Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/05641

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,166,852 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 199030110016 дугаартай зээлийн гэрээг байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 650,000 төгрөгийн үнэлгээтэй гэрийн эд хогшил барьцаалан, 3,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай сарын 3,0 хувийн хүүтэй зээлж авсан боловч үүргээ хэрэгжүүлэхгүй 1,076 хоногийн хугацаа хэтрүүлж, үүргээ зөрчсөн, төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгч талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний үүргээс татгалзаж байна. Хариуцагчаас үндсэн зээл 2,256,156 төгрөг, зээлийн хүү 1,580,580 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 316,116 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 9,000 төгрөг, авлага 5,000 төгрөг нийт 14,000 буюу нийт 4,166,852 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие ******* ******* ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 4,166,852 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 1 дүгээр сарын 05-наас 9 дүгээр сарын 5 хүртэлх 8 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдрийн дотор 520,857 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,166,852 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,166,852 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 520,853 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,166,852 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 4,166,852 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 520,857 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 520,853 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 40,810 төгрөгийг, хариуцагч *******гаас 40,810 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН