Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2024/0139

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч Ч.Мөнхболор даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан, нэхэмжлэгч Ц.Алимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай, хариуцагч Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг дарга Б.А********л, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, Б.Энхтүвшин, гэрч Б.А********л нарыг оролцуулан Ц.А********-ийннэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд, нээлттэйгээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А********а шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ц.А********а би өөрийн гаргасан нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу Ц.А********а миний эзэмшиж байгаа Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв 4 дүгээр баг Улаан байрны 03-03 тоотод байрлалтай 6706000233 нэгж талбарын дугаартай 1361м.кв хэмжээтэй газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож газрын гэрээг шинэчлэн байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Ц.А********аминий эзэмшиж байгаа Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв 4 дүгээр баг Улаан байрны 03-03 тоотод байрлалтай 6706000233 нэгж талбарын дугаартай 1361м.кв хэмжээтэй газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож газрын гэрээг шинэчлэн байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул уг захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ..., 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч Ц.А********а нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаататгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдъя.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  Хөвсгөл аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Ц.А********а миний эзэмшиж байгаа Хөвсгөл аймгийн Рашаант сумын төв 4 дүгээр баг Улаан байрны 03-03 тоотод байрлалтай 6706000233 нэгж талбарын дугаартай 1361м.кв хэмжээтэй газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгож газрын гэрээг шинэчлэн байгуулахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР