| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06334/И |
| Дугаар | 184/ШШ2024/05804 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/05804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,599,076.97 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мядаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч ******* нь манай компанитай 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр L12100380 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч *******ын Покет аппликейшнаас 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн 603,499.52 төгрөгийн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү 505,550.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,943.53 төгрөг, нийт 1,205,993.76 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 343,999.02 төгрөгийн зээлийн үлдэгдэл, шимтгэл 23,800 төгрөг, үндсэн хүү 293,313.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,662.67 төгрөг, нийт 719,775.04 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1,652,999.44 төгрөгийн зээлийн үлдэгдэл, шимтгэл 114,200 төгрөг, үндсэн хүү 1,409,442.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,888.49 төгрөг, нийт 3,458,530.35 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 576,998.89 төгрөгийн зээлийн үлдэгдэл, шимтгэл 39,900 төгрөг, үндсэн хүү 491,982.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,396.49 төгрөг, нийт 1,207,277.82 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 6,599,076.97 төгрөгийг нэхэмжилж байна, гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч *******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнээс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 7900018282 дугаартай зээлийн дансны дугаартай, 724,200 төгрөгийн Покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4202449844 дансанд шилжүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 7701035868 дугаартай зээлийн дансны дугаартай, 344,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4202449844 банкны тоот дансанд шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 7700826951 дугаартай зээлийн дансны дугаартай, 1,653,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4202449844 банкны тоот дансанд шилжүүлсэн. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 7700826867 дугаартай зээлийн дансны дугаартай 577,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4202449844 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Хариуцагч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаанд нь төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл олгосны шимтгэл, нотариатын зардал нийт 6,599,076.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй болно.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4-р тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5-р тал/, итгэмжлэл /хх-ийн 6-р тал/, цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-ийн 7-17-р тал/, төлбөрийн баримт /хх-ийн 18-р тал/ зэрэг баримтууд байна.
5. Хариуцагчаас нотлох баримт гарган өгөөгүй болно.
6. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******аас 6,599,076.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, *******ын Покет аппликейшнаас 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр зээлсэн 603,499.52 төгрөгийн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү 505,550.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,943.53 төгрөг, нийт 1,205,993.76 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 343,999.02 төгрөгийн зээлийн үлдэгдэл, шимтгэл 23,800 төгрөг, үндсэн хүү 293,313.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,662.67 төгрөг, нийт 719,775.04 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1,652,999.44 төгрөгийн зээлийн үлдэгдэл, шимтгэл 114,200 төгрөг, үндсэн хүү 1,409,442.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,888.49 төгрөг, нийт 3,458,530.35 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 576,998.89 төгрөгийн зээлийн үлдэгдэл, шимтгэл 39,900 төгрөг, үндсэн хүү 491,982.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,396.49 төгрөг, нийт 1,207,277.82 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 6,599,076.97 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Харин хариуцагч ******* нь нэхэмжлэлийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1 Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр L12100380 дугаартай, цахим зээлийн эрх нээх гэрээ гэх гэрээ бичгээр байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбараар тогтоогдож байна./хх-ийн 7-9-р тал/
Энэхүү цахим зээлийн эрх нээх гэрээний хүрээнд хариуцагч ******* нь ******* ******* ******* ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,653,000 төгрөгийг, мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 577,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 344,000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 724,200 төгрөгийн зээлийг тус тус зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 10-17-р тал/
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 5-р тал/
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3.1 дэх заалтад зээл олгогчоос санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрт зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно гэж, 2.4.1 дэх заалтад үндсэн хүүгийн хэмжээ нь сарын 5.0% хүртэл байх ба зээл олгогчоос тухай бүр шинэчлэн баталсан журмын дагуу аппликейшнээр дамжуулан зээлдэгчид тодорхой харуулна гэж зааснаас үзвэл зээл олгох бүр хүү, хугацааг тогтоосон дэд гэрээ талуудын хооронд байгуулагдахаар байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч *******т дээрх 4 удаагийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, тус бүр өөр, өөр хугацаатайгаар олгосон гэж тайлбарлаж байх хэдий ч энэ талаар нотлох баримтаа гарган өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3.1, 2.4.1 дэх заалтуудын дагуу гэрээний хугацаа, зээлийн хүүгийн талаар байгуулсан зээлийн дэд гэрээ, эсхүл түүнтэй дүйцэх баримтыг гарган өгөөгүй бөгөөд шүүх зөвхөн 4 удаагийн зээлийн дансны хуулгыг үндэслэн тухайн зээлүүдийг хариуцагчид ямар хугацаагаар, хэдэн хувийн үндсэн болон нэмэгдэл хүүтэйгээр олгосныг тогтоох боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 4 удаагийн зээлийн үндсэн хүү нийт 2,700,288.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нийт 535,891.18 төгрөг, шимтгэл нийт 177,900 төгрөг, нийт дүн 3,414,080.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин 4 удаагийн зээлийн дансны хуулгаас хариуцагч *******т олгосон үндсэн зээл 3,298,200 төгрөг, түүний буцаан төлсөн зээлийн төлбөрийн дүн нь 1,388,109.22 төгрөг болох нь харагдаж байх тул нэхэмжлэгчээс хариуцагч *******т олгосон үндсэн зээлээс хариуцагчийн эргэн төлсөн төлбөрийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 1,910,090.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Ийнхүү тооцоход хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,653,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 677,370.25 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 975,629.75 төгрөг, мөн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 577,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 230,906.83 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 346,093.170 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 344,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 118,251.14 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 225,748.86 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 724,200 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 361,587.14 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 362,619.0 төгрөг тус тус үлдсэн байх тул эдгээр дүнг хасч тооцоод, үлдэгдэл үндсэн зээл нийт 1,910,090.78 төгрөг байна.
Мөн нотариатын зардал 7,500 төгрөг гаргуулахаар шаардсан ч хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тухайн зардал нь энэхүү хэрэгтэй хамааралтай гарсан зардал мөн болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй. /хх-ийн 18-р тал/
3.2 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь олгосон зээл бүртээ зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн авсан зээл бүрт хувийн хэрэг нээж хөтлөх үүрэгтэй, мөн зээлдэгчид зээл төлөх хугацаа өнгөрмөгц зээлээ төлөхийг шаардах, зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлэх үүрэгтэй бөгөөд энэ талаараа баримтаа шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
4.Хариуцагч *******т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дах хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
5.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120,535.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 45,511.45 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, 6,599,076.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 6,599,076.97 төгрөгөөс 4,688,986.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,910,090.78 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120,535.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 45,511.45 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН