Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03247

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03247

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,* дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, * овогт * /рд: */-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч:

Хүсэлт гаргагч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Завхан мандал сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч, бичиг хэрэг, архивын эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед байгууллагаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг 1988 онд сумын захиргаа галд өртөж хөдөлмөрийн дэвтэр шатсан шалтгаанаар 16 жил хасагдах байдалд хүрлээ. Миний 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан мандал сумын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа, Засаг даргын тамгын газар ажилласан 16 жилийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: *гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 3-4/, зураг /хх 5/, Үндэсний төв архив тодорхойлолт /хх 6/, * иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 7-10/, * иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд гаргасан тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 11-16/.

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаар Ажлаас түр чөлөөлөх, ажилд түр томилох тухай захирамж /хх 21/, Завханмандал сумын Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 22-гы өдрийн 09 дугаар Архивын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах комисс томилох тухай захирамж /хх 22/, Завхан аймгийн Завханмандалын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар Тамирчдыг ажлаас чөлөөлж тэмцээнд хамруулах тухай захирамж /хх 23-24/, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажил дүгнэсэн тухай захирамж /хх 25-26/, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар Цалингийн нэмэгдэл олгох тухай захирамж /хх 27-28/, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаар Ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамж /хх 29/, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар Архивын үзлэгт бэлтгэх тухай захирамж /хх 30-31/, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1994 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох, ажилд хүн авах тухай захирамж /хх 32/, хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ө.Тайванхүү /хх 35-36/, Р.Даваажанцан /хх 41-42/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Сэцэн сартуулын төв нутаг-Завханмандал 100 жилийн цадиг түүх оршвой нэртэй номонд хийсэн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх 52-56/.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

 

* овогт * нь 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Завханмандал сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газарт бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн Завханмандалын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаар Тамирчдыг ажлаас чөлөөлж тэмцээнд хамруулах тухай захирамж, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1994 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох, ажилд хүн авах тухай захирамж, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1995 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар Архивын үзлэгт бэлтгэх тухай захирамж, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1996 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаар Ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамж, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар Цалингийн нэмэгдэл олгох тухай захирамж, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажил дүгнэсэн тухай захирамж, Завханмандал сумын Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 22-гы өдрийн 09 дугаар Архивын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах комисс томилох тухай захирамж, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаар Ажлаас түр чөлөөлөх, ажилд түр томилох тухай захирамж нотлох баримтуудаар, гэрч Р.Даваажанцангийн мэдүүлгээр, 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч *гийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан * овогт * /рд: *г 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Завханмандал сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргаанд бичээчээр, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газарт бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан *гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН