Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2024/05700

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь 2002 онд *******тэй танилцаж, улмаар 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин *******, 2009 оны 05 дугаар сарын 24-ний хүү *******, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү ******* нар төрсөн. Бид хоёр хамт амьдарч байгаад 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Гэр бүлийн харилцаа тогтворгүй болоод салсан. Олон жил тусдаа амьдарсан болохоор гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй бөгөөд том нь насанд хүрчихсэн, дунд хүүхэд маань 10 дугаар анги, бага хүүхэд маань 4 дүгээр ангид сурдаг. Олон жил тусдаа амьдарсан болохоор нэг тийш нь шийдье гэж ярилцсан байгаа. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. 2 том хүүхдээ аавынх нь асрамжид үлдээгээд, бага хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байна гэв.

2.   Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хариу тайлбар байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 том хүүхэд маань миний асрамжид байдаг. Бага хүүхэд маань ээжийнхээ асрамжид байдаг гэжээ.

3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2-р тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3-р тал/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-р тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 6-7-р тал/, хүүхдийн эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт /хх-ийн 8-9-р тал/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 10-р тал/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл /хх-ийн 11-р тал/ зэрэг баримтууд байна.

4. Хариуцагчаас гарган өгсөн баримтуудыг дурдвал: иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 14-р тал/ зэрэг баримтууд байна.

5. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүх хуралдааны явцад 2 том хүүхдээ аавынх нь асрамжид үлдээгээд, бага хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байна гэж тайлбарласан.

2.1 Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Олон жил тусдаа амьдарсан болохоор нэг тийш нь шийдье гэж ярилцсан байгаа. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. 2 том хүүхдээ аавынх нь асрамжид үлдээгээд, бага хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээх хүсэлтэй байна... гэжээ.

2.2 Хариуцагч ******* нь дараах үндэслэлээр хариу тайлбар гаргасан. Үүнд: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 том хүүхэд маань миний асрамжид байдаг. Бага хүүхэд маань ээжийнхээ асрамжид байдаг... гэжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2715 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 5-р тал/

3.2 Гэрлэгчид 2020 оныг хүртэл хамт амьдарч, тэдний дундаас 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдөр охин ******* /21 нас/, 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү *******, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү ******* нар төрсөн байна./хх-ийн 6-7-р тал/

3.3 Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оноос хойш тусдаа амьдарсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад эвлэрээгүй, цаашид эвлэрэх хүсэлгүй байгаа талаар талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. /хх-ийн 11-р тал/

3.4 Эцэг эхээ, тусдаа амьдарснаас хойш насанд хүрээгүй 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ******* нь эцэг *******ийн асрамжинд, насанд хүрээгүй 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүү ******* нь эх *******ын асрамжид үлдэж, одоо эрүүл өсөн бойжиж, сургуульд суралцаж байгаа талаар зохигчид харилцан маргахгүй байна. Дурдсан үйл баримтууд зохигчийн гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, эрүүл мэндийн талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8-10-р тал/

3.5 Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд хүү *******ыг эцэг *******ийн асрамжинд, хүү *******ийг эх *******ын асрамжинд үлдээхээр тохиролцсон, мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж зохигчид тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасны дагуу 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү *******ыг эцэг *******ийн асрамжинд, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү *******ийг эх *******ын асрамжинд тус тус үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсоныг дурдаж шийдвэрлэв.

3.6 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарлах нь зүйтэй.

4. Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД:/, овогт /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2009 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ******* /РД:/-ыг эцэг *******ийн асрамжинд, 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ******* /РД:/-ийг эх *******ын асрамжинд тус тус асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсоныг

дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхан шатны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө саад учруулахыг хориглодог болохыг тайлбарласугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Галмандахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН