| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/07045/И |
| Дугаар | 184/ШШ2024/05810 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/05810
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 5,840,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 6000102284 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж, 4,980,000 төгрөгийн зээлийг сарын 1,95 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000102284 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000102284 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,917,795 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 889,677 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,245 төгрөг, нотариатын төлбөрт 12,000 төгрөг, нийт 5,840,716 төгрөгийг зээлдэгч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Эрхэмбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 5,840,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,040,716 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,840,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,840,716 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,040,716 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 5,840,716 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 5,840,716 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,040,716 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 54,382 төгрөгийг, хариуцагч *******оос 54,382 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН