Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03248

 

 

 

 

 

 

2024 оны 6 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/03248

Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,751,252 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сард 800,000 төгрөг, түүнээс хойш сар бүр 500,000 төгрөгийг сар болгоны 15-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *эс 90,970 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *ХК олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН