Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03194

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03194

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч * ХХК-ийн нэхэмжилсэн 2,902,236.03 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр 580,447.206 төгрөгөөр 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,386 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *30,693 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 30,693 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН