Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/08

 

 

 

  

 

 

 

И.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч И.А-, Ж.М- нарт  холбогдох эрүүгийн 2213000150143 дугаартай 3 хавтастай хэргийг шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Цэрэнням, Х.Зулхаш, шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, Ц.Цэрэнням, Ж.Энхжаргал /цахим сүлжээгээр/, шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.   

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны **дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, одоо тус аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг, ам бүл **хүнтэй, нөхөр, хүүхдүүдийн хамт ****оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И.А- /РД:**********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны **  сарын **-ны өдөр төрсөн, **настай, эрэгтэй, ** боловсролтой, **** мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгт нярав ажилтай, ам бүл ** хүнтэй, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ж.М-  /РД:********/.

 

3. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч И.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн нягтлан бодогч ажилтай шүүгдэгч Ж.М-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч Ж.М-ийн хамаарал бүхий хүн болох түүний ээж Ш.Гын эзэмшлийн “И” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, уг компаниар дамжуулан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 6,365,100 төгрөгийн үнэ бүхий гурил, гурилан бүтээгдэхүүн, үхрийн мах, хөнжил, нүүрс зэрэг эд зүйл, мөн тухайн компанитай 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” гэрээг дахин байгуулж, уг компаниар дамжуулан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 5,282,680 төгрөгийн үнэ бүхий мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, нүүрс, ариутгалын бодис зэрэг эд зүйл, эд хөрөнгийг тус тус Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт нийлүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ж.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус цэцэрлэгийн эрхлэгч И.А-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хүн болох ээж Ш.Г-ын эзэмшлийн “И” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, уг компаниар дамжуулан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 6,365,100 төгрөгийн үнэ бүхий гурил, гурилан бүтээгдэхүүн, үхрийн мах, хөнжил, нүүрс зэрэг эд зүйл, мөн тухайн компанитай 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” гэрээг дахин байгуулж, уг компаниар дамжуулан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 5,282,680 төгрөгийн үнэ бүхий мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, нүүрс, ариутгалын бодис зэрэг эд зүйл, эд хөрөнгийг тус тус Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт нийлүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 114 дүгээр яллах дүгнэлтээр И.А-, Ж.М- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн  2022/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч И.А-, Ж.М- нарыг “бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 (арван сая) төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ж.М-т нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хасаж, 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6400000 (зургаан сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-д оногдуулсан 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр, шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6400000 төгрөгөөр торгох ялыг тус тус 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч И.А-, Ж.М- нарт тус тус сануулж,

5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-, Ж.М- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

5.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3857500 (гурван сая найман зуун тавин долоон мянга таван зуу) төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

           

            6. Шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлын агуулга:

            6.1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.А-, өмгөөлөгч Ж.Энхжаргал бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргаж байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн.        

            6.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй.

            6.3. Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн 2022 оны 4 сарын 24-ний өдрийн тэмдэглэл ... харвал зөвхөн шүүгдэгч И.А- болон түүний нөхөр А.Н-ын дансны хуулганы орлогын гүйлгээ хийсэн депозит дансны хуулгаар анхан шатны шүүх гэм буруутайд тооцсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5-т заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй, нотлоогүй байна. УДШ-ийн 2020.11.04-ний өдрийн №635 тогтоолд ... Аливаа гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.

            6.4. Гэтэл хавтаст хэрэгт гэрч А.Н-ын 2022 оны 05 сарын 27-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг авагдсан.  “И” ХХК нь мах худалдан авдаг, хиамны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна. Дээрх мэдүүлгийн эх сурвалж нь “И” ХХК-ны данснаас А.Н-ын данс руу 2020 оны 11 сард худалдсан хоёр адууны үнэ 2.600.000 төгрөгөөс 2020 оны 11 сарын 20-ны өдөр “И” ХХК-ын ******** тоот дугаартай данснаас А.Н-ын Хаан банк дахь ******** дугаартай дансанд 500.000 төгрөг гүйлгээний утга “адуу-2” гэж, мөн 2020 оны 11 сарын 20-ны өдөр дээрх дансаар 450.000 төгрөг гүйлгээний утга “адуу” гэж, 2020 оны 12 сарын 01-нд И.А- миний эзэмшлийн ******** дугаартай дансанд 390.000 төгрөг, 2020 оны 12 сарын 24-ний өдөр “И” ХХК-ийн ******** данснаас 726.000 төгрөг, 2020 оны 11 сарын 20-ны өдөр 500.000 төгрөг “адуу” гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлж төлж барагдуулсан байна.

            6.5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ... “И” ХХК, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл 1.Ж.А - ********, албан тушаал: Захирал, 2.Ш.Г - ********, албан тушаал: Захирал гэж бүртгэгджээ. 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 2-4в/5099 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгийн хавсралтаар.. ”Ж.А, Ш.Г нар нь 2020 онд хил нэвтрээгүй талаарх лавлагаа ирсэн байна. Өөрөөр хэлбэл “И” ХХК-ийг шүүгдэгч Ж.М- нь төлөөлөх эрхгүй этгээд гэж тогтоогдсон байна.

            Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ. Хавтаст хэрэгт 2022 оны 5 сарын 06-ны өдрийн Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэлд ”... материал нийлүүлсэн талаарх бичмэл нотлох баримтыг Х.Г-аас хуулбарлан гаргуулан авч тэмдэглэл үйлдсэн байна. Дээрх “И” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг захирал Ш.Г бичиж гүйлгээ хийдэг байсан талаарх асуудлыг шалгалгүй орхигдуулсан.

            6.6. Анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/291 дугаартай шүүгчийн захирамж ...биелээгүйд гомдолтой байна.

            6.7. 2019 оны 9 сарын 02-ны өдөр, 2020 оны 9 сарын 01-ний өдөр тус тус “И” ХХК-ийн захирал Ш.Г Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн ** цэцэрлэгийн худалдан авах захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1. “худалдан авагч нь өөрийн байгууллагад шаардлагатай боов, талх гурилан бүтээгдэхүүнийг падаанаар зээлээр авна” гэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. /хх-ийн 131-134 дүгээр хуудас/, 2020 оны 11 сарын 02-ны өдөр “И” ХХК-ийг төлөөлж Ж.М-, Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн ** цэцэрлэгийн худалдан авах захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1. “худалдан авагч нь өөрийн байгууллагад шаардлагатай хүнсний бүтээгдэхүүнийг падаанаар зээлээр авна” гэх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. /хх-ийн 126-127 дугаар хуудас/ “И" ХХК-ийн захирал Ш.Г нь Өлгий сумын 11-р цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.М-ийн төрсөн ээж гэдгийг нь И.А- мэдээгүй бөгөөд өмнө эрхлэгч Ш.М, К.Д нар “И” ХХК-ийн захирал Ш.Г-тай 2012 оноос эхэлж “Гурил, гурилан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл Өлгий сумын 11 цэцэрлэгийн эрхлэгч байсан Ш.М, К.Д нарыг гэрчээр асуугаагүй хэргийг хэтэрхий нэг талыг барьж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явуулсанд гомдолтой байна. Энэ тухай шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М- нь “И” ХХК нь дээрх эрхлэгч нарын үед гэрээ хийгддэг байсан талаар хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2,  З,  1.7 дугаар зүйлийн 1, 2-т заасныг зөрчсөн байна.

            6.8. ...анхан шатны шүүх нь доор дурдсан нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч И.А-ийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хэрэг бүртгэлтийн 221300015 дугаартай мөрдөгчийн тогтоолоор "...Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалтан нь өөрийн фермийн үйлдвэрлэсэн сүүг тус цэцэрлэгт зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр шууд худалдан авдаг. Түүнчлэн цэцэрлэгт бүртгэлтэй хүүхдийн тоог 3-4 дахин нэмэгдүүлэн дээд шатны байгууллагад мэдэгдэж их хэмжээний төсөв авсан ээрэг хууль бус үйлдлийг шалгаж өгнө үү гэх гомдол /мэдээлэл/-д мөрдөн шалгах ажиллагаа явуулахад цугларсан Х.С, И.А-, С.Е нарын гэрчийн мэдүүлэг, тус цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.М-ээс гаргуулан авсан баримт зэрэг нотлох баримтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдэгдэн гарсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байна”.... гэжээ.  Гэрч Х.С-ын 2021 оны 12 сарын 13-ны өдрийн гэрчээр өгсөн ”...” гэх мэдүүлэг/хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч М.А-ийн 2022 оны 01 сарын 20-ны өдрийн гэрчээр өгсөн ”...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, гэрч Ө.Б-ийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн гэрчээр өгсөн "...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрч Ж.Е-ын 5 сарын 31-ний өдөр гэрчээр өгсөн "...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, гэрч Ш.А-ийн 2022 оны 01 сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн ”...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 32 дугаар хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэнэ. Үүнд: 2020 оны 8 сарын 01-ний өдрийн №10 дугаартай иргэн Х.А Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. 2020 оны 9 сарын 01-ний өдрийн №10 дугаартай иргэн Х.А Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. 2021 оны 9 сарын 01-ний өдрийн №02 дугаартай иргэн Х.А Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. 2020 оны 9 сарын 01-ний өдрийн №08 дугаартай иргэн Х.А Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан, гэрч Ж.Е-ын 2022 оны 01 сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2020 оны 9 сарын 01-ний өдрийн №07 дугаартай “Н ХХК-ийн захирал Х.Е-тай Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 2021 оны 9 сарын 01-ний өдрийн №03 дугаартай “Н ХХК-ийн захирал Х.Е-тай Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар “Худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус байгуулсан. Гэрч Х.Е-ны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн гэрчээр өгсөн “...” мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, 2019 оны 9 сарын 02-ны өдрийн №02 дугаартай “Ж” хоршооны захирал Ж.А, Өлгий сумын хүүхдийн 11 цэцэрлэгийн эрхлэгч И.А- нар “Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрч Ж.А-ын 2022 оны 5 сарын 04-ний өдрийн гэрчээр өгсөн ”...” гэх мэдүүлэг/хх-ийн 38 дугаар хуудас/, 2022 оны 4 сарын 24-ний өдөр” Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, “ЖСКТ”- хоршооны 5197012232 тоот дансанд хэрэгт холбоотой зарлага, орлого байгаа эсэхийг тогтоох зорилгоор гүйлгээний баримтад үзлэг хийхэд тус компаниас уг цэцэрлэгт мах, сүү, нүүрс, түлээ, гэх мэт бараа материалуудыг нийлүүлж байсан баримтуудаар үгүйсгэгдэнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” 2.”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөнд гомдолтой байна.

            6.9. Эрүүгийн хууль бусад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: ...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичиг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн 2019-2021 оны төсвийн зарцуулалтыг шалгасан тухай танилцуулга хавтаст хэрэгт авагджээ. Үүнд: А.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн 2019-2021 оны төсвийн зарцуулалтыг шалгасан тухай тайланд ”...Цэцэрлэг нь 2019 оны 1-12 дугаар сард Тайлант онд нийт 2243.9 кг махыг 16030.3 мянган төгрөгөөр, 1872 литр сүүг 4227.5 төгрөгөөр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авчээ. Худалдан авсан хүнсний материалын орлогыг нярвын тайлантай тулгаж шалгах үзэхэд зөрчил илрээгүй. Б.2020 оны төсвийн зарцуулалтын талаар “Цэцэрлэг нь 2020 онд үндсэн 5 бүлэгт 125 хүүхэд, гэр цэцэрлэгийн 1 бүлэгт 20 хүүхэд, нийт 145 хүүхэдтэй ажилласан байна. Цэцэрлэгийн 2020 оны хоолны зардалд 20053.1 мянган төгрөгийн төсөв батлагдаж, 19625.9 мянган төгрөг зарцуулж 427.2 мянган төгрөгийг хэмнэжээ. Худалдан авсан хүнсний материалын орлого, зарцуулалтыг нярвын тайлантай тулгаж шалгаж үзэхэд зөрчил илрээгүй. B. 2021 оны төсвийн зарцуулалтын талаар “эхний хагас жилийн тооцоогоор хоолны зардалд 5536.1 төгрөгийн материал зарцуулж, нярвын аж ахуйн тайлангаар 3183.9 төгрөгийн хүнсний материалын үлдэгдэлтэй байна. Харин хагас жилийн санхүүгийн тайланд хүнсний материалын үлдэгдэлгүй тайлагнасан байна. Аймгийн Статистикийн хэлтсээс 2019-2021 оны мах, сүүний хэрэглээний үнэ тарифын судалгааг гаргуулан авч цэцэрлэгийн худалдан авсан мах, сүүний үнийг харьцуулж үзэхэд зах зээлийн үнэтэй ойролцоо байна гэх тайлан гаргажээ.

            6.10. “И" ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Ш.Г И.А-ийн нөхөр А.Н- нарын хооронд хиамны цехэд адууны мах худалдсан асуудалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ... зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээхгүй юм.

            6.11. Шүүгдэгч И.А-, Ж.М- нарын дээрх үйлдэл нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ** зүйлийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3. “энэ хуулийн 10, 14, 17, 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, энэ хуулийн 9.2-т заасан арга хэмжээг аваагүй, энэ хуулийн 21.1-д заасан хязгаарлалтад хамаарах этгээдтэй гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан, зөвшөөрөл олгосон, энэ хуулийн 23.7-д заасныг зөрчиж илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг албан тушаалд томилсон, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, энэ хуулийн 29.2.2-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаалыг нь бууруулах;” 29.2.4.”энэ хуулийн 101.1, 101.2, 101.4, 101.5 дахь хэсэг, 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах юм байна.

            6.12. Шүүгдэгч И.А- нь “И” ХХК-ийн нэрээр Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн, түлээ, нүүрс, ариутгалын бодис нийлүүлж, улмаар тус компанийн дансаар дамжуулан нөхөр А.Н-ын харилцах дансаар 5 удаагийн гүйлгээгээр нийт 3325500 төгрөгийг, өөрийнхөө дансаар 2 удаагийн гүйлгээгээр 532000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон учир түүнийг гэмт хэрэг үйлдэж орлого олсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос 3857500 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэж, хуулийг төсөөтэй хэрэглэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн З-т “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан.

            6.13. Шүүгдэгч И.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй. ... шүүгдэгч И.А- нь шүүгдэгч Ж.М-тэй урьдчилан үсгэж тохиролцоогүй, шүүгдэгч Ж.М- нь “И” ХХК-ийг төлөөлөх эрхгүй бөгөөд төлөөлөх эрхгүй этгээдийн хийж байгаа үйлдлийг урьдаас мэдэх боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан дээрх эргэлзээтэй нотлох баримтуудаар шүүгдэгч И.А- нь өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэл нотлогдон тогтоогдоогүй.

            6.14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү.

            6.15. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.А-ийг цагаатгаж өгнө үү.

 

            7. Шүүгдэгч И.А-ийн өмгөөлөгч Ц.Цэрэннямын давж заалдах гомдлын агуулга:

            7.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Цэрэнням би эрүүгийн 2213000150143 дугаартай хэргийн шүүгдэгч И.А-ийн өмгөөлөгчөөр оролцож байна.

            Анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/191 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гардан авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

            7.2. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл бодит байдалтай нийцээгүй тухайд: И.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь: “И" ХХК нь С.А-д ямар нэгэн хамааралгүй бөгөөд давуу байдал үүсгэсэн зүйл тогтоогдоогүй. “И” ХХК нь И.А-ийг цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдохоос өмнө бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан байх бөгөөд үүнийг нотлоход чиглэсэн ажиллагаа бүрэн хийгдээгүй. И.А-, “И" ХХК-ийн захирал Г нар ямар нэгэн ашиг сонирхол, харилцан хамааралгүй бөгөөд тэднийг хоорондоо харилцан хамааралтай тухай ямар нэгэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн Г болон И.А-ийн нөхөр А.Н- нар хоорондоо мах болон бусад худалдаа хийж байсныг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. “И” ХХК нь М-тэй харилцан хамааралтай тухай М- мэдэгдэн гэрээ байгуулахаас татгалзах ёстой байхад үүнийгээ мэдэгдээгүй байгаа нь И.А-ийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

            7.3. Мөн И.А-ийг цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас тендер зарлахгүйгээр шууд гэрээ хийх эрхийг төсвийн захирагч нарт олгосон байх тул “И" ХХК-тай гэрээ байгуулсан нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу цагаатгах үндэслэлтэй гэж үзэж байна.

            7.4. Хохирол, хор уршиг, хууль бусаар орлого олсон гэж дүгнэсэн дүгнэлтийн тухайд: Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар дүгнэхдээ “3.1.1-д Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Саулешийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Таны асуултаас харахад И.А- нь энэ компаниар дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлж, мөнгө гаргаж авч байсан нь харагдаж байна. Дээрх байдлаас харахад тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч албан тушаалтнууд нь хууль зөрчиж ашиг сонирхлын үүднээс хандаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж харагдаж байна...." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал)”  өгсөн байгаагаас үзэхэд хохирогчийн хэрхэн хохирсон тухайгаа мэдэхгүй байгаа нь тодорхой харагдах бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг хөтөлж чиглүүлж асуусан мэдүүлэг байгаа нь тодорхой байна. Энэ хэрэгт хохирогч нь хэрхэн яаж хохирсноо мэдэхгүй байх бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй байгаа нь шийтгэх тогтоолд тусгагджээ. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар дүгнэхдээ 3.5-д “ Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.А-, Ж.М- нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар энэ хэрэгт ямар нэгэн хохирол тогтоогдоогүй, И.А- Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаагүй гэж тайлбарлаад байгаа боловч улсын яллагчийн зүгээс энэ гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзэж байна. Иймд 2019 оны үйлдэлд 6365100 төгрөг, 2020 оны үйлдэлд 5282680 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч И.А-, Ж.М- нараас хувь тэнцүүлэн гаргуулж төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна..." гэв.” гэх дүгнэлт саналыг гаргасан байдаг. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ "5.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.А-, Ж.М- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан нь нотлогдон тогтоогдохгүй байна. Тодруулбал, шүүгдэгч нарын нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүн, түлээ, нүүрс бусад эд зүйлсийг орлогын баримт үйлдэж Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт хүлээн авч, албаны хэрэгцээнд хэрэглэгдсэн учраас гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй гэж үзлээ.” гэж дүгнэсэн байна. Гэтэл хохирол хор уршиг учраагүй гэж дүгнэсэн атал яагаад И.А-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3857500 төгрөг гаргуулахаар шийдсэн нь ойлгомжгүй бөгөөд хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь М-, А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байдаг. Нэгэнт хохирол, хор уршиг учраагүй байхад хууль бус орлого олсон гэж үзэж байгаа бол хэн аль нь олсон орлогын хэмжээнд улсын орлого болгон төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

            7.5. Мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тухайд.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйл “Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд”-ийн 1.2, 1.7 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. “И” ХХК хуулийн хариуцлага хүлээх эсэх, “И” ХХК-ийн захирал Г хариуцлага хүлээх эсэхэд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй байна. ...Х.А- нь сүүний борлуулалт, нүүрсний борлуулалт хийх боломжгүй байхад түүнийг тогтооход чиглэсэн ямар нэгэн ажиллагаа мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хийгээгүй атлаа гэрчийн мэдүүлэгт үндэслэн сүү, нүүрс нийлүүлсэн гэж дүгнэх боловч хаанаас, хэдэн литр сүү ирсэн, мөн хэдэн кг нүүрс нийлүүлсэн гэж дүгнэсэн нь тодорхойгүй буюу нотлогдоогүй өөрөө хэлбэл И.А-ийг гэмт хэрэг үйлдсэнийг огт тогтоогоогүй гэж үзэж байна.

            7.6. Мөн Шийтгэх тогтоол ойлгомжтой байх хуульд заасан шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Учир нь шийтгэх тогтоолд Х.А-, И.А-, М.А- гэж нэр дурдагдсан байх ба нэгэн этгээд үү, 3 этгээд үү гэдэг нь тодорхойгүй ойлгомжгүй байна гэж үзэж байна.

            7.7. Иймд И.А-ийг яг ямар үйлдлийг хууль бусаар үйлдсэн гэдгийг анхан шатны шүүх огт дүгнэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож байгаа тодорхойгүй буюу түүнийг гэм буруутайг тогтоогоогүй тул цагаатган шийдвэрлэж өгнө үү.

 

            8. Шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга:

            8.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

8.2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ: "...Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийн албан тушаал нь /Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах юм. Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн бүтэц, орон тоонд ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдаагүй боловч тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилладаг шүүгдэгч Ж.М- нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт заасны дагуу мөн хуулийн 20 дугаар зүйлд заасан ерөнхий нягтлан бодогчийн эрхийг хэрэгжүүлж, үүргийг хүлээнэ” гэжээ. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар 3062937 регистрийн дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэг нь ашгийн төлөө бус, орлого олдоггүй төрийн байгууллага, албан газар болох нь тогтоогдсон. Түүнчлэн, үйлчлүүлэгч Ж.М-ийн хувьд Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам"-ын дагуу томилогдсон албан тушаалтан биш бөгөөд албан тушаалын ТҮ-7 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинждаг нягтлан бодогч болох нь тогтоогдсон байдаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани. нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх. үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч Ж.М- нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ..." гэж заасан нийтийн албан тушаалтанд хамаарахгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт цэцэрлэгийн нягтлан бодогч нарыг Ерөнхий нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтан мэтээр хэм хэмжээ тогтоосон нь холбогдох хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.

 

9. Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Х.Зулхашийн давж заалдах гомдлын агуулга:

9.1. Өмгөөлөгч Х.Зулхаш би И.А-ийн өмгөөлөгчийн хувиар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргаж байна.  

Шүүгдэгч М.А- нь ... өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн болон тусгай ангийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” гэснийг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

9.2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч И.А-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан “урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн үйлдсэн” хэмээн үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутанд тооцож шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч И.А- нь шүүгдэгч Ж.М-тэй ямар нэгэн байдлаар гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн талаар нотлох баримт байхгүй байна.

9.3. Шүүгдэгч И.А- нь Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдсон байх ба “И” ХХК нь Өлгий сумын ** хүүхдийн цэцэрлэгт 2012 оноос эхлэн “Гурил, гурилан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх” гэрээ байгуулж, өмнөх 7 жилийн турш байнга гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, сүү зэрэг хүнсний зүйлийг тасралтгүй бэлтгэн нийлүүлж байсан нь Өлгий сумын ** цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан Д, З нарын “И” ХХК-ны захирал Ш.Г-тай байгуулж байсан жил бүрийн “Гурил, гурилан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх тухай” гэрээ, мөн гэгч Д, З нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.М-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

9.4. Шүүгдэгч И.А- нь Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр томилогдсон болох нь Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдах бөгөөд шүүгдэгч И.А- нь “И” ХХК-ны захирал Ш.Г-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Гурил.гурилан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулсан байна. Өөрөөр хэлбэл И.А- нь ажилд томилогдсон өдрийн маргааш буюу нэг өдрийн дараа гэрээг сунгаж байгуулсан байх тул шүүгдэгч И.А- нь “И” ХХК-ны захирал Ш.Г-ыг тухайн цэцэрлэгийн нягтлан бодогч Ж.М-ийн төрсөн эх болохыг, “И” ХХК нь нягтлан бодогч Ж.М-тэй хамаарал бүхий байгаа гэдгийг таньж мэдэх боломжгүй байсан нь нотлох баримтын хүрээнд илэрхий байна.

9.5. Анхан шатны шүүхээс эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй гэж гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч И.А-ийг иргэн Ш.Г-ын үүсгэн байгуулсан “И” ХХК-аар амжуулан мах бэлтгэн нийлүүлсэн нь “Гурил, гурилан бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ”-нд нийцээгүй гэж үзсэн боловч, “И” ХХК нь шүүгдэгч И.А- томилогдохоос өмнө Өлгий сумын ** цэцэрлэгт 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 122 кг хонины мах, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 110 кг үхрийн мах зэрэг нийлүүлж байсан нь санхүүгийн баримтаар няцаагдаж байна.

9.6. Шүүгдэгч И.А-ийн эзэмшдэг Хаан банкны ******** тоот данс, Төрийн банкны ******* тоот дансны, түүний нөхөр А.Н-ын эзэмшдэг Хаан банкны ******** тоот дансны, Төрийн банкны ******* тоот дансны депозит дансны хуулга нотлох баримтаар бүрэн авагдсан бөгөөд Өлгий сумын ** цэцэрлэгийн ******* тоот дугаартай данснаас шүүгдэгч И.А-, түүний нөхөр А.Н- нарын дансанд ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй, мөнгө төгрөг шилжүүлээгүй болох нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгч И.А-, түүний нөхөр А.Н- нар Өлгий сумын ** цэцэрлэгт бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгоогүй гэдгийг баталж байна.

9.7. Өлгий сумын ** цэцэрлэгийн Санхүүгийн анхан шатны баримтууд, орлого зарлагын баримтуудыг нотлох баримтын хүрээнд үнэлэхэд шүүгдэгч И.А-, түүний нөхөр А.Н- нараас Өлгий сумын ** цэцэрлэгт мах, сүү, нүүрс зэрэг эд зүйл, бараа бүтэгдэхүүн орлогод авсан, зарлага гаргасан санхүүгийн баримт огт байхгүй байна. ”И”            ХХК нь гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хиамны цэх ажиллуулдаг болох нь “И” ХХК-ыг үүсгэн байгуулах баримт бичиг, гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар батлагдаж байна. Мөн гэрч А.Н- нь “И” ХХК-ны хиамны цэхэд үхэр, үхрийн мах өгч байсан гэж мэдүүлж байхад “И” ХХК-ны захирал Ш.Г-ыг гэрчээр асуух, “И” ХХК-ны санхүүгийн баримт, орлого, зарлагын баримтыг шалган тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, түүнээс болж шүүгдэгч И.А-ийг батлагдан нотлогдоогүй хэргийн төлөө хилс хэрэгт тулгаж хэлмэгдүүлсэн гэж гомдол гаргаж байна.

9.8. Шүүгдэгч Ж.М-ийн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж, шүүгдэгч И.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн.яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа яллах үндэслэл болохгүй” гэсэн заалт, 3 дахь хэсэгт заасан “Мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нотлох баримт болохгүй” гэсэн заалт, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Яллагдагч... хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн заалтын дагуу шүүгдэгч И.А-ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэл биш юм. Энэ нь анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

9.10. Шүүгдэгч И.А-, гэрч А.Н- нар нь иргэн Ш.Г, Ж.М- нарт 2020 оны ** сард хувийн журмаар идэшний 2 тооны адуу худалдсан гэж мэдүүлсэн, уг мэдүүлгийн эх сурвалж болгож адуу-2, адуу-1 гэж ялгаж тэмдэглэн дансаар адууны үнэ өртгийг шилжүүлсэн дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн, Ж.М- нь А.Н-оос хоёр тооны адуу идшинд худалдан авсан болохыг зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байхад И.А- нь Өлгий сумын ** цэцэрлэгт адууны мах нийлүүлсэн хэмээн буруутгасан нь бодит байдалд нийцэхгүй байна.

Юуны өмнө хүүхдийн цэцэрлэгийн хүнсний зүйлийн жор, стандартад адууны махыг хэрэглэхийг хориглосон байгаа гэдгийг анхан шатны шүүх анхаараагүй байна. Шүүгдэгч И.А-, нөхөр А.Н- нарын хувийн 2 тооны адууг иргэн Ш.Г, иргэн Ж.М- нарт идшинд зориулан худалдсан байхад уг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, улмаар өөрсдийн малын үнийг төрд учирсан хохирол гэж төлүүлэх шийдвэр гаргасан нь бусдын өмчлөх эрхэд халдсан явдал болжээ.

9.11. Шүүгдэгч И.А-ийн нөхөр А.Н-ын эзэмшлийн ачааны тээврийн хэрэгсэл нь 2019 оноос хойш ашиглагддаггүй, эвдэрч гэмтсэний улмаас жил бүрийн авто тээврийн үзлэг, оношилгоонд ороогүй болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолтоор батлагдсан байхад уг тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэсэн байдал, А.Н- нь Өлгий сумын ** цэцэрлэгт нүүрс тушаасан талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй байтал анхан шатны шүүхээс А.Н- нь Өлгий сумын ** цэцэрлэгт нүүрс буулгаж өөртөө давуу байдал бий болгосон гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

9.12. Анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/291 дугаартай захирамжийн 3 дахь заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, захирамжийн 4, 5, 6 дахь заалтуудад заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх, “И” ХХК-тай холбоотой асуудлыг шалган тогтоох, “И” ХХК-ны захирал Ш.Г-ыг асуух зэрэг нотлох баримтуудыг гүйцэтгээгүй, шүүгчийн захирамжийн заалтыг хангаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч И.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч И.А-ийг цагаатгаж өгнө үү.

 

10. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

10.1. Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”, 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2-д Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, 1.3-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” тухай үйл баримт тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

10.2. Шүүгдэгч И.А-, Ж.М- нар “И” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Өлгий сумын ** цэцэрлэгт “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захиалгаар нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн болон нүүрс зэргийг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч И.А-, Ж.М- нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан.

10.3. Шүүхээс хохирлын талаар өөр өөр дүгнэлт хийсэн. Энэ дүгнэлтийг прокурорын зүгээс мөн үндэслэлтэй гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх саналтай байна.

10.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж маргаж байна. Шүүхээс 60 хоногийн хугацаа тогтоож, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцааж байсан. Уг тогтоосон хугацаанд нэмэлт ажиллагаа хийж гүйцэтгэсэн. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан гэж үзэж байна.

10.5. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөх саналтай байна. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

11. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Цэрэнням, Х.Зулхаш, шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

12. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.  

 

13. Шүүгдэгч И.А- нь нийтийн албан тушаалтнаар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгчээр, шүүгдэгч Ж.М- нь нийтийн албан тушаалтнаар буюу тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шүүгдэгч Ж.М-ийн хамаарал бүхий хүн болох түүний ээж Ш.Г-ын эзэмшлийн “И” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээ  байгуулж, уг гэрээгээр халхавчилж тус компаниар дамжуулан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 6,365,100 төгрөгийн үнэ бүхий гурил, гурилан бүтээгдэхүүн, үхрийн мах, хөнжил, нүүрс зэрэг эд зүйлийг өөрийн эрхэлж байсан цэцэрлэгт нийлүүлсэн,

мөн тухайн компанитай 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” гэрээг дахин байгуулж, уг гэрээгээр халхавчилж, тус компаниар дамжуулан 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 5,282,680 төгрөгийн үнэ бүхий мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, нүүрс, ариутгалын бодис зэрэг эд зүйл, эд хөрөнгийг тус тус Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт нийлүүлж давуу байдал бий болгосон нь:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Саулешийн “...Таны асуултаас харахад И.А- нь энэ компаниар дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлж, мөнгө гаргаж авч байсан нь харагдаж байна. Дээрх байдлаас харахад тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч албан тушаалтнууд нь хууль зөрчиж ашиг сонирхлын үүднээс хандаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж харагдаж байна....” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал),

-гэрч Х.С-ын “...Мөн өөрийнхөө үхрийн фермийн сүүг тус цэцэрлэгт өндөр үнээр, өөр хүний нэрээр тушаалгаж байгаа...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал),

-гэрч Ш.А-ийн “...Манай цэцэрлэгийн эрхлэгч И.А- нь Өлгий сумын 10 дугаар багт сүүний чиглэлийн 4 үхэртэй юм. Тэр өглөө болгон үхрийн сүүг гэрээсээ авч ирж цэцэрлэгийн тогооч нарт өгдөг...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал),

-гэрч М.А-ийн “...Харин 2019 оны сүүлээр “манайх үхэртэй. Сүүг би нийлүүлнэ. Тэгэхгүй бол хувь хүмүүсээс сүү авахаар зарим нь чанаргүй сүү ирж байна” гэж хэлж байсан. Тэр яриа гарснаас хойш их удалгүй 2020 оны эхэн үеэр өөр компанийн нэрээр сүү нийлүүлдэг болсон. И.А- өдөрт 20 литр сүүг авч ирдэг. Тэгэхдээ сүүний ханшийг тухайн үед зарагдаж байсан зах зээлийн ханшаар нийлүүлдэг байсан. Тэр өглөө болгон сүүгээ өөрөө авч ирж надад хүлээлгэн өгдөг. Мөн надтай хамт ажилладаг туслах тогооч Ш.З, сав угаагч Ч.А нар бас авч байсан...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хавтаст хэргийн 33 дахь тал),

-гэрч Ж.Е-

ын “...Эрхлэгч И.А- нь манай цэцэрлэгт 2019 оны сүүлээр сар өдрийг нь санахгүй байна. Нэг удаа мах нийлүүлж байсан санагдаж байна. Тэр үед уг махыг “И” ХХК-аар дамжуулан өгч байсан. ...Эрхлэгч И.А- нь 2020 оны 02 дугаар сараас 3 дугаар сарын хооронд 2 удаа цэцэрлэгт нүүрс авч ирж нийлүүлж байсан. Уг нүүрсийг авсан санхүүгийн баримт нь байгаа байх. ...Тэгэхдээ мөнгийг нь шилжүүлэхдээ Саяжанд өгөөгүй ба нягтлан бодогчийн “И” ХХК-аар дамжуулан өгсөн байх. Учир нь тэр компанийг нүүрс нийлүүлснээр баримт гарч байсан санагдаж байна. ...Мөн эрхлэгч И.А-, нягтлан бодогч Ж.М- нар нь цэцэрлэгт 2 сая төгрөгийн ор, хөнжлийн даавуу зэргийг авч ирж байсан. Түүний мөнгийг “И” ХХК-аар шилжүүлсэн санагдаж байна.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн эрхлэгч И.А-ийн  2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр болон  2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус тус “И” ХХК-тай байгуулсан “Баян- Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн худалдан авах захилгаар нийлүүлэх тухай” гэрээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал),

-“И” ХХК-аас Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн талаарх төлбөрийн баримт, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх зэрэг санхүүгийн баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 158-187 дахь тал),

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байсан иргэн, хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансанд үзлэг хийсэн талаарх “....Хаан банкнаас ирүүлсэн албан тоотын хүрээнд: 1. “И” ХХК-ийн ******** тоот дансанд хэрэгт холбоотой зарлага, орлого байгаа эсэхийг тогтоох зорилгоор гүйлгээний баримтад үзлэг хийхэд тус компаниас уг цэцэрлэгт мах, сүү,  нарийн боов, нүүрс, түлээ, хөнжлийн даавуу, ариутгал гэх мэт бараа материалуудыг нийлүүлж байсан байна. Тухайн компанид тус цэцэрлэгээс орсон мөнгөнөөс И.А- болон түүний нөхөр А.Н-ын дансанд доорх гүйлгээг орлогоор хийж байсныг хүснэгтээр харуулав. ...4. И.А-ийн ******** тоот дансанд “И” ХХК-аас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 532000 төгрөгийг зарлагаар зарцуулан дуусгасан байна. Х.Еы данснаас ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна.  5. А.Н-ын ******** тоот дансанд “И” ХХК-аас 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 3325500 төгрөгийг бэлнээр гаргуулан авсан, зээл төлж, зарлагаар зарцуулан дуусгасан байна....” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 196-198 дахь тал),

-“И” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 239-243 дахь тал),

-И.А-ийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 4-20 дахь тал),  

- А.Н-ын эзэмшлийн Хаан банкны ******** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 21-35 дахь тал),  

-яллагдагч Ж.М-ийн“...2019 оны намар 11 сард цэцэрлэгийн эрхлэгч И.А- нь манай ээж Ш.Г-ын “И” ХХК-ний нэрээр нэг удаа үхэр, хонины мах нийлүүлж байсан удаатай. Тэр үед манай компанийн дансанд орсон 1,600,000 гаруй төгрөгөөс татварын мөнгийг хасаад өгч байсан удаатай. Надад ямар нэгэн хувийн аж ахуй нэгж байхгүй. Миний ээж Ш.Г “И” ХХК-тай юм. Уг компанийн санхүүгийн үйл ажиллагааг миний бие хариуцан явуулдаг. ...”И” ХХК-аас ** цэцэрлэгт гэрээгээр талх, нарийн боов, хөнжлийн даавуу зэргийг нийлүүлж байсан удаатай. Харин мах, түлээ, нүүрс зэргийг цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А- нь надад хэлж манай компаниар дамжуулан нийлүүлж байсан. И.А- нийлүүлсэн бараа, материалын мөнгийг И.А-д болон түүний нөхөр А.Н-ын дансаар шилжүүлэн өгч байсан. И.А- нь “И” ХХК-ний нэр дээрээс сүү, мах, нүүрс зэргийг нийлүүлж байсан. Тэрээр заримдаа өөрийнхөө данс руу хийлгэдэг. Зарим үед нөхөр Н-ынхоо дансыг өгч хийлгэж байсан удаатай. “И” ХХК-нд нийлүүлэх мах, сүү, нүүрс, түлээ байхгүй.

...2019 оны 9 дүгээр сард үйл ажиллагаа эхлэх үед би эрхлэгч И.А-д хандан “И” ХХК нь миний ээжийн компани юм. Манай цэцэрлэгт талх, нарийн боов нийлүүлж байсан гэж хэлэхэд тэрээр “И” ХХК-тай цаашид гэрээ хийнэ гэж надад хэлж намайг “И” ХХК-тай холбоотойг мэдсэн. Тэр утгаараа надад танай компанийн нэрээр мах, сүү, түлээ, нүүрс нийлүүлмээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би болно гэхдээ таны нийлүүлсэн бараа материалаас ашгийн татварыг хасаад өгнө шүү гэж хэлэхэд тэрээр болно гэж зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 132-135 дахь тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

14. Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтуудад түшиглэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоосон дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд бүрэн нийцсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            15. Шүүгдэгч И.А-, Ж.М- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн бөгөөд шийтгэх тогтоолд дурдсан дээрх нотлох баримтуудаар И.А-, Ж.М- нар нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

16. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч И.А-, Ж.М- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг тэдгээрийн үйлдэл холбогдолд зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Иймд шүүгдэгч И.А-ийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасаж, 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.М-ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил таван сарын хугацаагаар хасаж, 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 6.400.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

            17. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч И.А-, Ж.М- нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргээр зүйлчилж, дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь гэм буруугийн болон хууль ёсны байх зарчимд нийцсэн тул шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Цэрэнням, Х.Зулхаш, шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан хууль ёсны нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоож, И.А-, Ж.М- нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон бөгөөд гэм буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан торгох ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тус тус тохирсон байх тул “шүүгдэгч И.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Цэрэнням, Х.Зулхаш нарын давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлд нийцэхгүй байна.

 

18. Шүүгдэгч Ж.М- нь нийтийн албан тушаалтнаар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа И.А-тэй бүлэглэн, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий хүн болох ээж Ш.Гын эзэмшлийн “И” ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын хүүхдийн ** цэцэрлэгт “Гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах захилгаар нийлүүлэх” тухай гэрээ  байгуулж, өөртөө болон бусдад давуу байвал бий болгосон, цэцэрлэгийн нягтлан бодогчийн чиг үүргийг хэрэгжүүлж буй нийтийн албан тушаалтны хувьд тухайн албан тушаалын онцлог, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хариуцах, гүйцэтгэхдээ өөрийн хамаарал бүхий компаниар гурил, гурилан бүтээгдэхүүн худалдан авах, захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулж, түүгээр дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлж бусдад давуу байдал бий болгосон  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйлчлэлийн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх цэцэрлэгийн нягтлан бодлогчийн албан тушаалыг нийтийн албаны тушаалтанд хамааруулж дүгнэн, шүүгдэгч Ж.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг иш үндэс болгож хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох  хэсэгт шүүгдэгч И.А-ийн эцгийн нэрийн эхийн үсгийг “Х.А-, М.А-” зэргээр буруу ташаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/191 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.А-, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Цэрэнням, Х.Зулхаш, шүүгдэгч Ж.М-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                М.НЯМБАЯР

ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ