Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/05610

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, *****-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ч.******* би 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 50 дугаартай Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 2 дугаар ээлжийн слесариар ажилд орж ажилласан. Үүнээс хойш 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байгаад 1988 оноос 1995 оны 12 сарыг дуусах хүртэл хугацаанд тус нэгдэлдээ уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Энэ үед надтай хамт ажиллаж байсан ******* болон Г.Баатар нар нь гэрчээр мэдүүлсэн. Бид хамт Баясгалант амьдрал нэгдэлд 2 дугаар ээлжийн слесариар, уурын зуухны машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ч.******* намайг нийт 12 жил 2 сарын 13 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сараас 1995 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд туслах ажилчнаар /жолооч, үйлдвэрийн туслах, малчин/ тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Гэрч ******* шүүхэд мэдүүлэхдээ:

...Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үйлдвэр бригадад 1985 онд ажилд орсон. Намайг 1985 онд ажилд орох үед Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолооч, үйлдвэр бригадад тариаланч зэрэг ажлыг хйидэг байсан. Баясгалант амьдрал нэгдэл нь 1994 онд тарж, би хувиараа ажилладаг болсон. Тухайн үед нэгдлийн жолоочийн цалин 800 төгрөг орчим байсан гэжээ.

4. Гэрч ******* шүүхэд мэдүүлэхдээ:

...Бид Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1986 оны 07 дугаар сараас 1994 оныг хүртэл хамт ажилласан. Би үйлдвэрийн туслах ажилчнаар, Ч.******* тракторын жолооч, уурын зуухны машинист, туслах ажилтан зэрэг ажлыг хийдэг байсан. Бид хоёул 1983 онд цэргийн алба хаагаад 1986 оны 07 дугаар сард цэргээс халагдаж ирээд хамт Баясгалант амьдрал нэгдэлд ажиллаж эхэлсэн. Тэгээд хувьчлал гараад Баясгалант амьдрал нэгдэл татан буугдаж, бид ажлаасаа гарсан. Баясгалант амьдрал ХК болж өөрчилж байсан гэжээ.

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р тал/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 3-р тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 4,14-р тал/, Ховд аймгийн Засаг даргын Архивын тасгийн лавлагаа /хх-ийн 5-р тал/, Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 6-р тал/, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн тусгай архивын лавлагаа /хх-ийн 7-р тал/, Батлан хамгаалах яамны Төв архивын лавлагаа /хх-ийн 8-р тал/, 1987 оны цалингийн хүснэгтийн хуулбар /хх-ийн 9-р тал/, Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот тушаалын хуулбар /хх-ийн 10-р тал/, Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот тушаалын хуулбар /хх-ийн 11-р тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 12-р тал/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/01030 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 15-16-р тал/ зэрэг баримтуудыг гарган өгсөн болно.

6. Шүүхийн журмаар Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/933 тоот албан бичиг /хх-ийн 23-24-р тал/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9/12373 тоот /хх-ийн 25-р тал/, хүн амын регистрийн картын хуулбар /хх-ийн 29-р тал/, төрснийг бүртгэх анкетын хуулбар №153, №439, №109, №53 /хх-ийн 30,31,34, 35-р тал/, хаягийн хуудас /хх-ийн 32-р тал/, гэрлэснийг бүртгэх анкет /хх-ийн 33-р тал/, Ховд аймгийн Засаг даргын Архивын тасгийн лавлагаа /хх-ийн 38-р тал/, Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот тушаалын хуулбар /хх-ийн 39-р тал/, гэрч *******, ******* нарыг асуусан тэмдэглэл /хх-ийн 44-49-р тал/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 12 жил, 2 сар, 13 хоног туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад 1980 оны 06 дугаар сарын 22-ны

өдрөөс 1983 оны 06 дугаар сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар, 1986 оны 06 дугаар сараас 1995 оны 09 дүгээр сар хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд туслах ажилчин /үйлдвэрийн туслах, слесарь, уурын зуухны машинист, малчин/-аар тус тус ажиллаж байснаа тогтоолгох болгож, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Би хөдөлмөрийн дэвтрээ 1980 онд аваад 1988 онд архив шатахад хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Тус нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгоно... гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч Ч.******* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Майхан 7 дугаар гудамж, 5 тоотод оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан шүүхийн харьяаллын дагуу нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-ийн 3,4-р тал/

3.2 Нэхэмжлэгч Ч.******* нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл малчнаар, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл слесариар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 463 дугаартай лавлагаа /хх-ийн 5-р тал/,

-Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 6-р тал/,

- 1987 оны цалингийн хүснэгтийн хуулбар /хх-ийн 9-р тал/,

- Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 тоот Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 10-р тал/,

- Баясгалант амьдрал нэгдлийн даргын 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хх-ийн 11,39-р тал/,

- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9/12373 тоот /хх-ийн 25-р тал/,

- Төрснийг бүртгэх анкет №153, №109, №53/хх-ийн 30,34,35-р тал/,

- Хаягийн хуудас №7 /хх-ийн 32-р тал/,

- Гэрлэснийг бүртгэх анкет /хх-ийн 33-р тал/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1020 дугаартай лавлагаа /хх-ийн 38-р тал/,

- Гэрч *******гийн ...Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд үйлдвэр бригадад 1985 онд ажилд орсон. Намайг 1985 онд ажилд орох үед Баясгалант амьдрал нэгдэлд тракторын жолооч, үйлдвэр бригадад тариаланч зэрэг ажлыг хийдэг байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

- Гэрч *******ын ...Бид Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1986 оны 07 дугаар сараас 1994 оныг хүртэл хамт ажилласан. Би үйлдвэрийн туслах ажилчнаар, Ч.******* тракторын жолооч, уурын зуухны машинист, туслах ажилтан зэрэг ажлыг хийдэг байсан. Бид хоёул 1983 онд цэргийн алба хаагаад 1986 оны 07 дугаар сард цэргээс халагдаж ирээд хамт Баясгалант амьдрал нэгдэлд ажиллаж эхэлсэн. Тэгээд хувьчлал гараад Баясгалант амьдрал нэгдэл татан буугдаж, бид ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

4. Харин түүний нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд малчнаар, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сар хүртэл туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.******* нь 1980 оны 10 дугаар сарын 26-нд Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар буюу үхэрчнээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бичигдсэн хаягийн хуудас №7-д хаана ямар ажилтай хэсэгт Ховд аймгийн Манхан сум Ботгон бригадад үхэрчин гэснээр тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч Ч.*******гийн ажиллаж байсан байдалтай холбоотой бүхий л баримтыг гаргуулахад түүнийг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө малчнаар ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Ч.*******гийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 09 дүгээр сар хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан гэх шаардлага нь хэрэгт авагдсан 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төрснийг бүртгэх анкет №439 д Ч.*******г Ховд аймгийн Жаргалант суманд байнга амьдарч байгаа гэх, гэрч *******гийн Баясгалант амьдрал нэгдэл нь 1994 онд тарж, би хувиараа ажилладаг болсон гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар няцаагдаж байна.

5. Нэхэмжлэгч Ч.******* нь хөдөлмөрийн дэвтэргүй, Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө баталгаажуулаагүй байна.

6. Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж тайлбарлаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

7. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-г Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд малчнаар, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 9 дүгээр сар хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл малчнаар, 1982 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл слесариар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН