Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2023/0181/З |
Дугаар | 126/ШШ2024/0134 |
Огноо | 2024-08-22 |
Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 126/ШШ2024/0134
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/64 дугаартай ...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй... гэх албан бичиг нь хууль бус байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг М******** ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий М******** ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******** ХХКшүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай компаний нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Бид уг маргаанаа Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа албан ёсоор татгалзаж байгаагаа мэдэгдье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******** ХХК нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/64 дугаартай ...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй... гэх албан бичиг нь хууль бус байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг М******** ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч М******** ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******** ХХК-ийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/64 дугаартай ...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй... гэх албан бичиг нь хууль бус байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг М******** ХХК-д шилжүүлэхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР