн дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа шийдвэрлүүлэх эрхтэй гэх үндэслэлээ илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар ******* хууль ёсны өв залгамжлагч мөн боловч тэрээр Иргэний хуулийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг гаргах ёстой байсан. Гэтэл *******ын хувьд дээрх хуулийн заалтын дагуу өвлөх эрхийн хүсэлтээ нотариатад гаргаагүй. Энэ нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалттай учраас түүнийг өвөөс татгалзсан гэж үзэж бид маргаж байгаа. Талийгаач *******ийн хувьд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Нас барсны дараа хариуцагч *******, нэхэмжлэгч *******ын төлөөлөгч А.******* нар хэд хэдэн удаа уулзаж байсан байна лээ. Ингэхдээ нас барсан учраас үлдэх өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Pradо маркийн машиныг зээлээр аваад хэдхэн хонож байгаа, мөн том тэрэгний асуудал байна, банк болон банк бусуудад байгаа өр төлбөрийн асуудлуудыг цэгцлэх тухай уулзаж байсан. Мөн том оврын ачааны автомашиныг зараад үлдсэн 40,000,000 төгрөгийг хоёр хүүхдэд нь тэнцүү хуваахад 20,000,000 төгрөгийг *******од өгсөн. Ингэхдээ ч А.*******тай уулзаж байсан байдаг. Нас барснаас хойш 2023 оны 9 дүгээр сард А.******* цагдаагийн байгууллагад талийгаачийн эд хөрөнгийг зарж борлуулаад байна гэх агуулгаар гомдол гаргахад Цагдаагийн байгууллага шалгаад хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан. Үүний дараа 2024 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан нь энэ хэлэлцэж байгаа хэрэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэг жилийн хугацаа нь дууссан. Энэ нэг жилийн хугацаа дуусахаас өмнө энэ хугацаанд хүсэлт гаргах ёстой болон өвлөгч болох тухай, энэ хүсэлтээ гаргаагүй байж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, энэ маргаан нэг жил өнгөрсний дараа шийдэгдэх ёстой маргаан болох тухай бидний зүгээс маш дэлгэрэнгүй хэлж байсан. Гэвч нэхэмжлэгч тал хүсэлт огт гаргаагүй өдийг хүрсэн. Одоо ч гаргаагүй байна. Тиймээс 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар татгалзсан гэж үзэх үндэслэлтэй учраас дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхгүй гэж татгалзаж байна.

Дараагийн үндэслэлийн тухайд төлөөлөгчийн зүгээс төдийлөн шаардлагагүй гэж үздэг боловч төлөөлүүлэгч *******ы зүгээс намайг ахынхаа хамаг эд хөрөнгийг зарсан гэж буруу ойлголт байна. Би өөрийнхөө зүгээс бодит байдалд нийцсэн үнэн зөв тайлбар өгье. Өөрөөр хэлбэл, би хувьдаа зарцуулаагүй гэдгээ хэлж илэрхийлж нотолмоор байна гэсэн учраас хоёр дахь үндэслэл гарч ирж байна. Яригдаад байгаа хөрөнгө *******д очоогүй. Талийгаачийн өртэй байсан этгээдүүдэд өгсөн гэх үндэслэл. Тухайлбал: Volvо маркийн автомашинаас ногдох хувиа гаргуулах шаардлагын хувьд машиныг 80,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ үнийн дүнд талууд маргаагүй. Талийгаач нас барахын өмнө Хасбанк ХХК-иас зээл авсан байсан бөгөөд зээлийн үлдэгдэл 26,788,800 төгрөг байсныг машин худалдан борлуулаад төлж барагдуулсан. Мөн *******жав гэдэг хүнээс тээврийн урьдчилгаа 6,000,000 төгрөг байсныг төлсөн. *******бат гэх хүн 7,000,000 төгрөгийн авлагатай гэсэн учраас энэ төлбөрийг төлсөн. Ингээд үлдэгдэл 40,000,000 төгрөг үлдсэнийг хоёр хуваагаад Д., ******* нарт өгсөн. Гэвч нэхэмжлэгч тал 20,000,000 төгрөг авсан мөртлөө цаана нь дахиад мөнгө үлдсэн байгаа, энэ мөнгөнөөс өөрт ногдох хэсгээ гаргуулъя гэдэг. Гэтэл дээрх дүнгээс мөнгө үлдээгүй тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа. Pradо 150 маркийн машины хувьд 60,000,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээгээр аваад 7 хоногийн дараа нас барсан. Буцаагаад машиныг 98,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Нэхэмжлэгч 65,000,000 төгрөгөөр борлуулсан гэж ярьдаг. Манай зүгээс 98,000,000 төгрөгөөр худалдан борлуулснаа шударгаар үнэн зөвөөр тайлбарлаж байгаа. Ингээд 7 хоногийн хүүтэй нь нийлүүлээд 61,367,680 төгрөгийг банк бусад төлж дуусгасан. *******ы хувьд энэ машиныг авахад ахдаа урьдчилгаа болгож, 12,500,000 төгрөг дансаар шилжүүлсэн байснаа тооцож буцаан авсан. Мөн Нэткапитал ББСБ ХХК-д 2,100,000 төгрөгийг өр төлбөртэй байсныг төлж барагдуулсан. Ингээд үлдэх 20,000,000 төгрөгийн асуудал буяны ажил явдалд зарцуулагдсан. Энэ талаарх баримтуудыг тайлбар гаргахдаа бүрдүүлж өгсөн. Сүүлд шуудангаар ирсэн баримт хоцорч, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхээс хэрэг шилжүүлэх захирамж гарсны ард хавсаргасан байна лээ. Ийм учраас Pradо маркийн автомашинтай холбоотой шаардлага үндэслэлгүй.

Эд хэрэгслээс гаргуулах шаардлагын хувьд гитарыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээл, бүс 2-г нь зан үйлийн дагуу шатаасан. Харин хөөргийг хүү Д. авсан юм байна. Иймд гитараас бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хоёр орон сууцны тухайд нэг орон сууц буюу Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Орчлон хороолол 46-154 тоот нь талийгаачийн орон сууц бөгөөд талийгаачийн нэр дээр байсныг хүү Д. нь өвлөх эрхийн гэрчилгээ авч өөрийнхөө нэр дээр авсан байдалтай байгаа. Үүнд нэхэмжлэгч өвлөх хүсэлт гаргаагүй учраас хуульд зааснаар татгалзсан гэж үзэж байгаа. Нөгөө хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 7в байрны 07 тоот орон сууц нь хариуцагч *******ы өөрийнх өмчлөлийн байр бөгөөд түүнийг өөр этгээдээс худалдан авсан баримт сүүлд шүүхэд ирсэн. Тийм учраас энэ байр талийгаачийн эд хөрөнгөтэй холбоотой байр биш гэх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас ганцхан гитарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Хатанбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:

...Д.Хатанбаатар миний бие Сонгинохайрхан дүүргийн Бага нарангийн 3 дугаар хорооны 45-3-11 тоотод эхнэр, 4 хүүхдийн хамт амьдарч байгаад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Орчлон хорооллын 46 дугаар байрны 154 тоотод нүүж ирсэн. Талийгаачтай олон жил найзалж, нөхөрлөж ирсэн ба гэр бүлийн найзууд, бие биенийхээрээ байнга орж гардаг байсан. 2022 оны сүүлээр уулзахад хүүгээ гадагш явуулах гэж байгаа учир байрыг зармаар байна. Чи олон хүүхэдтэй хүн, найз нь үнэрхэхгүй өгнө. 5 шард байр гэж байхаар Орчлон хорооллын байрыг сонирхохгүй юмуу, 100 саяд ав, эхлээд боломжтой бол 50 хувийг нь өгчих, үлдсэнийг нь боломжоороо цувуулаад өгч болно гэсэн саналыг тавьсаны дагуу эхнэрийн хамт очиж байрыг үзсэн. Тэр үед талийгаач найзын маань эгч болох Жавзан эгч байрыг үзүүлсэн. Талийгаач Орос улсруу тээвэрт явсан байсан. Байрыг орж үзэхэд 10 гаран жил засвар хийгээгүй, хамгийн дээд талын 10 дугаар давхар учраас коридорын хэсэг рүү дээврээсээ ус алдсан байдалтай байсан. Байрыг авахаар шийдээд дараахан нь ирж, квадратын хэмжээ авч явсан. Удаа ч үгүй Жавзан эгч залгаж, эгч нь эмнэлэгт хэвтэхээр боллоо түлхүүрээ ирж аваарай гэсэн. Цагаан сар өнгөрөөж байрны их засварыг эхлүүлсэн. Их засвараар дотор хана, таазыг нурааж, шалыг хуулж, сантехникийн шугамуудыг бүгдийг сольж шинэчилж, ванн, суултуур, угаалтуурыг сольсон. Их засварт нэлээд их мөнгө зарцуулсан. Талийгаачийн эгч, дүү нар бидний хооронд болсон тохиролцоог сайн мэдэж байгаа учир шүүхийн шийдвэр хэнийх нь ч талд гарсан үлдэгдэл төлбөрийг шилжүүлэн, байрны ордерыг нэр дээрээ шилжүүлэн авах учир миний бие шүүх хуралд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

6. Гэрч Ж.Оюунбат шүүхэд мэдүүлэхдээ:

...*******оос авлагатай байсан. Бид 2 зургаан сар хамт амьдарсан. Бид Прадо 150 маркийн машин авах зорилготой байсан. Тухайн үед би Хас банк ХК-наас зээл авсан. 6,668,000 төгрөгийг нь *******ид том машинаа засуулахад нь нэмэр болгоод өгсөн. Дараа нь дахин 1,000,000 төгрөгийг бас өгсөн. 7,668,000 төгрөгийн авлагатай байсан. 2023 оны 07 дугаар сарын эхээр буцааж авсан. Нэмж хэлэх зүйлгүй. Ярьсан бүгд үнэн гэжээ.

7. Гэрч М.*******жав шүүхэд мэдүүлэхдээ:

...Танихгүй. Нас барсан *******ийг танина. Манай бараа материалыг Оросоос тээвэр хийж авчирдаг харилцаатай хүн байсан. Бараа материалд явдаг хүн байсан. Тэр ах л юм шиг байна. Нас барахын өмнө нь тээврийн зардлын урьдчилгаа гээд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг 5063402666 тоот данс руу шилжүүлсэн. ******* ахын өөрийнх нь данс байх. Тэгээд удаагүй хүүхдийн баяраар нас барсан гэсэн сураг дуулсан. Эгч нь надруу залгаж хэлсэн. Авсан. Дүү нь байх нэг эмэгтэй хүн надруу шилжүүлж өгсөн. Тээвэрт явахаас өмнө урьдчилгаа өгөөч гэхээр нь олон удаа тээвэрт яваад итгэлцэлтэй байсан тул урьдчилгаа шилжүүлж өгсөн. 6,000,000 төгрөгийг буцааж авсан. Хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Одоо надад талийгаач *******оос өөр авлага байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ.

8. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-ийн 5-6 дугаар тал/, итгэмжлэл /1-р хх-ийн 7-р тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 8-р тал/, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 9-р тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 10-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол /1-р хх-ийн 11-13-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШЗ2024/01971 тоот Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /1-р хх-ийн 14-15-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШТ2024/00054 тоот Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай захирамж /1-р хх-ийн 16-20-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1031 тоот албан бичиг /2-р хх-ийн 68-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/06 тоот албан бичиг /2-р хх-ийн 69-р тал/, Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 739 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг /2-р хх-ийн 72-р тал/ зэрэг баримтууд байна.

9. Хариуцагчаас шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал:

Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 36-39-р тал/, төлбөрийн баримтын хуулбар 3 ширхэг /1-р хх-ийн 40-41-р тал/, *******ы харилцах дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтууд /1-р хх-ийн 42-46, 48, 53-55, 61, 63, 130-132, 211-213-р тал/, Ш.Сүхдаваагийн харилцах дансны хуулга /1-р хх-ийн 47,49-р тал/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1-р хх-ийн 50, 59-60-р тал/, зээлийн гэрээ /1-р хх-ийн 51-52, 56-58-р тал/, Суварга буян ХХК-ийн үйлчилгээний захиалгын хуудас /1-р хх-ийн 62, 234-235-р тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 64-65-р тал/, төрөл садангийн лавлагаа /1-р хх-ийн 66-р тал/, итгэмжлэл /1-р хх-ийн 68-69-р тал/ зэрэг баримтууд байна.

10. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн баримтуудыг дурдвал:

*******ы Хаан банкны 5374140865 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 134-140-р тал/, *******ийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 142-144/, Хас банк ХК-ийн Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 146-151-р тал/, Ипотекийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 152-166-р тал/, Ж.Оюунбат, М.*******жав нараас авсан гэрчийн мэдүүлэг /1-р хх-ийн 163-179-р тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /2-р хх-ийн 11-13-р тал/, худалдах худалдан авах гэрээний хуулбар /2-р хх-ийн 14-16-р тал/, М.Хандцэрэн, ******* нарын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 17-18-р тал/, *******ийн Хаан банк ХК-ийн депозит дансны хуулга /2-р хх-ийн 20-34-р тал/, Монголын Нотариатчдын танхимын албан бичиг /2-р хх-ийн 35-р тал/, Нийслэлийн Тойргийн Нотариатч Л.Саруултуяагийн албан бичиг, холбогдох баримтууд /2-р хх-ийн 39-58-р тал/ зэрэг баримтууд байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин болон түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийн үнээс хууль ёсны өв залгамжлагч *******од оногдох хэсгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашины үнээс хууль ёсны өв залгамжлагч *******од оногдох хэсгийн үнэ 30,000,000 төгрөгийг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах, нас барагч *******ийн хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргийг ******* нь хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоож, *******ы хууль бус эзэмшлээс гаргуулах, нас барагч *******ийн амьдарч байсан түүний өмч болох Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууц, мөн түүний нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, 46-154 тоот орон сууцнуудын хууль ёсны өвлөгчид оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааны явцад хариуцагч *******аас дээл, бүс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, бусад шаардлагаа дэмжсэн.

Нэхэмжлэгч ******* нь шаардах эрхийн үндэслэлээ нас барагч ******* нь төрсөн болон үрчилж авсан 2 хүүтэй. Нэхэмжлэгч ******* нь түүний төрсөн хүү нь тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн хууль ёсны өвлөгч бөгөөд төрсөн болон үрчилж авсан 2 хүүхэд нь нас барагчийн эд хөрөнгөөс тэргүүн ээлжинд тэнцүү хэмжээгээр өвлөх, мөн түүнийг борлуулсан үнээс ногдох хэсгийг шаардах эрхтэй. Харин нас барагч *******ийн төрсөн дүү гэх ******* нь дээрх хуульд заасныг зөрчиж, өв нээгдэх хугацаа болоогүй, өмчийн эзэн өөрчлөгдөөгүй байхад хууль бусаар бусадтай үгсэн хуйвалдаж, *******ийн эд хөрөнгүүдийг бусдад худалдаж, улмаар хууль ёсны өв залгамжлагч төрсөн хүүд нь өвлөгдөх эд хөрөнгийн оногдох хэсгийг өгөхгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн нэхэмжлэгч нь өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах боломжгүй байсан, хууль бусаар авсан этгээдтэй тасралтгүй хууль шүүхийн байгууллагаар маргасаар ирсэн үйл баримт тодорхой нотлогдож байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулна хэмээн тайлбарлажээ.

 

Харин хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ******* ах маань үрчилж авсан хүү Д., төрсөн хүү ******* гэх 2 хүүхэдтэй. Ахыг нас барснаас хойш түүний автомашинуудыг нь худалдан борлуулж, түүний нас барахаасаа өмнө банк, банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүсээс зээлсэн өрийг төлж, үлдсэнийг нь 2 хүүд нь тэнцүү /тус бүр 20,000,000/ хувааж өгсөн. Хоёр орон сууцны тухайд нэг орон сууц буюу Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, Орчлон хороолол, 46-154 тоот нь талийгаачийн орон сууц бөгөөд талийгаачийн нэр дээр байсныг хүү Д. нь өвлөх эрхийн гэрчилгээ авсан байдалтай байгаа. Ах шатаар алхах боломжгүй шалтгаанаар манайд байхдаа өөрийн 10 дугаар давхарт байрлах Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-р байрны 154 тоот орон сууцыг Д.Хатанбаатар гэдэг хүнд 100,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, нийт 55,000,000 төгрөгийг авсан байсан. Харин үлдэх 45,000,000 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй байгаа. Үүнд нэхэмжлэгч өвлөх хүсэлт гаргаагүй учраас хуульд зааснаар татгалзсан гэж үзэж байгаа. Нөгөө хөрөнгө буюу Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 7в байрны 07 тоот орон сууц нь хариуцагч *******ы өөрийнх өмчлөлийн байр бөгөөд түүнийг өөр этгээдээс худалдан авсан баримт сүүлд шүүхэд ирсэн. Тийм учраас энэ байр талийгаачийн эд хөрөнгөтэй холбоотой байр биш юм. Эд хэрэгслээс гаргуулах шаардлагын хувьд гитарыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дээл, бүс хоёрыг нь зан үйлийн дагуу шатаасан, хөөргийг хүү Д. авсан юм байна. Иймд гитараас бусдыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар ******* хууль ёсны өв залгамжлагч мөн боловч тэрээр Иргэний хуулийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг гаргах ёстой байсан. Гэтэл *******ын хувьд дээрх хуулийн заалтын дагуу өвлөх эрхийн хүсэлтээ нотариатад гаргаагүй. Энэ нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалттай учраас түүнийг өвөөс татгалзсан гэж үзэж, нэхэмжлэлийг гаргах эрхгүй гэж маргаж байна гэжээ.

 

3.   Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1   Нэхэмжлэгч *******ын эх А.******* нь өвлүүлэгч *******той 2003 онд гэрлэлтээ батлуулж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Тэдний дундаас 2009 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүү ******* төрж, 2016 оноос хойш нэхэмжлэгч ******* нь эх А.*******ын хамт эцгээсээ тусдаа амьдарсан, хариуцагч ******* нь өвлүүлэгчийн төрсөн дүү болох зэрэг үйл баримтуудын талаар талууд тус тус харилцан маргахгүй байна. Дурдсан үйл баримтууд нь талуудын тайлбараар тогтоогдохоос гадна хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8,10, 66-р тал/

 

Мөн өвлүүлэгч ******* нь Д. гэх насанд хүрсэн хүүтэй, тэрээр эцгийн хамт амьдарч байсан, мөн тэрээр *******ийн өвлөгдөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 46 дугаар байр, 154 тоот, 53.7 м.кв, 2 өрөө орон сууцыг өв хүлээн авах хүсэлт гаргасан болох талаар талууд харилцан маргахгүй, энэхүү үйл баримт Монголын Нотариатчдын танхимын лавлагаа, Нийслэлийн тойргийн нотариатч Л.Саруултуяагын албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин Д.ыг зохигчид өвлүүлэгч *******ийн үрчилж авсан хүү гэж тайлбарлаж байх хэдий ч, Нийслэлийн тойргийн нотариатч Л.Саруултуяагын албан бичигт түүнийг нас барагч *******ийн төрсөн хүү гэж тодорхойлсон байна. Хэрэгт энэ талаар өөр баримт авагдаагүй байх тул түүнийг өвлүүлэгчийн үрчилж авсан эсвэл төрүүлсэн хүү эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч *******ийг Д., ******* гэх 2 хууль ёсны өвлөгчтэй гэж дүгнэж, нэхэмжлэгч *******од өвийн зүйлээс 50 хувь нь ногдоно гэж үзсэн болно. /2-р хх-ийн 35, 39-р тал/

 

Мөн зохигчид маргааны зүйл болох Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин, түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүл, Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашин, дээл, бүс, гитар, хөөрөг, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, ХД 46 дугаар байр, 154 тоот орон сууц зэрэг нь нас барагч *******ийн эд хөрөнгө мөн болох үйл баримт дээр харилцан маргаагүй. Мөн дээрх үйл баримт нь талуудын тайлбараас гадна хэрэгт авагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монголын Нотариатчдын танхимын лавлагаа, Нийслэлийн тойргийн нотариатч Л.Саруултуяагын албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 50, 142-р тал, 2-р хх-ийн 35, 39, 41-р тал/

 

Мөн хариуцагч ******* нь *******ийн эзэмшлийн Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин, түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүл, Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашинуудыг нас барсных нь дараа худалдан борлуулсан үйл баримт дээр талууд харилцан маргаагүй. Харин талууд Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг худалдан борлуулсан үнийн тухайд харилцан маргаж байна.

 

3.2   Зохигчид нэхэмжлэгч ******* нь өвлөх эрхээ алдсан эсэх, өвийн зүйл буюу өвлөгдөх эд хөрөнгө, өвлөгдөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнэ, өвийг хуваарилах, өвлөгдөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс гаргуулах ногдох хэсгийн талаарх үйл баримтууд дээр харилцан маргаж байна.

 

3.3   ******* нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барснаар өв нээгдсэн байна. /1-р хх-ийн 9-р тал/

Өвлүүлэгч ******* нь нас барахаас өмнө хүү Д. нь тусдаа Чех улсад амьдарч байсан гэж хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргахгүй байна.

3.4   Өвлүүлэгч ******* нь өвлөгдөх эд хөрөнгөө гэрээслээгүй болох нь талуудын тайлбар, Монголын Нотариатчдын танхимын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 630 дугаартай лавлагаа, Нийслэлийн тойргийн Нотариатч Л.Саруултуяагын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогдож байна. /2-р хх-ийн 35-39-р тал/

 

3.5   Нэхэмжлэгч ******* нь өвлүүлэгч *******ийн төрсөн хүү болох нь талуудын тайлбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар түүний хууль ёсны өвлөгч мөн болно.

Өвлүүлэгч ******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар Д., ******* гэх 2 хууль ёсны өвлөгчтэй болох нь тогтоогдож байна.

Өвлүүлэгч *******, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нар нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул А.******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгчид тооцогдохгүй байна. /1-р хх-ийн 10-р тал/

3.6   Харин хариуцагч ******* нь өвлүүлэгч *******ийн төрсөн дүү болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2 дах хэсэгт зааснаар түүний хууль ёсны өвлөгч мөн хэдий ч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны 2 өвлөгч байгаа, тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдаагүй байгаа тохиолдолд тэрээр өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөх, захиран зарцуулах эрхгүй юм. /1-р хх-ийн 66-р тал/

 

3.7   Хариуцагч нь нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг нотариатад гаргах ёстой байсан боловч гаргаагүй учраас түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж, харин нэхэмжлэгч нь нэхэмжлэгч нь хариуцагч ******* нь өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтуудыг өгөхгүй, хаалганы голыг сольсны улмаас өв хүлээн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах боломжгүй байсан, хууль бусаар авсан этгээдтэй тасралтгүй хууль шүүхийн байгууллагаар маргасаар ирсэн үйл баримт тодорхой нотлогдож байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулах үндэслэлтэй гэж харилцан маргаж байна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, 528.3 дах хэсэгт энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж, 528.1 дэх хэсэгт өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч ******* нь өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан өвлөгч биш тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дах хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдлийг нотариатад гаргах үүрэгтэй байсан боловч тэрээр ийнхүү хүсэлтээ гаргаагүй байна.

Гэсэн хэдий ч өвлүүлэгч *******ийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш буюу өв нээгдсэнээс хойш нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нь тасралтгүй хуулийн байгууллагад хандсаар ирсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6090 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШЗ2024/01971 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1031 дугаартай албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/06-ны өдрийн албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч *******ыг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын өв хүлээн авах хугацааг сунгах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. /1-р хх-ийн 11-15-р тал, 2-р хх-ийн 68, 69-р тал/

 

4.   *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин болон түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийн үнээс хууль ёсны өвлөгч *******од оногдох хэсгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашины үнээс хууль ёсны өв залгамжлагч *******од оногдох хэсгийн үнэ 30,000,000 төгрөгийг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1 *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин болон түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийн үнээс хууль ёсны өв залгамжлагч *******од оногдох хэсгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин, түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүл нь өвлүүлэгч *******ийн нэр дээр бүртгэлтэй, түүний өмч мөн байсан талаар зохигчид маргаагүй тул энэхүү эд хөрөнгө өвлөгдөх эд хөрөнгө мөн байна. Мөн энэхүү өвлөгдөх эд хөрөнгийг хариуцагч ******* нь бусдад 80,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт дээр талууд маргаагүй. Харин уг эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн 50 хувийг хууль ёсны өвлөгч *******од өгөөгүй, 20,000,000 төгрөг л өгсөн учир дутуу 20,000,000 төгрөгөө гаргуулна гэж нэхэмжлэгч маргасан.

Харин хариуцагч нь уг автомашиныг худалдан борлуулсан 80,000,000 төгрөгөөс өвлүүлэгчийн нас барахаасаа өмнө Хас банк ХК-иас зээлсэн зээлийнх нь үлдэгдэл төлбөр болох 26,788,800 төгрөг, өвлүүлэгч нас барахаасаа өмнө М.*******жав гэх хүнээс шилжүүлж авсан тээврийн хөлсний урьдчилгаа 6,000,000 төгрөг, Ж.Оюунбат гэх хүнээс зээлсэн 7,000,000 төгрөгийн өр зэргийг нь төлсөн. Үлдэгдэл 40,000,000 төгрөгийг ахын 2 хүү болох Д., ******* нарт тус бүр 20,000,000 төгрөгөөр нь төлсөн гэж маргасан.

Өвлүүлэгч нь ******* нь Хасбанк ХК-иас нас барахаасаа өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 25,000,000 төгрөгийн жижиг, бичил бизнесийн зээлийг 24 сарын хугацаатайгаар, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Мөн өвлүүлэгчийг нас барснаас хойш 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1,765,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1,515,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1,508,789.95 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 22,000,000 төгрөг, нийт 26,788,789.95 төгрөгийг *******аас Нарангэрэл ******* зээл хаав гэсэн утгаар Хасбанк ХК-д төлсөн болох хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдож байх тул хариуцагч ******* нь өвлүүлэгч *******ийн өмнөөс түүний Хасбанк ХК-ны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэг болох 26,788,800 төгрөгийг төлж зээлийг хаасан гэх тайлбар үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 36-42-р тал/

Харин автомашин борлуулсан 80,000,000 төгрөгөөс өвлүүлэгч *******ийн М.*******жаваас авсан тээврийн хөлсний урьдчилгаа 6,000,000 төгрөг, Ж.Оюунбатаас зээлсэн 7,000,000 төгрөгийг тус бүр төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Хэрэгт М.*******жав, Ж.Оюунбат нар нь өвлүүлэгч *******оос тус бүр авлагатай байсан, түүнийгээ хариуцагч *******аас авсан гэж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг авагдсан хэдий ч М.*******жав, Ж.Оюунбат нар нь *******оос авлагатай байсан нь гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй, гэрчийн мэдүүлгийг дэмжих нотлох баримт байхгүй байна. Гэрч М.*******жав нь ..нас барахын өмнө нь тээврийн зардлын урьдчилгаа гээд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг 5063402666 тоот дансруу шилжүүлж авсан. ******* ахын өөрийнх нь данс байх. Тэгээд удалгүй хүүхдийн баяраар нас барсан гэсэн сураг дуулсан гэж мэдүүлсэн. Гэтэл хэрэгт авагдсан өвлүүлэгч *******ийн Хаан банкны 5063402666 тоот дансны 2021 оны хуулгаас харахад 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр veka teever uridchilgaa гэсэн утгаар 6,000,000 төгрөгийн орлого орж ирсэн байна. Гэвч гэрч М.*******жав нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөгөө дүүгээс нь буцааж авсан гэж мэдүүлсэн тул энэхүү гүйлгээ нь түүний мэдүүлж буй үйл баримттай холбоогүй гэж дүгнэсэн. Иймд автомашин борлуулсан үнэ 80,000,000 төгрөгөөс дээрхи 13,000,000 /6,000,000, 7,000,000/ төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй байна. /1-р хх-ийн 168, 179-р тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг худалдан борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй, мөн хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх үүрэгтэй тул нэхэмжлэгч ******* нь өвлөгдөх эд хөрөнгө болох Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин, түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийг худалдан борлуулсан үнэ болох 80,000,000 төгрөгөөс хариуцагч *******ы өвлүүлэгч *******ийн өмнөөс Хас банк ХК-нд төлсөн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 26,788,800 төгрөгийг хасч, үлдэх 53,211,200 төгрөгөөс өөрт оногдох хэсэг болох 26,605,600 төгрөгийг шаардах эрхтэй. Иймд Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин, түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийг худалдан борлуулсан үнээс нэхэмжлэгчид оногдох хэсэг болох 26,605,600 төгрөгөөс өмнө нь хариуцагчаас нэхэмжлэгч *******од оногдох хэсэгт тооцон өгсөн гэх 20,000,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 6,605,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

4.2 Өвлөгдөх эд хөрөнгө болох 60,000,000 төгрөгийн үнэ бүхий, Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашины үнээс хууль ёсны өвлөгч *******од оногдох хэсгийн үнэ 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Талууд Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг өвлүүлэгч *******ийн эд хөрөнгө мөн эсэх, тухайн автомашиныг өвлүүлэгчийг нас барснаас хойш хариуцагч ******* худалдан борлуулсан эсэх үйл баримт дээр харилцан маргаагүй. Харин автомашиныг худалдан борлуулсан үнэ, худалдан борлуулсан мөнгийг хэрхэн зарцуулсан үйл баримт дээр харилцан маргасан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг хариуцагч ******* нь 60,000,000 төгрөгөөр худалдсан учир хууль ёсны өвлөгч Д.д өвлөгдөх хэсгийг хасаад, өөрт оногдох үлдэх 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлсон. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг автомашины худалдсан үнээс 30,000,000 төгрөг гаргуулах шаардлага хэвээрээ байгаа. Харин 60,000,000 төгрөгийн үнэ бүхий гэж бичиж байсан үндэслэлээ баримтад үндэслээд 138,000,000 төгрөг болгож тодруулж байгаа. Өөрөөр хэлбэл, 138,000,000 төгрөгийн үнэ бүхий машинаас Их ирээдүй ББСБ ХХК-д төлсөн 61,367,680 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 70,000,000 орчим төгрөгөөс нь 50 хувь болох 30,000,000 төгрөгийг гаргуулна хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг өөрчилсөн.

Харин хариуцагч нь Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг өвлүүлэгч ******* нь нас барахаасаа өмнө Их ирээдүй ББСБ ХХК-иас 60,000,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн гэрээгээр худалдан аваад 7 хонолгүй нас барсан тул тус автомашиныг 98,000,000 төгрөгөөр буцаан худалдаж /төлбөрийг Ш.Сүхдаваа гэх хүний Хаан банкны 5031056008 тоот дансаар авсан/ банк бус санхүүгийн байгууллагад 61,367,680 төгрөгийн өр барагдуулж, ахын өр авлагын асуудлыг цэгцэлсэн. Дээрх төлбөрийг төлөхдөө *******ы Худалдаа хөгжлийн банк-ны 454032695 тоот данснаас 21,367,680 төгрөгийг, харин Ш.Сүхдаваа гэх хүний данснаас 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн хариуцагч ******* нь ах *******ид машин авах урьдчилгаанд нь зориулж 12,500,000 төгрөг зээлүүлсэн байснаа уг автомашин худалдсан үнээс тооцон авсан. Нэткапитал ББСБ ХХК-д зээлийн үлдэгдэл болох 4 удаагийн төлөлт 2,106,336 төгрөгийг нь төлсөн. Үлдсэн 20,000,000 төгрөг нь ахын ажил явдалд зарцуулагдаж, 98,000,000 төгрөгөөс мөнгө үлдээгүй тул нэхэмжлэгчид ногдох хэсгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Их ирээдүй ББСБ ХХК-д 61,367,680 төгрөг төлсөн гэдэгтэй маргахгүй, мөн хэзээ яаж, ямар зориулалтаар авсан гэдгийг сайн мэдэхгүй, гэхдээ талийгаачийн нэр дээрх 2,106,336 төгрөгийн зээлийг Нэт капитал ББСБ ХХК-д төлсөн гэдэг дээр маргахгүй гэж тайлбарласан. Харин хариуцагч ******* нь өвлүүлэгч *******ийг нас барахаас өмнө 12,500,000 төгрөг зээлснээ буцаан суутгаж авсан, 20,000,000 төгрөгийг буяны ажилд зарцуулсан гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Өвлүүлэгч ******* нь Их Ирээдүй Капитал ББСБ ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Тоёота Ланд Круйзер Прадо 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр, 60,000,000 төгрөгийн зээлээр худалдан авсан болох талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тогтоогдож байх тул тэрээр уг автомашины хууль ёсны эзэмшигч мөн байсан гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд энэхүү автомашин нь өвлөгдөх эд хөрөнгө буюу өвийн зүйл мөн байна. /1-р хх-ийн 50-52-р тал/

Харин өвлүүлэгчийг нас барснаас хойш хариуцагч ******* нь өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө болох Тоёота Ланд Круйзер Прадо 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг 98,000,000 төгрөгөөр худалдаж, үүнээс Их ирээдүй ББСБ ХХК-д 61,367,680 төгрөгийг, Нэткапитал ББСБ ХХК-д зээлийн үлдэгдэл болох 4 удаагийн төлөлт 2,106,336 төгрөгийг тус тус өвлүүлэгчийн өмнөөс үүрэг гүйцэтгэж төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан төлсөн дансны хуулгуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 47,48,50-р тал/

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт уг автомашиныг 138,000,000 төгрөгөөр худалдсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн хариуцагч нь өвлүүлэгч *******ид 12,500,000 төгрөг зээлүүлсэн байсан учир энэхүү мөнгөө 98,000,000 төгрөгөөс тооцон суутгаж авсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Д.Оюун нь 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 30-ны хооронд 3 удаагийн гүйлгээгээр, Нарангэрэл *******, Oyun гэсэн утгаар, өөрийн данснаас 5063402666 тоот дансруу 12,500,000 төгрөг шилжүүлсэн байх хэдий ч энэхүү мөнгийг хариуцагч Д.Оюун нь өвлүүлэгч *******ид зээлсэн мөнгө мөн гэж шууд дүгнэх боломжгүй байна. /1-р хх-ийн 53-55-р тал/

Мөн хариуцагч нь автомашин худалдсан 98,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг өвлүүлэгчийн буяны ажилд зарцуулсан гэх хэдий ч энэхүү үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэгт Суварга буян ХХК-ийн буяны үйлчилгээний 6,700,000 төгрөгийн баримт авагдсан хэдий ч энэхүү мөнгийг дээрхи 98,000,000 төгрөгөөс гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дах хэсэгт зааснаар өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээх үүрэгтэй тул Тоёота Ланд Круйзер Прадо 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашиныг 98,000,000 төгрөгөөр худалдсан үнээс хариуцагч *******ы өвлүүлэгч *******ийн өмнөөс гүйцэтгэсэн үүрэг буюу Их ирээдүй ББСБ ХХК-д төлсөн 61,367,680 төгрөгийг, Нэткапитал ББСБ ХХК-д төлсөн зээлийн үлдэгдэл болох 4 удаагийн төлөлт нийт 2,106,336 төгрөгийг тус тус хасч тооцон, үлдэх 34,525,983.92 төгрөгөөс нэхэмжлэгч *******од оногдох хэсэг болох 50 хувь 17,262,991.96 төгрөг /Д.ы ногдох хэсгийг хасаад/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

4.3 Иймд нэхэмжлэгч *******ын гаргасан *******ийн нэр дээр бүртгэлтэй байсан өвлөгдвөл зохих 80,000,000 төгрөгийн үнэ бүхий Волво /Volvo/ маркийн 01-83 УНГ улсын дугаартай, Дап /DAF/ нэртэй том оврын автомашин болон түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийн үнээс хууль ёсны өвлөгч *******од оногдох хэсгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Прадо /Toyota Prado/ 150 маркийн, 13-08 УАР улсын дугаартай автомашины үнээс хууль ёсны өв залгамжлагч *******од оногдох хэсгийн үнэ 30,000,000 төгрөгийг, нийт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 26,131,408.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 23,868,591.96 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

5.   *******ийн хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргийг ******* нь хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоож, *******ы хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өвлүүлэгч *******ийн хэрэглэж байсан дээл, бүс, гитар, хөөрөг зэргийг хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа дээл, бүсийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагчаас гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гитарыг нэхэмжлэгчид өгөхийг зөвшөөрч, харин хөөрөгийг хууль ёсны өвлөгч Д. эзэмшилдээ авсан учир нэхэмжлэгчид өгөх боломжгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан хөөрөг нь ямар харагдах байдалтай, ямар материалаар хийгдсэн, ямар өнгө, хийц, хэмжээтэй, ямар үнэлгээтэй хөөрөг болохыг тайлбарлаж чадахгүй байна. Нэхэмжлэгч нь хөөрөгний талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, одоо хариуцагч *******ы эзэмшилд байгааг, өвлүүлэгч *******ийн өмчлөлд хөөрөг байсан эсэхийг нотолж чадаагүй тул хөөргийг хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин гитарыг нэхэмжлэгчид өгөхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч байх тул талуудын зарчмын дагуу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас гитарыг хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

6.   Өвлүүлэгч *******ийн амьдарч байсан түүний өмч болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууц, мөн түүний нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 46 дугаар байр, 154 тоот орон сууцнуудын хууль ёсны өвлөгчид оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6.1   Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууцыг нэхэмжлэгч нь өвлүүлэгч *******ийн өмч гэж үзэж, тухайн орон сууцны оногдох хэсгийг хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Хариуцагч нь тухайн орон сууц нь өвлүүлэгч *******ийн өмчлөлийн орон сууц биш, харин хариуцагчийн өөрийнх нь орон сууц учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, орлогын ордер, гүйлгээний баримт, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууцыг 30,000,000 төгрөгөөр хариуцагч ******* нь М.Хандцэрэн гэх хүнээс худалдан авсан, түүний өмч болох нь тогтоогдож байна. /2-р хх-ийн 11, 12, 13, 14-15, 17-18/

Хэрэгт авагдсан өвлүүлэгч *******ийн Хаан банкны 5063402666 тоот дансны хуулгаар *******оос *******ы дансруу байр гэсэн утгаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 53,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх боловч энэхүү гүйлгээг ямар зорилгоор хийснийг тогтоох боломжгүй тул энэхүү байр худалдан авсан үйл баримттай хамааруулж дүгнэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууцыг худалдан авах мөнгийг өвлүүлэгч ******* гаргасан гэх тайлбар нь нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан тул Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууц нь өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө буюу өвийн зүйл мөн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд өвлүүлэгч *******ийн амьдарч байсан түүний өмч болох Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 7в байр, 7 тоот орон сууцыг хууль ёсны өвлөгчид оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.2   Өвлүүлэгч *******ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 46 дугаар байр, 154 тоот орон сууцны хууль ёсны өвлөгчид оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 46 дугаар байр, 154 тоот, 53.7 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022746 тоот орон сууц нь өвлүүлэгч *******ийн өмчлөлийн орон сууц буюу өвлөгдөх эд хөрөнгө мөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, 000999367 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 141-142-р тал/

Иймд дээрх эд хөрөнгөөс хууль ёсны 2 өвлөгчид хуваасны тал хувь буюу 50 хувийг нэхэмжлэгч нь ******* нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өвлөх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

7.   Гуравдагч этгээд Д.Хатанбаатар нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 46 дугаар байр, 154 тоот орон сууцыг худалдан авахаар өвлүүлэгч нь *******ийг нас барахаас нь өмнө хэлцэл хийж, урьдчилгаа төлбөрт мөнгө төлсөн гэж мэдүүлэх боловч тэрээр энэ талаар бие даасан шаардлага гаргаагүй тул түүний асуудлыг тухайн хэрэгтэй хамт шийдвэрлэхгүй.

Мөн тэрээр шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй хэмээн бичгээр тайлбар ирүүлсэн болно. /2-р хх-ийн 59-р тал/

Мөн өвлүүлэгчийн хүү Д.д шүүхээс өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж болзошгүй хэрэг хянан шийдвэрлэгдэж буйг мэдэгдсэн боловч тэрээр Өмнөговьд байгаа учир шүүх хуралд оролцох боломжгүй байгаа болно гэсэн мэдэгдлийг шүүхэд ирүүлсэн байна. Д.ыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг өөрөө болон зохигчийн зүгээс шүүхэд гаргаагүй болно. /2-р хх-ийн 60-р тал/

 

8.   Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно. Ийнхүү үнэлэхэд нэхэмжлэгчээс гарган өгсөн Монголын Нотариатчдын танхимд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 6090 дугаартай, Прокурорын тогтоолын хуулбар, хариуцагчаас гарган өгсөн үйлчилгээний захиалгын хуудас, 000999367 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатч Л.Саруултуяагын гарган өгсөн бүртгэлийн хуудасны хуулбар, өв хүлээн авах хүсэлтийн хуулбар, 000999367 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолтын хуулбар, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, гэрлэлт дуусгавар болсны лавлагаа, төрөл садангийн лавлагаа, нас барсны бүртгэлийн хуулбар зэрэг баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 1-р хх-ийн 62, 65, 235-р тал, 2-р хх-ийн 40-58, 70, 73-р тал/

Шүүх хуралдааны явцад талууд нотариатчаас ирүүлсэн шаардлага хангуулах баримтуудын агуулгыг нотариатчийн албан бичиг агуулж байх тул эдгээр баримтыг эх хувиар гаргуулах шаардлагагүй гэж тайлбарласан болно.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 548,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 347,492.96 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар *******ын нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2201022746 дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД 46 дугаар байр, 154 тоотод байрлах, 53.7 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны оногдох хэсэг буюу 50 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэлээс хөөрөг болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002664 дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 7в байр, 7 тоот орон сууцны оногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Волво /Volvo/ маркийн, 01-83 УНГ улсын дугаартай, Дап /Daf/ нэртэй, том оврын автомашин болон түүний 71-80 АА улсын дугаартай чиргүүлийн үнэ, 13-08 УАР улсын дугаартай, Toёота прадо-150 маркийн автомашинуудыг худалдан борлуулсан үнээс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг нийт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 26,131,408.04 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 23,868,591.96 төгрөгийг, гитарын хамт хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.

 

2.   Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох дээл, бүсийг хууль ёсоор өвлөх эрхтэй болохыг тогтоолгож, хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 548,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 347,492.96 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******од олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН