| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06618/И |
| Дугаар | 184/ШШ2024/05778 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05778
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 23,076,603.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь ******* ******* ХК-ийн Драгон тооцооны төвтэй 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/201843865937 тоот зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/201843865937 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр БГХ/201843865937 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил, ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/201843865937 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,989,831 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 314,312 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,252 төгрөг, нийт 2,306,395 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул ******* зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд ******* талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1 дэх заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч *******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/201843865937 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,010,168.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11,901,756.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,140,678.65 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг, нийт 23,076,603.49 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Хариуцагч үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн тул шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 23,076,603.49 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 76,603.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,076,603.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,076,603.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 76,603.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй,
хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 23,076,603.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 23,076,603.49 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,300,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 76,603.49 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 136,670 төгрөгийг, хариуцагч *******гаас 136,670 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН