| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/09104/И |
| Дугаар | 184/ШШ2024/05811 |
| Огноо | 2024-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/05811
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 871,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч ******* нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ийн ******* дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган, 140000654605 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй 570,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд *******ын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 140000654605 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн төлбөр 570,000 төгрөг, үндсэн хүүд 254,552 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 47,261 төгрөг, нийт 871,813 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
3. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 871,813 төгрөгөөс 150,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 721,813 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 871,813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ...******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 871,813 төгрөгөөс 150,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 721,813 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 871,813 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 871,813 төгрөгөөс 150,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 721,813 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас 12,737 төгрөгийг, хариуцагч *******аас 12,737 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН