| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/00176/И |
| Дугаар | 102/ШШ2024/03167 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Дуудлагын худалдаа явуулах нийтлэг журам зөрчсөн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2024/03167
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2024/03167 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол *, * тоотод байрлах * ХХК РД:/*/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэгж талбарын * дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн *, *, * *, *, *, *, * дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн * дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч*,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1-р сарын 10-ны өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3-р сарын 10-ны өдрийн*дугаар магадлалаар * ХХК-иас 16,728,173,770 төгрөг гаргуулж Монгол улсын *ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт манай компанийн эзэмшлийн дараах үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 10,853,957,434 төгрөгийн үнэлгээг тогтоосон байдаг. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын манай компанийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага явуулах тухай тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Нэгд. Хөрөнгийн үнэлгээ маргаантай бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шүүхэд гомдол гаргаж иргэний хэрэг үүссэн. Иргэний хэрэг үүссэн байхад тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж хөрөнгийн үнэлгээний маргаан шийдвэрлэгдэж дууссан хойно өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийн шинжээчийн дүгнэлтэд заасан үнээр худалдан борлуулах эсэхийг шийдвэрлэх учиртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 63 дугаар зүйлд хөрөнгийг албадан худалдан борлуулахтай холбоотой ажиллагааг зохицуулсан бөгөөд 63.4-т заасны дагуу өмчлөгч нь анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна. Үнэлгээчний тогтоосон үнэлгээ нь маргаантай байхад дуудлага худалдаа явуулах нь хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл болно. Мөн албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг зөвхөн шүүх хүчингүй болгох бөгөөд хүчингүй болгоогүй тохиолдолд зах зээлийн үнэлгээнээс илт доогуур үнээр үнэлж, харьцуулах боломжгүй жижиг хэмжээтэй газартай харьцуулж үнийг гаргасан зэрэг зах зээлийн үнээс хэд дахин бага үнээр манай компанийн 5 жилийн хугацаанд бүтээн байгуулсан өмч, хөрөнгө худалдан борлогдоход хүрээд байна. Ийнхүү хөрөнгийн үнэлгээ нь илтэд хууль бус түүнийг хүчингүй болгуулахаар буюу хөрөнгийн үнэлгээ нь маргаантай байхад албадан дуудлага худалдаа явуулахаар шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн өмчид халдаж, хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явагдахгүй боломжгүй нөхцлийг бүрдүүлж байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын * дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн *, *, **, *, *, *, *, * дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн * дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 507 дугаар магадлалаар * ХХК, * нараас 16,728,173,770 төгрөгийг гаргуулах хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж Монгол улсын +ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан * ХХК-ийн эзэмших эрхтэй нэгж талбарын * дугаартай Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороонд байрлах 150,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн *, *, *, *, *, *, *, * дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт уулын баруун хоолой Эмээлт зам гудамж 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108 тоот хаягт байрлах тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгож, үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах * дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа худалдаанд орох санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул * ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн * тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 6/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 7/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 15/,
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 22/, хариу тайлбар /хх 36/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 37-39/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн * дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх 40-43/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн * дугаар шийдвэр /хх 44-54/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн * дугаар магадлал /хх 55-64/, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн * дугаар тогтоол /хх 65/, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар тогтоол /хх 66/, Газрын цахим системийн баримт /хх 67-75/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 4-179/14512 тоот лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг /хх 76/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 179/03 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх 77/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1526 тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, хавсралт /хх 78-87/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт /хх 88-89/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа /хх 90/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 91-92/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 93-108, 113-114, 110-112, 115/, Мэдэгдэл /хх 109/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэглэл /хх 116-117, 118-119/, Хөндлөнгийн гэрчийн эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх 120/, итгэмжлэл /хх 121-122/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн*, 4-224/22073 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 123, 124/, Шийдвэр гүйцэтгэгчийн санал ирүүлэх тухай тэмдэглэл /хх 125, 126/, Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал гаргах тухай хүсэлт, тэмдэглэл /хх 127-128, 129/, Монгол улсын Хөгжлийн банкнаас Хүсэлт хүргүүлэх тухай 2/1230 тоот албан бичиг, тэмдэглэл /хх 130-133, 134-135/, Шинжээч томилох тухай тогтоол /хх 136-139/, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт /хх 140/, * ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайлан /хх 141-175/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн * тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, тэмдэглэл /хх 176, 177-178/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 179/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 180/, Монголын мэдээ сонин /хх 181-182/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн* тоот албан бичиг /хх 183-185/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *, * тоот мэдэгдэл албан бичиг, тэмдэглэл /хх 186-189/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1/5428 тоот албан бичиг /хх 191/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх 192-193/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх 194-196/,
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын * дугаартай, 150,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Эмээлт уулын баруун хоолой, Эмээлт гудамж, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн *, *, *6, *7, *, *, *, * дугаартай, тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулах 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн * дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Үнэлгээчний тогтоосон үнэлгээ нь маргаантай байхад дуудлага худалдаа явуулах нь хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл болно гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн * дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн * дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн * дугаар тогтоолоор * ХХК-иас 16,728,173,770.48 төгрөг гаргуулан Монгол улсын +ХХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох*эзэмшлийн нэгж талбарын * дугаар бүхий Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 баг, * гудамж, 207 тоот хаягт байрлах 2997 м2 талбай бүхий, худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор зориулалтай газар, хариуцагч * ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын *, * дугаар бүхий Баянзүрх дүүрэг, 11 хороо хаягт байрлах 62600м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар болон * ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 18798/0126, 18614309902066 дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, * хороо хаягт байрлах 150 000м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай газар, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204090783 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 91 тоот хаягт байршилтай, 1872м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч С. Бямбасүрэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-1018002024 дугаарт бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5 баг, * гудамж, * тоот хаягт байрлах, 3348 м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 101 тоот хаягт байршилтай, 1896м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *8 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 102 тоот хаягт байршилтай, 1296м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 105 тоот хаягт байршилтай, 120м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 102 тоот хаягт байршилтай, 360м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 109 тоот хаягт байршилтай, 288м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *6 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 104 тоот хаягт байршилтай, 120м2 талбай бүхий, лабораторийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *7 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 108 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, хөргөлттэй агуулах зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *9 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 105 тоот хаягт байршилтай, 1288м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204097195 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 103 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201055262 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 107 тоот хаягт байршилтай, 360м2 талбай бүхий, үйллдвэрлэлийн зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 106 тоот хаягт байршилтай, 648м2 талбай бүхий, конторын зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 11 хороо, Майхан уул /13087/ гудамж, 101 тоот хаягт байршилтай, 288м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн * дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 106 тоот хаягт байршилтай, 144м2 талбай бүхий, үйлчилгээний зориулалтай, 50хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч * ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн 8 дугаарт бүртгэлтэй, Сонгиохайрхан дүүрэг, 32 хороо, Эмээлт уулын баруун хоолой /18472/ эмээлт Зам гудамж, 103 тоот хаягт байршилтай, 648м2 талбай бүхий, конторын зориулалтай үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагч Монгол улсын +ХХК-ийн хүсэлтээр шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн * дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийг биелүүлэхээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр *, *, *, *, *, *, *7, 2*, * тогтоолуудаар барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр * тогтоолоор хураан авч, хураасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийн санал авах ажиллагааг эхлүүлэн үнийн санал авахад төлбөр төлөгчөөс 42,935,000,000 төгрөгөөр үнэлэх тухай, төлбөр авагчаас 11,920,899,487 төгрөгөөр үнэлэх тухай саналыг ирүүлсэн байна.
Төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг дээрх байдлаар харилцан тохиролцож тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/412 дугаар тогтоолоор улсын эрхийн бүртгэлийн *, *, *6, *7, *, *, *, 2201055262 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт уулын баруун хоолой эмээлт зам гудамж, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ тогтоох шинжээчээр Б.Бат-Энхийг томилсон байх бөгөөд үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.1-д заасан үнэлгээчнээр үнэлүүлнэ гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дэхь хэсэгтэй нийцэж байна.
Үнэлгээчин Б.Бат-Энхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг 10,853,957,434 төгрөг болохыг тогтоосон, уг үнэлгээний дүгнэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 4-224/24343 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч * ХХК болон * нарт мэдэгдсэн байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 13/40 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргажээ. Уг тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээ буюу 10,853,957,343 төгрөгийн 70 хувиар 7,597,770,204 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд дуудлага худалдааг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон тухай мэдэгдлийг төлбөр төлөгч * ХХК болон * нарт хүргүүлсэн байна.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг 7,597,770,204 төгрөгөөр буюу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээний үнийн 70 хувиар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасантай нийцэж байна.
Нэхэмжлэгч * ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Үнэлгээчний тогтоосон үнэлгээ нь маргаантай байхад дуудлага худалдаа явуулах нь хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл болно гэж тодорхойлсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж заасан.
Хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсан Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайланг хүлээлцсэн баримтаас үзвэл, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр * ХХК-ийн үнэлгээчин * Хөрөнгө үнэлгээний тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр явуулахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаар тогтоолыг гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Иймд анхны албадан дуудлага худалдааг явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын * дугаартай, 150,000 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай газар, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо, Эмээлт уулын баруун хоолой, Эмээлт гудамж, 101, 102, 103, 104, 105, 106, 107, 108 тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн *, *, *6, *7, *, *, *, * дугаартай, тус бүр 50 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/40 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай * ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН