| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03917/И |
| Дугаар | 102/ШШ2024/03271 |
| Огноо | 2024-06-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2024/03271
| 2024 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2024/03271 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Жем палас, * давхар, * тоотод байрлах * ХХК /рд:*/
иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Элбэгзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч *ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *2024-01-15-ны өдөр ББСБ-д тавьсан зээлийг нь төлөх зорилгоор 30,000,000 /гучин сая/ төгрөгийг зээлсэн. 2024-01-15-ны өдөр *нь бичгээр хүсэлт гаргасны дагуу * дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Үүний үндсэн дээр 30,000,000 /гучин сая/ төгрөгийг * эзэмшлийн "Хаан банкны *"-тоот данс руу "*" ХХК-ны данснаас шилжүүлсэн.
Дээрхи зээлийн гэрээний дагуу *нь 2024-01-31-ний өдөр зээлийн төлбөрөө барагдуулах авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, *-р хороо, Алтантэвш хотхон, *-р байр * тоотод оршин суух хаягтай байсан. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, итгэмжлэл /хх 4/, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ-24/01 дугаар Зээлийн гэрээ /хх 5/, хүсэлт гаргагчийн дансны хуулга /хх 6/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/14729 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 7-8/, * гаргасан хүсэлт /хх 9/, * иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 10/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 365 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 11/-ийг өгсөн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулахаар шүүхэд ханджээ.
*ХХК нь *холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
*ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * * /рд:*/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * овогт * * /рд:*/-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: *ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: 8070-1060
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд * оршин сууж байсан хаяг: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Алтантэвш хотхон, 60б-99 тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН