Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03273

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/03273

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Богд ар,* *, 22, 1 давхарт оршин байрлах хаягтай, * ББСБ ХХК, /РД:*

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Элбэгзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 6,193,455.66 /зургаан сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун тавин таван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч *гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ.

Тухайлбал, Нэхэмжлэгч * ББСБ" ХХК болон хариуцагч * нарын хооронд 2022 оны 05-р сарын 30-ны өдөр "Зээлийн гэрээ" байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 3,509,910 /гурван сая таван зуун есэн мянга есэн зуун арван/ төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан.

Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан "...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах..." гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай компанийн зүгээс хариуцагч * зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагч * нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,376,988.92 /гурван сая гурван зуун далан зургаан мянга есэн зуун наян найман төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг, зээлийн хүү нь 2,447,249.66 /хоёр сая дөрвөн зуун дөчин долоон төгрөг хоёр зуун дөчин есэн төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 359,217.08 /гурван зуун тавин есэн мянга хоёр зуун арван долоон төгрөг найман мөнгө/ төгрөг байх бөгөөд нийт 6,183,455.66 /зургаан сая нэг зуун наян гурван мянга дөрвөн зуун тавин таван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг, үүн дээр нэмээд нотариатын зардал 10,000 /арван мянга/ төгрөг, нийт 6,193,455.66 /зургаан сая нэг зуун ерэн гурван мянга дөрвөн зуун тавин таван төгрөг жаран зургаан мөнгө/ төгрөг төлөхөөр байна.

Гэвч хариуцагч * нь Баянзүрх дүүрэг, *-р хороо, *-р хороолол, * байр, 1 тоот хаягт оршин суудаггүй болох тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байх тул шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ийнхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл 155.1 дэх хэсэгт Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно., мөн хуулийн 155 дугаар зүйл 155.2 дах хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана." гэж тус тус зааж өгснийг үндэслэн танай шүүхэд хандаж байгаа болно.

Иймд хариуцагч * нь одоо хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир түүнийг эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 3-4/, Итгэмжлэл /хх 5/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/12608 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 6/, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, хавсралт /хх 7-12/-ийг өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ББСБ ХХК нь *д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

* ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт * /рд:зю90041109/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар,* магсаржав, 22, 1 давхарт оршин суух хаягтай, * ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д*, *, *утас:*5, *

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд: * овогт * /рд:*/

Оршин сууж байсан хаяг: Баянзүрх дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * байр, * тоот

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН