Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/05806

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,

242,597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн ******* тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч буй иргэнд сар бүр олгох асаргааны мөнгөн тэтгэмж авагч иргэн нь Засгийн газрын 2021 оны 362 дугаар тогтоолын хавсралт Нийгмийн ******* тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам-ын 8 дугаар зүйлийн 8.8 дах заалт, Тэтгэвэр, тэтгэмж авагч нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн, асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн ******* ******* байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ гэж заасны дагуу байнгын асаргаа нь асруулагч иргэн Доржийн Төмөрхөлөгийн нас барсан тухай тэмдэглэлийг хийлгүүлээгүйн улмаас илүү олгогдсон 242,597 төгрөгийг эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, ******* ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* ******* нь хариуцагч *******д холбогдуулан 242,597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 242,597 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн *******, ******* ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох, 242,597 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 242,597 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН