| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0030/Э/ |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М д холбогдох 1828000000005 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уулын 12-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.М, регистрийн дугаар КЮ.
Шүүгдэгч Т.М нь 2017 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уулын 12-3 тоотод орших гэртээ өөрийн эхнэр Ж.М гийн биед халдан бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэрийнхээ гарыг гэмтээсэн гэм буруугаа ойлгож байна гэв.
Хохирогч Ж.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед би гэртээ нөхрийн хамт байж байсан. Бид хоёр машины асуудлаас болж хоорондоо маргалдсан. Намайг машин янзлаад ирлээ гээд байхаар нь би өөдөөс нь маргалдахад Т.М уурлаж байгаад миний баруун гар луу өшиглөсөн. Намайг газар унасан байхад гуяруу өшиглөхөөр нь би “гар хугарчихлаа” гэхэд тэр “хохино” гэж хэлчихээд гэрээс гараад явсан. Би цагдаад дуудлага өгсөн юм. Т.М өмнө нь намайг зодож байсан удаа байхгүй. Бид хоёр маргалдахаас 10 хоногийн өмнө “машины эд анги дуугараад байна, машинаа янзал, нэг юм нь эвдэрсэн байна, янзлахгүй яваад байвал машин эвдэрээд явахгүй зогсоно шүү” гэж хэлж байсан юм. Гэтэл тухайн маргалддаг өдөр машин явахаа байгаад би засварын газарт очиж янзлуулчихаад түрүүлээд гэртээ ирээд байж байтал нөхөр араас ирээд “би машиныг чинь янзалчихлаа” гээд уурлаад байсан. Түүнээс болоод хэрүүл болсон. Т.М миний баруун гар луу нэг удаа өшиглөсөн, гуяруу нэг удаа, бөгс рүү хоёр удаа өшиглөөд гэрээс гараад явсан. Манай нөхөр тухайн үед архи уугаагүй байсан. Ер нь архи, тамхи хэрэглээд байдаггүй. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэжээ. /хх-4,5/,
Шүүгдэгч Т.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 11 цагийн үед эхнэр Ж.М тай гэр бүлийн асуудлаас болж маргалдаад түүний баруун гар луу нэг удаа өшиглөчихөөд гэрээс гараад явсан. Машин эвдэрсэн, янзалсан, зүгээр болсон гэсэн асуудлаас болж бид хоёр маргалдсан. Тухайн үед би эрүүл байсан. Би өмнө нь эхнэрээ зодож байсан удаа байхгүй. Би эхнэр Ж.М тай гэр бүл болоод 20 гаруй жил болж байна, бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байгаа. Тухайн үед манай бага охин байсан, өөр хүн байгаагүй...” гэжээ. /хх-6,14-15/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай /хх-7/,
Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №19 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ж.М гийн биед баруун шууны чигчий талын ясны далд хугарал, зүүн бугалга, баруун гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шууны хургарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-8/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-9,10/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-11/,
Хувийн баталгаа гаргасан баримт /хх-12/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-13/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уулын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-17/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-18/,
Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-19/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-21-22/,
Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ /хх-23/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-25,26/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-27/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-28/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-29-31/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-32/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.М нь 2017 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уулын 12-3 тоотод орших өөрийн гэртээ эхнэр Ж.М гийн биед халдан бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.М д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэрийнхээ гарыг гэмтээсэн. Гэм буруугаа ойлгож байна.” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.М гийн “...2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед би гэртээ нөхрийн хамт байж байсан. Бид хоёр машины асуудлаас болж хоорондоо маргалдсан. Намайг машин янзлаад ирлээ гээд байхаар нь би өөдөөс нь маргалдахад Т.М уурлаж байгаад миний баруун гар луу өшиглөсөн. Намайг газар унасан байхад гуяруу өшиглөхөөр нь би “гар хугарчихлаа” гэхэд тэр “хохино” гэж хэлчихээд гэрээс гараад явсан. Би цагдаад дуудлага өгсөн юм. Т.М өмнө нь намайг зодож байсан удаа байхгүй...Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-4,5/ зэргээр тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мөнхжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Хохирогч Ж.М гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл /хохирол/ болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №19 тоот шинжээч эмчийн: “Ж.М гийн биед баруун шууны чигчий талын ясны далд хугарал, зүүн бугалга, баруун гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шууны хургарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Улсын яллагч шүүгдэгч Т.М д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял санал болгосон ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч Ж.М гийн шүүхэд ирүүлсэн “Манай нөхөр Т.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Манай гэрийн орлого санхүүгийн асуудлыг би өөрөө хариуцдаг” гэсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч Ж.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Т.М ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.М ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ