| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 240/2018/0023/Э/ |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-01-23 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Мөнхтулга |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Ц,
Улсын яллагч: С.Мөнхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Н,
Шүүгдэгч: Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т. М д холбогдох 1728001040104 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Хүрмэн сум, Жанжин багийн Адаг шанд гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т.М, регистрийн дугаар КЛ,
Шүүгдэгч Т.М нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Адаг шанд гэх газрын орчим буюу Хүрмэн сумаас урагш 75 километрт улсын дугааргүй ява-150 маркийн мотоцикль жолоодож, яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, зорчигч Ү.Б ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 15 цаг өнгөрөөгөөд эндээс гарсан. Оройхон гэрийн ар луу орж байсан. Замын тохой дээр дараад л бид 2 ойчсон. Жаахан сайртай газар байсан юм гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэг дэх өдөр манай хүү Ү.Б аймгийн төвд цэрэг татлагын комиссоор ороод тэнцээгүй. Маргааш нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд гэрт ирэхэд талийгаач Ү.Б байж байсан. “Хүү нь хөдөө Т.М ы гэрт очиж 2 хоноод ирье” гэхээр нь би “тэгээ” хүү минь гэсэн. Т.М тэр 2 аймгаас 15 цагийн үед гарсан юм шиг байсан. Орой 18 цагийн үед цэцэрлэгийн хүүхдээ аваад гэрт ирэхэд талийгаач өөрийнхөө Жи мобайлын дугаараас над руу ээж нэгж явуулаач гэсэн мессеж явуулсан. Жи мобайлын нэгжний код явуулчихаад утас руу нь хаана байна гэсэн мессеж бичсэн, эргэж хариу ирээгүй. Түүнээс хойш удаагүй 20 орчим минутын дараа над руу Ц эгч залгаж Т.М талийгаач 2-ыг мотоциклоосоо уначихсан байна, талийгаачийг ухаангүй байна гэж надад хэлсэн. Би нөхөр лүүгээ хэл өгөөд нөхөр хөдөөнөөс ирээд бид нар аймгаас гараад 22 цаг өнгөрөөгөөд Шандад байдаг Т.М ы гэрт очсон. Талийгаач ухаан ордоггүй эм тариа хийгээд байж байна гэсэн. Ер нь ухаангүй байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цаг өнгөрөөгөөд нас барсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед биднийг очиход архи дарс Т.М аас үнэртэхгүй байсан. Ослоос болж нас барсан байх гэж бодож байна. Талийгаачид өмнө нь ямар нэг архаг хууч өвчин байгаагүй. Т.Г нь манай нөхрийн эгчийн хүүхэд байгаа юм. Талийгаач Ү.Б миний том хүү байгаа юм. Манайх ам бүл 5-уулаа амьдардаг. Талийгаач эхнэр хүүхэдгүй байсан. Бид нарт ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй. Т.М ы ар гэрээс 1 сая төгрөгийг оршуулгын зардалд өгсөн. Тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэжээ. /хх-
Гэрч Ц.Ч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цагийн үед намайг гэртээ байж байтал манай хүү Т.М утсаар над руу яриад “Ээжээ хурдан гэрийн хойно гараад ир, мотоцикльтой явж байгаад онхолдчихсон чинь Ү.Б ухаан орохгүй байна” гэсэн. Би нөхөр Г.А тэй хамт гэрээс хойш 4-5 км яваад адаг шанд гэдэг газар очиход Засаг даргын машин яг очоод зогсож байгаа харагдсан. Биднийг очиход Т.М Ү.Б ийгоо тэвэрчихсэн мотоцикль нь данхраадчихсан байдалтай байсан. Г.А Ү.Б ийг өргөх гэсэн чинь Ү.Б ёолж байсан. Би “Яаж байна хаана чинь өвдөж байна” гэхэд “Энд өвдөөд байна” гээд цээж рүүгээ дараад байсан. Би хэн байна, таньж байна уу гэхэд таниж байна гээд толгой дохиж байсан. Жолооч З ах түргэн дуудаад гэр лүү аваад явъя гээд Ү.Б ийг өргөх гэхэд ёолоод байхаар нь өөрөөр нь машинд түшиж суулгасан. Замдаа би Ү.Б ийг унтаж болохгүй шүү гэж хэлээд гэрт авч ирсэн. Гэрт оруулж дээлийг нь тайлж гэрийн зүүн орон дээр хэвтүүлсэн. Талийгаач толгой өвдөөд байна гэхээр нь эмчээс асууж байгаад 1 ширхэг парацетамол эм өгсөн. Сумаас эмнэлэгийн машин 21 цаг 30 минутын орчимд ирсэн. Тэгээд таталт өгөөд сандаргаад байсан. Эмч хүчилтөрөгч залгаад тариа хийгээд арай нэг гайгүй болсон. Унталтын байдалтай байгаад байсан, үе үе цэр хоолойд нь тээглэж байгаа юм шиг хүр хүр гээд дуугараад байсан. 23 цаг өнгөрч байхад талийгаачийн аав, ээж 2 нь аймгаас хүрээд ирсэн. Эмч нэг үзээд халуурчихсан байна гээд халууны тариа хийсэн. Хэсэг хугацааны дараа аав нь толгой нь чилчихлээ, толгойг нь жаахан нааш харуулмаар байна гээд эмчтэй ярьж байгаад жаахан хөдөлгөсөн чинь талийгаачийн даралт нь унаад нас барчихсан. Ямар шалтгаанаас болоод нас барсаныг нь мэдэхгүй байна. Талийгаач Ү.Б Т.М 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Өмнө нь ямар нэг өвчтөй байсан талаар надад мэдэх зүйл алга байна. Толгойных нь орой хэсэгт хуйх нь язраад толгой нь хавдчихсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Өмнө нь миний хүү Т.М мөн мотоциклоос унаж тархиндаа гэмтэл авч байсан. Осол гарах үед манай хүү Т.М жолоодож явсан гэсэн. Т.М ы унаж явсан мотоцикль манай нөхөр Г.А ийн мотоцикль байсан. Ер нь хөдөө бүгдээрээ л ээлжлээд малд унадаг мотоцикль байсан...” гэжээ. /хх-30-31/,
Гэрч Г.А ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай дагавар хүү Т.М сумын төвд цэрэг татлагын комисоор орчихоод сумаас цааш аймгийн төв рүү явж эмээ, өвөө 2 дээрээ байж байгаад өчигдөр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш аймгаас талийгаач Ү.Б ийг сундлаад хөдөө байдаг гэр лүүгээ явж байгаад гэрээс хойно 4-5 орчим км-т онхолдсон. Т.М ээж рүүгээ утсаар яриад талийгаач Ү.Б ийг ухаан алдчихлаа хурдан хүрээд ир гэсэн. Би эхнэртэйгээ хамт очиход Засаг даргын машин ирээд зогсчихсон, Т.М талийгаач Ү.Б ийг тэвэрчихсэн сууж байсан. Засаг даргын жолооч З ах сум руу ярьж түргэн дуудсан. Талийгаач Ү.Б ийг би машиндаа суулгаад Т.М аар мотоциклийг нь унуулаад Шанд гэдэг газар байх гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Ү.Б ухаан орчихсон өөрөө машинаас бууж гэр лүү орсон. Талийгаачаас бид нарыг таньж байна уу? гэхэд таньж байна, би бие засмаар байна гэхээр нь хамаагүй их хөдөлж хэрэггүй гэж байсан. Мөн талийгаач би цэрэгт явмаар байна, намайг цэрэгт явуулаатах гээд ухаан нь дэмийрээд байсан. Талийгаачийн амьсгаа нь давхцаад 4 мөч нь татаад байсан. Удаагүй эмнэлэгийн машин ирээд Насанцэцэг эмч үзээд тариа хийх гэсэн гар нь татаад болохгүй байна гэхээр нь гарыг нь барьж өгч байгаад тариа хийлгэсэн чинь арай гайгүй болсон. Ер нь эмч олон тариа дусал хийсэн. Талийгаач хурхираад унтаад байгаа юм шиг байсан. Эмч үзээд даралт нь гайгүй байна гэж хэлсэн. Талийгаачийг нас барахаас өмнө нь аймгаас аав ээж нь ирсэн. Талийгаач аав ээжийгээ ирсэний дараа ухаан орж аав ээжтэйгээ юм яриагүй байж байгаад 30 орчим минутын дараа шөнө 01 цаг 55 минутын орчимд нас барчихсан. Эмч үзээд нас барчихсан байна, одоо хөдөлгөөд хэрэггүй гээд цагдаад мэдэгдсэн...” гэжээ. /хх-32-33/,
Гэрч Б.Н ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 19 цагт Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Шанд гэдэг газар Ү.Б 18 настай эрэгтэй хүн мотоциклоос унаад ухаангүй байна гэсэн дуудлагаар би жолооч Э, сувилагч С нарын хамт Шанд гэдэг газар 20 цаг 30 минутанд очсон. Талийгаач Ү.Б ийг онхолдсон газраас нь урагш Г.А гэж айл руу зөөвөрлөж аваачсан байсан. Г.А ийд ороход Талийгаачийг гэрийн зүүн талд байрлуулсан дэлгэдэг буйдан дээр хэвтүүлж цагаан өнгийн хөнжлөөр хучсан байсан. Би биеийн байдлыг үзэхэд Ү.Б ухаангүй, орчиндоо харьцаа байхгүй байсан, хүүхэн хараа томорсон, пүүлс уначихсан 39-тэй байсан. Би зүрх дэмжих, тархины даралт багасгах, цус тогтоох, өвчин намдаах тариануудыг хийсэн. Ухаан ороогүй байж байгаад 01 цаг 55 минутанд гэнэт таталт өгөөд зүрх судас нь зогсож нас барсан. Би сумын эмнэлэг рүү мэдэгдэж цагдаад мэдэгдсэн. Тухайн үед аймгийн эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгсэн надад зааварчилгаа өгсөний дагуу би тариа эмчилгээг хийсэн. Би талийгаачийг битүү гэмтэлтэй байж байгаад нас барчихлаа гэж бодсон. Талийгаач Ү.Б, Т.М нараас архи ер үнэртээгүй эрүүл байсан. Өмнө нь Т.М Ү.Б 2 мотоциклоос унаж байсан. Архаг хууч өвчтэй эсэх талаар нарийн мэдэхгүй байна. Талийгаач Ү.Б т ил харагдах гэмтэл шархгүй, нүүрний баруун шанаа жаахан улайсан байсан. Өвчүүнийх нь хавьд хавдартай юм уу гэж харсан. Т.М ы толгойн оройн хэсэг нь 2 см орчим язарсан шархтай байсан өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Ээжид нь аймаг руу очиж зураг авхуулж бичлэг хийлгэж, сайн үзүүл гэж хэлсэн. Т.М ы сэтгэл санаа нь л их тавгүй байх шиг байсан...” гэжээ. /хх-34-35/,
Гэрч А.З ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Бор тээг гэдэг газар иргэд хууль бусаар өвс ургамал түүгээд байна гэх мэдээллийн дагуу Байгаль хамгаалагч Б ийн хамт Бор тээг гэдэг газар оччихоод буцаад сумын төв рүү явж байхад замд Адаг шанд гэдэг газар зам дээр мотоцикль данхраадаад тавьчихсан мотоциклийн хажууд Т.М гэдэг залуу нэг танихгүй залууг тэвэрчихсэн сууж байсан. Би очоод юу болсон талаар асуухад бензинтэй канистр савлаад мотоцикль унагачихлаа, энэ хүн ухаан ордоггүй гээд Т.М сууж байсан. Удалгүй Т.М ы аав, ээж 2 нь өөрийнхөө машинтай хүрээд ирсэн. Тэд нар сандралдаад байхаар нь би утсаараа сумын эмнэлэг рүү ярьж дуудлага өгсөн. Ухаангүй байсан хүнийг Г.А Т.М нар сугадаад өөрийнхөө машинд суулгаад гэр лүүгээ явцгаасан. Би араас нь нэг хүүхэдтэй хүүхэн үлдсэнийг нь машиндаа суулгаад Г.А ийд хүргэж өгчихөөд сум руу явсан. Тухайн үед данхраадаатай байсан мотоциклийг Т.М унаад гэр лүүгээ явсан. Талийгаач Ү.Б, Т.М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тэр хоёрт ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Данхраадтай байсан мотоцикль бараг бүтэн л байх шиг байсан. Эвдрэл гэмтэл мэдэгдээгүй би мотоциклийг нь очиж үзээгүй. Тухайн үед тэр хоёр хоорондоо муудалцсан зодолдсон зүйл ажиглагдаагүй, мотоциклоос унасан гээд байж байсан...” гэжээ. /хх-36-37/,
Шүүгдэгч Т.М ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хүрмэн сумын төвд цэрэг татлагын комиссоор орчихоод тэр өдрөө Өмнөговь аймаг руу явсан юм. Би аймаг дээр байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аймгийн төвд цэргийн комисоор ороод намайг тархины гэмтэлтэй гээд тэнцээгүй. Талийгаач Ү.Б мөн элэгний вирустэй байна, шарласан хүн байна гээд тэнцээгүй. Орой нь би талийгаачтай уулзаад би маргааш хөдөө байдаг гэр лүүгээ явлаа гэсэн чинь “би хамт явья, явахдаа надад хэлээрэй” гэж байсан юм. Би маргааш нь 15 цаг өнгөрөөгөөд аймгаас талийгаач Ү.Б ийг аваад хөдөө гэр лүүгээ явж байтал гойжуурын усны зүүн талд мотоциклийн хойд дугуй хагараад тэнд нүүж байсан Тулга багийн малчин Ц с түлхүүр багажийг нь гуйж аваад дугуйгаа янзалсан. Цааш гэр лүүгээ явж байтал гэрээс хойно 5-6 километрт Адаг шанд гэдэг газрын орчимд явж байтал мотоцикль сайр дээр гэнэт шарваад ойчсон. Босоод иртэл мотоцикль хажуугаараа хэвтэж байсан. Талийгаач мотоциклоос нэг алхам орчим зайд дээшээгээ хараад хэвтэж байсан. Би талийгаачийн хажуухнаас нь босоод талийгаачийг дуудахад огт надад хариу өгөхгүй байхаар нь би сандраад мотоцикль руугаа гүйж очиж мотоциклоо босгоод айл руу явдаг юм билүү гэж санаад мотоциклоо данхраадчихаад гэр лүүгээ ярьсан. Би ээжтэйгээ холбогдож та хэд хойшоогоо гараад ир, бид 2 мотоциклоосоо уначихлаа талийгаачийг ухаангүй байна гэж хэлсэн. Би эргэж талийгаач дээр очоод талийгаачийг түшиж суугаад удаагүй байж байтал Засаг даргын жолооч З ах хүрээд ирсэн. Түүний дараа манай ээж ах хоёр ирсэн. З ах аваад сумын эмнэлэг явах уу гэсэн чинь хамаагүй хөдөлгөж болохгүй байх ойрхон гэр лүү аваад явъя гээд би талийгаачийг “миний найз босоорой явъя, машинд суу” гэхэд талийгаач өөрөө босож манай хөдөө гэр рүү явах машинд суусан. Талийгаачийг гэрт аваачиж гэрийн зүүн орон дээр хэвтүүлсэн. Талийгаач гэрт очоод машинаас өөрөө буугаад зүүн гарнаас нь хүн түшээд гэр лүү оруулж байсан. Түүнээс хойш би сандраад гэрт орохоор зүрх салганаад манай гэрийнхэн намайг гадаа салхинд бай гээд гэрээс гаргасан. Түүнээс хойш би гэр лүү ороогүй, нас барахад нь ч хажууд нь байгаагүй, гэрт юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Мотоцикль онхолдсоноос болж ослоос биедээ гэмтэл авч нас барсан байх гэж би бодож байна. Бид хоёр эрүүл байсан. Мотоциклийг би жолоодож явсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. 60-70 километр цагийн хурдтай явж байсан. Ямар нэг техникийн эвдрэл гэмтэл байгаагүй, зүгээр явж байгаад замын ховил дээр шарваад ойччихсон. Уг мотоцикль нь манай хөдөө гэрт байдаг хүмүүсийн дундын мотоцикль байсан. Миний толгойны орой хэсэгт жаахан хагарсан байсан. Өөр гэмтэл шарх учраагүй. Талийгаач бид хоёрт маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Талийгаач сайхан зантай хүнд тустай хүн байсан...” гэжээ. /хх-38-39/,
Шүүгдэгч Т.М ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хүрмэн сумын төвд цэргийн комиссоор орж тэнцчихээд тэр оройгоо өөрийн эзэмшлийн цагаан өнгийн ява маркийн мотоциклоор Өмнөговь аймаг руу Наранхүүтэй хамт явсан. Өмнөговь аймагт байж байгаад 2017 оны 10 дугаар сарын 16-нд аймгийн цэргийн комисст талийгаач Ү.Б бид хоёр орсон. Тэр цэргийн комиссоор ороод бид хоёр тэнцээгүй юм. Талийгаач Ү.Б намайг хамт хөдөө явна шүү гэж хэлсэн. Би маргааш өглөө нь 13 цагийн үед Дундсайханы 2-29 тоот хашаанаас Ү.Б ыг аваад замаараа Далангийн 1-6 тоот хашаанд байдаг манай эмээ, өвөөгийн гэрт очиж хоол идчихээд бид хоёр Хүрмэн сумын 1 дүгээр багт байдаг хөдөө гэр лүүгээ явж байх замд мотоциклийн хойд дугуй хагарсан. Дугуйгаа нөхөж аваад цаашаа шороон замаар явж байтал замын тохой дээгүүр мотоциклоороо дайраад гартал цаад талд нь овгор ховил байсан. Мотоцикль хоёр талаараа шарваад байхаар би хөлөөрөө газар тулаад мотоциклио зогсоох гэж байтал мотоцикль эргээд зөв талаараа газар унасан. Талийгаач бид хоёр мотоциклийн буруу тал руу шидэгдсэн. Талийгаач миний хажуу талд унасан, би босоод талийгаач дээр хүрээд очиход талийгаач доошоо харчихсан байдалтай газар хэвтэж байхаар нь талийгаачийн толгойноос нь өргөөд өвдөг дээрээ тавиад талийгаачийг нэрээр нь дуудаад андаа яасан бэ гэхэд хариу өгөхгүй байсан. Би сандараад талийгаачийг газар буцааж тавьчихаад мотоциклоо очиж босгочихоод байж байтал миний гар утас санаанд орсон. Би гар утсаараа ээж рүүгээ залгаад “Бид хоёр онхолдчихлоо, талийгаачийг ухаангүй байна та нар гараад ир” гэж хэлсэн. Эргэж очоод талийгаачийн уруул дээр нь дарсан чинь талийгаач “Ёо ёо” гэж хэлэхээр нь би “Хаана чинь өвдөж байна” гэхэд талийгаач толгой, мөр лүүгээ гараараа заасан. Тэгээд байж байтал урдаас машин гараад ирсэн. Тэр машиныг харж байна уу гэхэд талийгаач толгойгоо дохиж байсан. Тэр машин гарч ирээд бид хоёрын хажууд ирж зогссон. Тэгтэл машинаас З ах гарч ирээд “Яасан бэ, хоёр дүү” гэхээр нь “Бид хоёр сая явж байгаад ойччихлоо” гэж хэлээд байж байтал араас машинтай ээж, ах хоёр ирсэн. Хүрмэн сум руу түргэн дуудаад ахын машины урд талын суудлыг хойш хэвтүүлээд талийгаач хүнээр түшүүлж ирээд машинд суусан. Машиндаа авч яваад манай гэрт ирээд талийгаачийг ах түшээд гэрт оруулаад гэрийн зүүн талд байдаг орон дээр хэвтүүлсэн. Би айгаад гэрийн гадаа байж байхад сумын эмч ирээд гэрт орчихоод тариа хийгээд зүрхний цохилт нь хэвийн гайгүй болчихлоо гэж хэлээд эмч намайг үзээд даралт чинь ихэссэн байна гээд эм өгсөн. Би гэрт унтаж байтал шөнийн 02 цагийн үед ээж намайг дуудаад босоорой миний хүү гэхээр нь би “Юу болсон юм бэ” гэхэд ээж Ү.Б ыг өнгөрчихлөө гэж надад хэлсэн. Би тухайн үед 60-70 км цагийн хурдтай явж байсан. Бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Миний мотоциклийн гар болон хөл тормос бүрэн ажиллаж байсан. Талийгаачийн биед ил харагдах шарх, сорви байгаагүй. Замын ховил дээр цохигдоод мотоцикль онхолдсон. Би осол болох үед тухайн үед яг яаснаа санахгүй байна, ямарч байсан хөл тоормосоо гишгэсэн. Тухайн үед би мотоцикль жолоодож явсан, миний ард талийгаач сууж явсан. Талийгаач газар унахдаа түрүүлгээ хараад уначихсан байсан. Би тэр замаар урьд өмнө нь зөндөө олон явж байсан юм. Тухайн үед гэгээтэй 17 цаг болж байсан. Миний толгойны орой урагдасан байсан өөр гэмтэл шарх, сорви байгаагүй...” гэжээ. /хх-55-56/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-4/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/,
Мэргэжилтний тэмдэглэл /хх-8-9/,
Хэргийн газрын үзлэгийн схем зураг /хх-10/,
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-25/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-40,44,46/,
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Т ын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №64 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
Хариулт-а. Улсын дугааргүй ява-150 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.1-ийн а-д заасан “...Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” гэсэн заалтыг, 2.3-ын в-д заасан “...мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Хариулт-б. Т.М нь гэрчийн мэдүүлэгтээ 60-70 км цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн нь тухайн замын нөхцөлд тохируулан хурдаа зөв сонгож яваагүй гэж үзэхээр байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болжээ.
Хариулт-в. Уг зам тээврийн осол Т.М Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас болжээ.
Хариулт-г. Т.М ы КЛ регистрийн дугаараар Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангийн хайлт лавлагаа хэсгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг лавлахад бүртгэлгүй байна...” гэжээ. /хх-41/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №10180 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Ү.Б 18н/эр Хүрмэн сум 10.18” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй... гэжээ. /хх-45/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №71 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ү.Б ийн цогцост үзлэг шинжилгээгээр их тархины баруун тал бөмбөлгийн хуйхан доор цус хуралт, баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Ү.Б нь хатуу хальсны дээрх цусан хураа гэмтлийн улмаас тархины дарагдал, хавангаар нас баржээ. Ү.Б ийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй...” гэжээ. /хх47-48/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-42,43,49-52/
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа гаргасан баримт /хх-53-54/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-57/,
Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-58/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-59/,
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-60/,
Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-61/,
Суурь боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-62/,
Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-63-64/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-65-72/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-76/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-77/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-78-83/,
Мөрдөгчийн мэдэгдэл /хх-84/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-85-86/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-87/,
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын тодорхойлолт /хх-88/,
Эвлэрлийн гэрээ /хх-89/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай прокурорын тогтоол /хх-90/,
Яллах дүгнэлт, хавсралт /хх-91-94/,
Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-95/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Түмэнжаргалын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №64 дугаартай шинжээчийн: Улсын дугааргүй ява-150 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.1-ийн а-д заасан “...Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна...” гэсэн заалтыг, 2.3-ын в-д заасан “...мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
Т.М нь гэрчийн мэдүүлэгтээ 60-70 км цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлсэн нь тухайн замын нөхцөлд тохируулан хурдаа зөв сонгож яваагүй гэж үзэхээр байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болжээ.
Уг зам тээврийн осол Т.М Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас болжээ.
Т.М ы КЛ регистрийн дугаараар Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангийн хайлт лавлагаа хэсгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг лавлахад бүртгэлгүй байна...” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч Т.М нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Адаг шанд гэх газрын орчим буюу Хүрмэн сумаас урагш 75 километрт улсын дугааргүй ява-150 маркийн мотоцикль жолоодож, яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, зорчигч Ү.Б ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.М ы гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны арга хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.М ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтанд суух үүргийг хүлээлгэж, мөн хугацаанд мотоцикль /шаахаатай буюу шаахаагүй хоёр дугуйтай механикжсан тээврийн хэрэгсэл/ жолоодох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Т.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
|
|
хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ